Үйл явдлын мэдээ

Боловсролын салбарт “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй сарын аян” өрнөж байна

2018-05-02 13:12

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/148 дугаар тушаалын хүрээнд боловсролын салбарт “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыг зарлаад байна.

Энэхүү аяны хүрээнд БСШУСЯ-ны харьяа Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирлын тушаал гарч ажлын хэсэг ажиллан дараах ажлыг хийлээ. Үүнд:

  • Байгууллагын дотоодын мэдээллийн цагаар нийт албан хаагчдад Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын Хөдөлмөр нийгмийн хамгааллын тусгай хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын Улсын ахлах байцаагчийг урьж “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” сэдвээр сургалт зохион байгуулав.
  • Шат, цахилгааны шит, галын хор байрлаж байгаа газруудад тохирох тэмдэг тэмдэглэгээ болон холбогдох зааврын тоог нэмэгдүүлж, сайжрууллаа.

ЕБС-д эхний жилдээ ажиллаж буй багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хөтөлбөрт “хичээлийн туршид аюулгүй байдлыг хангаж, эрүүл ахуйн орчныг бүрдүүлж ажиллах” заавар, зөвөлгөө өгөгддөг. Цаашид ХАБЭА-н  агуулгыг гүнзгийрүүлж нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018