Үйл явдлын мэдээ

СӨБ-ЫН БАЙГУУЛЛАГАД 10 ДАХЬ ЖИЛДЭЭ АЖИЛЛАЖ БАЙГАА БАГШ НАР МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

    Онол арга зүй болоод олон талын мэдлэг мэдээлэл, үзэж харах судлах, харилцан туршлага судлах боломжтой сургалтад  21  аймгийн нийт 154 багш хамрагдлаа. Мэргэжил дээшлүүлэх энэ сургалтад  “XXI зууны багшийн хөгжил ба чадвар”,“Бага насны хүүхдийг байгаль нийгмийн орчинд хөгжүүлэх  арга зүй”,  “ХҮА-ны сургалтын дэвшилтэт арга зүй (Монтесорри)”, “Судалгааны арга зүй” сэдэвт хичээлүүд орсон нь багш нарын хэрэгцээнд нийцсэн чухал агуулгууд байлаа гэдгийг тэд онцоллоо. Мөн бага насны хүүхдийг хөгжүүлэх өдөр тутмын  сургалтын үйл ажиллагаанд боловсролын нээлттэй эхийг  ашиглах арга зүйн сургалт нь СӨБ-ын багш нарын МХТ-ийн чадвараа хөгжүүлэх хэрэгцээ шаардлагад нийцсэн юм.

      Үүнээс гадна хагас өдөр өөрсдийн ажлын сайн туршлагаа бусдад танилцуулж,  ярилцаж, санал солилцохоос гадна  Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 105-р цэцэрлэг, хан-уул дүүргийн 72-р цэцэрлэгийн багш нарын ажлын туршлагатай танилцаж, МУИС-ийн харъяа Байгаль эх лицей сургуулийн дэргэдэх Экологийн боловсролын төвийн музейг үзэж сонирхож, өртөөчилсөн сургалт болж өндөрлөлөө.    

      СӨБ-ын байгууллагад 10 дахь жилдээ ажиллаж байгаа багш нарын мэргэжил дээшлүүлэх үндсэн  сургалт 2019 оны 2-р сарын 18наас 3-р сарын 1-ний хооронд  боллоо.

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 6641
  • Өчигдөр 6253
  • Сүүлийн 7 хоног 37994
  • Энэ сард 135877
  • Нийт 267492

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019