Үйл явдлын мэдээ

Эхний жилдээ ажиллаж буй номын санчдыг сургалтад хамруулав

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт эхний жилдээ ажиллаж байгаа номын санчдын сургалтыг энэ сарын 6-10-нд МУБИС-д зохион байгуулж байна. Тус сургалт нь боловсролын бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ гүйцэтгэх арга барил, ур чадвараа хөгжүүлж, Мэдээлэл харилцаа технологийг ашиглан бие даан мэргэжлийн болон хувь хүний хөгжлөө дээшлүүлэхэд чиглэж буй юм. Сургалтаар номын санч ажлын байрандаа хөгжих бүтээлч арга барилаас суралцах, сурагчийн ном унших арга барил, танин мэдэхүйн хөгжлийг судлан оношлох чадвараа хөгжүүлэх, номын сангийн үйлчилгээнд хөтлөгдөх анхан шатны бүртгэл эзэмших, үйлчлүүлэгч багш сурагч, олон нийттэй харилцах, хандлага хувь хүний хөгжлийг дэмжих, онлайн эх үүсвэрийг ашиглах, цахим хэрэглэгдэхүүн бүтээх зэрэг чадварт суралцах юм.

Энэ удаагийн сургалтад  ЕБС-д эхний жилдээ ажиллаж буй нийслэл болон хөдөө орон нутгийн 40 номын санч хамрагдаж байна. 

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 1123
  • Өчигдөр 4483
  • Сүүлийн 7 хоног 1123
  • Энэ сард 74993
  • Нийт 74993

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019