Үйл явдлын мэдээ

“Хүүхдийн сонсгол бууралт “ сэдэвт сургалт, семинар болж байна

2018-04-27 11:32

Монгол улсын сонсголын алдагдалтай хүүхдүүдийн эрт боловсролын болон эмнэлгийн үйлчилгээг сайжруулж, хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт ороход бэлтгэх, сонсох болон ярих чадварыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хүүхдийн сонсгол бууралт” сэдэвт сургалт, семинарийг Багшийн хөгжлийн ордонд 2018.04.27-28 нд Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Сонсголын алдагдалтай хүүхдүүдийн төлөөх Дэлхийн сан, Улаанбаатар Энхтайвны өргөн чөлөө Ротари клуб хамтран зохион байгуулж байна.

Зорилтот бүлгийн хүрээнд тусгай хэрэгцээт боловсролын 8 байгууллагын болон цэцэрлэгийн 40 эмч, сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг 56 багш тус семинарт хамрагдаж байна.

Сонсголын алдалттай хүүхдүүдийн төлөө Дэлхийн санг үүсгэн байгуулагч Paige Stringer /Пэйж Стрингэр тэргүүтэй 6 багш сургалтыг удирдан чиглүүлж явуулах юм байна.

Сонсголын алдалттай хүүхдүүдийн төлөө Дэлхийн сан нь 2008 оноос хойш зүүн Азийн орнуудад үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр бий болсон. Тус дэлхийн сангийн зорилго нь сонсголын алдагдалтай хүүхдүүдэд сонсголын төхөөрөмж, мэргэжлийн туслалцаа үзүүлэх тэдгээр хүүхдүүдэд болон олон нийтэд сонсголын алдагдлын тухай ерөнхий мэдлэг, ойлголтыг өгөх явдал бөгөөд Улаанбаатар хотын эмнэлгүүдтэй хамтран ажиллаж, сонсголын эрүүл мэндийн хөтөлбөрийг хэрэгцээт зорилтот бүлэгт хүргэх, төрөх болон орон нутгийн эмнэлэгт хэрэгцээт төхөөрөмж, сургалтаар хангах “сонсголын алдагдалтай хүүхдүүдийн эрт оношлогооны  боловсролын хөтөлбөр”   төсөлт ажлыг 2016 оны 9 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлж байна.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018