Үйл явдлын мэдээ

“Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй-2018” онол, практикийн VI бага хурал боллоо

Бага хуралд хот, хөдөөгийн ЕБ-ийн сургууль, цэцэрлэг, багш бэлтгэдэг их дээд сургуулиуд хичээлийн судалгааны талаарх практик туршлагаа хуваалцан үзэсгэлэн гаргасан нь энэ жилийн шинэлэг арга хэмжээ байлаа. Үзэсгэлэнд Орхон аймгийн IV цэцэрлэг, Өвөрхангай аймгийн 1-р сургууль, Завхан аймгийн Чандмана-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн ЦС, Сэлэнгэ аймгийн Түшиг, IV сургууль, Дорнод хэрлэн-12, нийслэлийн “Шинэ эхлэл”, 45, 28, МУИС-ийн хими дидактикийн, физик дидатикийн хамтлаг, МУБИС-ийн судлаачид оролцсон юм.

Хурлын эхэнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Осор нээж, баяр хүргэж үг хэллээ. Тэрээр, “Хичээл заахаас өмнө хүүхдээ, агуулгаа, арга зүйгээ судалж, бэлтгэснээр багш нь судлаач багш, сургууль нь сурагчдын хөгжлийг дэмжсэн, сургалт нь суралцахуйг дэмжсэн болох юм. БСШУСЯ нь хүүхдийн хөгжлийг дэмжсэн хичээлийн судалгааг цаашид тогтмол, тогтвортой хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарна” гэв.

                             

 Онол практикийн VI бага хуралд 16 аймаг, 6 дүүргээс нийт 131 илтгэл ирснээс Хичээлийн судалгааны үндэсний экперт, зөвлөхүүд тодорхой шалгуурын дагуу шүүж, 54 илтгэлийг сонгон хэлэлцэв. Хурлын нэгдсэн хуралдаанаар мэргэжлийн баг, судлаачдын 5 илтгэл, Байгалийн ухааны салбар хуралдаанд 14 илтгэл, Нийгмийн ухааны салбар хуралдаанд 9 илтгэл, Бага боловсрол, хүүхдийн хөгжлийн салбар хуралдаанд 14 илтгэл, Сургуульд суурилсан судалгаа, тусгай хэрэгцээт боловсролын салбар хуралдаанд 8 илтгэл, ханын 4 илтгэл илтгэлийг хэлэлцэгдсэн байна. Түүнчлэн Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлахуйн бүтээлч арга туршлага бүхий үр нөлөөтэй дөрвөн илтгэлийг /салбар хуралдаан бүрээс нэг илтгэл/ сонгон шалгаруулж, Япон, Солонгос, Орос улсад хичээлийн судалгааны туршлага судлах эрхийн бичгээр урамшуулсан юм.  

                  

 

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 3204
  • Өчигдөр 4821
  • Сүүлийн 7 хоног 13080
  • Энэ сард 49231
  • Нийт 49231

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019