Үйл явдлын мэдээ

“Боловсролын хөгжил, шинэчлэлд төрийн бус өмчийн ЕБС-иудын оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа

2018-04-25 15:58

“БОЛОВСРОЛЫН ХӨГЖИЛ, ШИНЭЧЛЭЛД ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН ОРОЛЦОО” сэдэвт хэлэлцүүлэг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 09.00 цагаас Багшийн хөгжлийн ордны “Багш хөгжлийн төв”-ийн хурлын танхим амжилттай болж өндөрлөлөө.

Хэлэлцүүлгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг удирдаж, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Ням-Очир, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын зөвлөх С.Мөнхбат, БМДИ-ийн захирал А.Туяа, БҮТ-ийн захирал Ж.Ган-Эрдэнэ, БХ-ийн захирал М.Итгэл, Сургалтын зээлийн сангийн захирал П.Лхагвасүрэн, НБГ болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын удирдлагуудын төлөөлөл оролцсон байна.

“Монголын хувийн хэвшлийн бага, дунд сургуулийн холбооны товч түүх, төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын боловсролд оруулсан хөрөнгө оруулалт, хувь нэмэр, цаашдын чиг хандлага”, “Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, үр дүн”, “Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааны эрх чөлөөт байдлын тухай”,“Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын өмнө тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын хөгжлийн чиг хандлага”  сэдвээр Шинэ Монгол, Цайхун, Логарифм, Тольт, Кириллица зэрэг  төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын удирдлагууд илтгэл тавьж, дээрх сэдвийн хүрээнд оролцогчид санал солилцож, асуулт хариулт өрнүүллээ.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018