Үйл явдлын мэдээ

ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХИЙГ ТАСЛАН ЗОГСООХЫН ТӨЛӨӨ ДЭЛХИЙН ӨДӨР 4-Р САРЫН 30

2019-04-19 12:14

Дэлхий даяар энэ өдөр эцэг эхчүүдийг хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, хэрхэн хүмүүжүүлж байгаагаа эргэцүүлэн бодохыг, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлэхийг уриалдаг. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ үл тэвчих, хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд сануулах энэ өдрийг 1998 оноос анх АНУ-д санаачилсан нь өнөөдөр дэлхийн санаачилга болоод байна. 

            Манай улсад энэ өдрийг 2006 оноос Хүүхдийг Ивээх Сангийн санаачилгаар тэмдэглэж эхэлсэн.

  • “Багш нь сурагчийн бие махбодод халдах, тэдэнд сэтгэл санааны дарамт үзүүлэхийг хориглоно” Боловсролын тухай хууль, 2006 он
  • Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй. Хүүхдийн эрхийн тухай хууль, 2016 он

Ингэснээр нийгмийн бүхий л орчинд шийтгэлийг хориглосон Ази тивдээ 2 дахь, дэлхийн 49 дэх улс болсон.

Мэдээллийн дэлгэрэнгүйг та доорх линкээр орж үзнэ үү.

http://itpd.mn/u/Spank out Day_2019_PPT (1)_1.pdf 


 

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019