Үйл явдлын мэдээ

“Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн үр дүнг танилцуулав

2018-11-21 23:37

“Тогтвортой хөгжлийн боловсрол”-ын дөрвөн  жилийн тайлан өнөөдөр “Holiday Inn” зочид буудлын хурлын танхимд болж нэгдүгээр шатны ажлын ололт амжилт, үр дүнг олон нийтэд  танилцуулав. Тогтвортой хөгжил, ногоон хөгжлийг дэмжсэн институц, эрх зүйн, зохион байгуулалтын орчинг бүрдүүлэх зорилготой төсөл нь 2015 оноос эхлэн Монгол Улсын Засгийн газар, Швейцарын Хөгжлийн агентлагийн санхүүжилттэйгээр хэрэгжиж байгаа юм. Өнөөдрийн арга хэмжээнд ШХА, GIZ Монгол, БСШУСЯ, БОАЖЯ,  Герман улсын элчин сайдын төлөөл, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцсон юм. Арга хэмжээний үеэр орон нутагт явагдсан тайлангийн үйл явцыг харуулсан видео үзүүлж, төслийн бүрэлдэхүүн хэсгүүдийн онцлох үр дүн, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн чиглэлээр хийсэн ажлуудын үр дүнг танилцуулсан юм.

 

Энэ үеэр  БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл “Тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн чиглэлээр  нийслэл болон 21 аймагт байгаль орчин аялал жуулчлал,  насан туршийн боловсрол болон сэтгүүл зүйн салбарын мэргэшсэн 30000 гаруй сургагч багш нарыг бэлтгэж, тэднээр дамжуулан  иргэд, олон нийт, аж ахуйн байгууллагуудад тогтвортой амьдралын хэв маягийг сурталчлан таниулж хэвшүүлэх тал дээр  амжилттай ажилласан. Мөн 300 орчим ерөнхий боловсролын сургуулийг Байгаль орчны менежментийн тогтолцооны ISO 14001 стандартад суурилсан олон улсын эко сургууль хөтөлбөрт хамруулж хүүхэд багачуудад эх орон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах мэдлэг чадварыг эзэмшүүлэх чиглэлээр ажилласан”гэв.

                                   

 

Мөн “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн захирал А.Амгалан “Төслийн хүрээнд боловсролын сургалтын цөм хөтөлбөрүүдийн шинэчлэл хөтөлбөрийг хэрэгжүүлэх олон багш нарыг чадавхжуулах боловсролын үнэлгээнд боловсролын сүлжээнд ЕБС-ийн сургалт, үйл ажиллагаанд ТХБ-ыг агуулга үзэл санааг  тусгасан. Тухайлбал  Сэлэнгэ аймгийн гуравдугаар сургуульд хэрэгжсэн “Нарлаг сургууль” төсөл нь сэргээгдэх эрчим хүчийг ашиглан сургуулийнхаа хэрэглээний усыг халааж эрчим хүчээ хэмнэж байна. Мөн  Улаанбаатар хотын Байгаль эх лицей сургуульд хэрэгжиж буй хүнсний хог хаягдлаар чийгийн улаан хорхой үржүүлж бордоо хийж буй төслүүд нь сургууль өөрөө хүүхдийн тогтвортой хөгжлийн боловсролыг олж авах, суралцах таатай орчин болж байгааг харуулж байна. Эдгээр сургуулиудын хэрэгжүүлсэн төслүүд нь бусдад үлгэр жишээ дуриалал болж Тогтвортой хөгжлийн боловсролыг сургуулийн өдөр тутмын амьдралд хэрхэн нэвтрүүлэх боломжтойг харуулж байна” хэмээв.

                            

Түүнчлэн Тогтвортой хөгжил нь хүн бүхэнд хамаатай, хөгжлөөс хэн ч хоцрох ёсгүй гэсэн НҮБ-ын уриалгыг  дэлхийн иргэн бүр хүлээн авч амьдралдаа хэрэгжүүлэх шаардлагатай болсоныг оролцогч нар онцолж байв. 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018