Үйл явдлын мэдээ

“Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүйн хөгжил” VI бага хурал болов

2018-11-16 17:57

Монголын Хичээлийн Судалгааны Нийгэмлэг (МХСН) үүсэн байгуулагдсаны 5 жилийн ойн ёслол хүндэтгэлийн болон “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүйн хөгжил” онол, практикийн 6-р бага хурал энэ сарын 16-17-ний өдрүүдэд Багшийн хөгжлийн ордонд болж байна. Багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн арга зам болох багш нар ажлын байран дээр хамтран судалгаа хийж хөгжих үйл ажиллагааг Багшийн мэргэжил дээшлүүлэх институт (БМДИ) ба МХСН-г хамтран ажиллав. 

БСШУЯ ба ОУХА-ы нийгэмлэг ЖАЙКА байгууллагын хамтарсан “Суралцагчдын суралцах арга зүйг дэмжих багшлах арга зүй”, “Багшлах арга зүйг хөгжүүлэх тогтолцоог бэхжүүлэх нь” гэсэн хоёр шаттай төсөл 2006-2013 онд хэрэгжүүлсэн. Энэ төсөл нь хүүхдийг хөгжүүлэх сургалтын шинэ арга зүйг бүтээх, бие даан суралцах чадварыг нээх, үндсэн арга зам болох хичээлийн судалгааны арга зүйг судлах, түгээн дэлгэрүүлэх үйлсээр дамжуулан багш нарын мэргэжил дээшлүүлэх, тэднийг ажлын байран дээр нь хөгжүүлэх ажлын суурь эхлэл байсан аж. 

“Боловсролын чанар хичээлийн чанараас, хичээлийн чанар хичээлийн судалгаанаас” гэсэн уриан дор жил бүр зохион байгуулдаг “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүйн хөгжил” онол практикийн хурал хичээлийн судалгааны үр дүн, туршлагаа хуваалцаж, түгээн дэлгэрүүлж, бие биенээсээ суралцдаг, багш нар хүсэн хүлээдэг нэгэн талбар болсон байна.  

 

Хуралд нийслэл, орон нутгийн багш нар Нийгмийн ухаан, Байгалийн ухаан, Бага боловсрол, хүүхдийн хөгжил, Тусгай хэрэгцээт боловсрол гэсэн дөрвөн салбарын хүрээнд нийт 53 илтгэл хэлэлцүүлж 160 гаруй багш,  судлаачид оролцон арга зүй, туршлага солилцсон юм.

   

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018