Үйл явдлын мэдээ

"Сурагчдын сэтгэх чадварыг хөгжүүлэх арга зүй" сэдэвт сонголтот сургалт амжилттай зохион байгуулагдаж оролцогч нар батламжаа гардан авлаа

2019-05-23 14:45

Оюун ухаан, түүний талаарх ойлголт, оюуны хөгжил, суралцах чадварыг оношлох тестүүдийг сургалтад ашиглах нь, суралцахуйн хувьсгалын мөн чанар ба сэтгэх чадварыг чухалчлах нь, сурагчдын сэтгэх чадварыг хөгүүлэх арга зүй, оюуны зураглал, түүнийг сургалтад ашиглах нь, Сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, түүнийг сургалтын үйлд ашиглах нь сэдэвт "Сурагчдын сэтгэх чадварыг хөгжүүлэх арга зүй" сонголтот сургалт амжилттай болж өндөрлөлөө. Сургалтад нийт 44 багш хамрагдаж батламжаа гарсан бөгөөд тус сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Оюуны чадварын IQ төвтэй хамтран зохион байгууллаа. 

 

БМДИ-ийн Сургалтын зохион байгуулалт, хэрэгжилт хариуцсан арга зүйч П.Жавзандолгор

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019