Үйл явдлын мэдээ

Эхний жилдээ ажиллаж буй физикийн багш нарын сургалт үргэлжилж байна

Эхний жилдээ ажиллаж байгаа физикийн багшийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, мэргэжлээрээ бие даан хөгжих арга барил, ур чадвар эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх зорилго бүхий энэ сургалт гурван ээлжээр хичээллэж байна. Эхний ээлжийн сургалт 05-р сарын 06-10-ны хооронд явагдсан бол энэ удаагийн сургалт 2019.05.13-17 хооронд БХО 603 тоотод зохиогдож байна.

Багш нар энэ сургалтад хамрагдсанаар Боловсролын бодлого, эрх зүйн орчны шинэчлэлийг  судлан өөрийн үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх арга зүйн санааг олж авахаас гадна, Сурагчдыг оношилж судлах, чадварт суралцаж багшлахуй болон мэргэжлийн ёс зүйн талаар мэдээлэл сонсож хэлэлцэх, Физикийн шинжлэх ухааны хөгжлийн талаарх мэдлэг чадвараа дээшлүүлэх, Суурь бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгын залгамж холбоо, арга зүйн талаар нэгдсэн ойлголттой болох, суралцагчдын эзэмшсэн чадварыг үнэлэх, үнэлгээний даалгаварт шинжилгээ хийх арга зүйд суралцах мөн мэдээлэл харилцааны технологийг физикийн хичээлд хэрэглэх боломжуудад суралцах юм.

Эхний ээлжийн сургалтад Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, нийслэлийн Багахангай, Баянгол, Баянзүрх Сүхбаатар дүүргийн эхний жилдээ ажиллаж  буй  33 физикийн багш хамрагдсан энэ удаагийн сургалтад  Дархан-Уул,  Дорноговь, Дундговь, Завхан, Орхон аймаг, нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эхний жилдээ ажиллаж буй 31 физикийн багш нар хамрагдаж байна. Харин 2019.05.20-24 хооронд болох гурав дугаар ээлжийн сургалтад Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий нийслэлийн Чингэлтэй дүүргийн эхний жилдээ ажиллаж буй 30 физикийн багш хамрагдах юм.

 

 

 

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 1124
  • Өчигдөр 4483
  • Сүүлийн 7 хоног 1124
  • Энэ сард 74994
  • Нийт 74994

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019