Үйл явдлын мэдээ

Хэлний бодлогын баримт бичигт олон улсын туршлагыг тусгана

2019-04-30 10:30

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл ГХЯ, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний зөвлөлтэй хамтран “Дэлхийн улс орны хэлний бодлого” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

 

ГХЯ-ны хурлын танхимд болсон энэхүү хэлэлцүүлэг нь Үндэсний бичиг үсгийн баярыг угтан эх хэлний хэрэглээ, үнэлэмжийг дээшлүүлэх, дэлхийн улс орны хэлний бодлого, төлөвлөлтийн талаар харьцуулан судлах, хамтран ажиллах, туршлага солилцох зорилготой.

 

Хэлэлцүүлэгт Монгол Улсад суугаа БНСУ, БНЭУ, Бүгд найрамдах Казахстан улс, ОХУ, БНХАУ, БНФУ, Арабын Нэгдсэн Эмират улсын ЭСЯ-ны төлөөлөгч өөрсдийн хэлний бодлого, төрөөс хэрэгжүүлж буй ажлын тухай илтгэл тавив.

 

Мэдээллийн дэлгэрэнгүйг доор дарж үзнэ үү.

https://montsame.mn/mn/read/187581

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019