Үйл явдлын мэдээ

Сонголтот сургалтад хамрагдсан багш нар төгссөөр байна

2019-05-24 09:13

Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль, Засгийн газрын 2012 оны 180 дугаар тогтоолоор батлагдсан “Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дүрэм”-ийн 2.2.14, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/287 дугаар тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх журам”-ын 2.10 болон бусад холбогдох хууль тогтоомжийг үндэслэн Багшийн
мэргэжил дээшлүүлэх институтээс багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих сонголтот сургалтыг судлагдахуун бүрээр зохион байгуулсны нэг нь “Монгол хэлний сургалтын цөм хөтөлбөрийн агуулга, арга зүйг нарийвчлан судлах, ойлгох, хэрэгжүүлэх арга зүйд суралцах” зорилготой сургалт болж өнгөрлөө. Тус сургалтад Монгол хэлний нийт 49 багш хөтөлбөрийн агуулгыг дүүргэж, батламж гардан авлаа. Багш нартаа багшлахуйн үйлсэд нь амжилт хүсье. Нийгмийн хөгжлийн түүчээ болсон багш танд ажлын их амжилт хүсье.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019