Үйл явдлын мэдээ

Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төсөл хэрэгжиж байна

2019-05-10 10:18

Монгол улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу Азийн хөгжлийн банк, БСШУСЯ-тай хамтран “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

Монгол улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу Азийн хөгжлийн банк, БСШУСЯ-тай хамтран “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Тус төсөл нь 2018 оны 4 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сар хүртэл хэрэгжих бөгөөд төслийн хүрээнд БМДИ-ээс сургуульд суурилсан менежментийг бэхжүүлэх зорилгоор сургуулийн үнэлгээг сайжруулж, хэрэгжүүлэх, багшийн бие даасан үнэлгээ, мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжсэн чадамжид суурилсан багшийн үнэлгээг боловсруулах, багш, удирдах ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих чиглэлээр  хамтран ажиллах юм.

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019