Үйл явдлын мэдээ

СОНГОН СУРАЛЦАХ БОЛОМЖ БҮХ БАГШ НАРТ НЭЭЛТТЭЙ

2019-03-20 14:47

       “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт”- ээс төрийн болон төрийн бус байгууллагын багш, ажилтнуудад "Сонголтот сургалт" явуулаад нэг сарын хугацаа өнгөрчээ. Багшийн хөгжлийг дэмжих зорилготой энэхүү сургалтад  нийт 1889 багш 47 хичээлээс сонгож суралцаад байна.

       Багшийн хөгжлийг дэмжих Сонголтот сургалтын журмын 6.6-д сургалтын ирц, идэвхи, оролцоо 85%-аас дээш үнэлэгдсэн тохиолдолд батламж авах эрх үүснэ гэж заасан. Тиймээс оролцогч багш нар 8 удаагийн сургалтад доод тал нь 7 удаа оролцох шаардлагатай юм. Иймд “Багшийн хөгжлийг дэмжих сонголтот сургалтын журам”-ын холбогдох заалтыг оролцогчид анхаарах хэрэгтэй юм.

    Багшийн хөгжлийг дэмжих сонголтот сургалт нь хувь хүний хөгжил, тусгай хэрэгцээ, мэргэжлийн дидактикийн ур чадвар, ажлын байрны чиг үүрэгт чиглэсэн, тодорхой мэдлэг, чадварыг эзэмшүүлэх зорилго бүхий тогтсон агуулга, тогтоосон хугацаа хэрэгжүүлэх багц сургалт юм. БМДИ болон хамтран зохион байгуулж байгаа байгууллагуудын нэгдсэн хөтөлбөрүүдээс оролцогч хүсэл сонирхол, хөгжих хэрэгцээндээ үндэслэн сонголтоо хийх ба суралцагчид сургалт эхлэхээс өмнө онлайнаар бүртгүүлнэ. Цаашид тус сургалт жил бүр тогтсон хугацаанд үргэлжлэх ба сар бүрийн сондгой тоотой долоо хоногт явагдах бөгөөд нэг удаагийн үргэлжлэх хугацаа нь 2-3 академик цаг байх юм. 

Сонголтот сургалтыг 2019 оны 2 дугаар сараас 5 дугаар сар хүртэл ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ зохион байгуулагдана.  

Та сургалтын хуваарийг энд дарж харна уу

Та сургалтад энд дарж бүртгүүлнэ үү.

/Багш сонголтот сургалтын хөтөлбөрүүдээс өөрт хамгийн их хэрэгцээтэй байгаа 1 сургалтыг сонгон бүртгүүлж суралцах боломжтой юм./

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019