Үйл явдлын мэдээ

САЙД ХАРЪЯА БАЙГУУЛЛАГУУДЫНХАА ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2019-02-22 17:25

Боловсрол, соёл, шинжлэх, ухаан, спортын сайд Л.Баатарбилэг Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн, Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний зөвлөл, Боловсролын зээлийн сан, Нийслэлийн боловсролын газар гэсэн харъяа байгууллагуудынхаа үйл ажиллагаатай энэ сарын 21 нд танилцлаа. Сайд дээрх байгууллагуудын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ БСШУСЯ-наас  энэ онд 13 хууль, Засгийн газрын 20 тогтоол батлуулна. Түүнчлэн нийслэл, дүүргийн боловсролын хэлтсийн  дарга нар хөрөнгө оруулалтын захиалагчийн хувиар хяналт тавьж ажилалаа. Сургууль цэцэрлэгийн барилгын гүйцэтгэлийн хугацаа хоцорвол  хариуцлагыг боловсролын газар,  хэлтсийн дарга нар хамт хүлээнэ гэдгийг хатуу санууллаа. Мөн харъяа байгууллагуудынхаа өнөөгийн тулгамдсан асуудлыг анхааралдаа авах, шийдвэрлэхийг зорино гэдгээ илэрхийлээд байгууллага тус бүрд холбогдох үүрэг өглөө.

          Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Д.Сүрэнчимэг байгууллагынхаа  үйл ажиллагааг танилцууллаа. Багшийн хөгжлийн ордонд таван байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр байгууллагын 200 ажилтны тав тухтай орчин, нөхцөлийг хангаж ажиллахад урсгал засвар хийх шаардлагатай байгааг дурдахад сайд анхааралдаа авахаа илэрхийллээ.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019