Үйл явдлын мэдээ

“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ” Улсын хоёрдугаар зөвлөгөөний танилцуулга

2018-01-17 17:26

Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй

“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ”

Улсын хоёрдугаар зөвлөгөөн

Зорилго: Ерөнхий боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг багш, удирдах удирдах ажилтны оролцоотой хэлэлцэж, тэдний санал бодол, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн шийдвэрлэх арга замын тодорхойлох, ерөнхий боловсролын үйлчилгээний чанарт ахиц гаргах.

Хэлэлцэх асуудал:

  1. Ерөнхий боловсролын эрх зүйн шинэчлэл
  2. Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл
  3. Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл
  4. Хүүхдийн хөгжил, хамгаалал,хүмүүжил, төлөвшлийн бодлогын чиглэл

Хамрах хүрээ:

  1. Зөвлөгөөнд ерөнхий боловсролын сургууль бүрээснийт багш, удирдах ажилтны 10% буюу 3400 төлөөлөгч хамрагдана. Үүнээс:
    • багш-60%
    • сургуулийн захирал, менежер-30%
    • Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, мэргэжилтэн-10%
  1. Зөвлөгөөнд төлөөлөгчөөр оролцоогүй хот, хөдөөгийн багш нар, удирдах ажилтанд үг хэлэх, боловсролын бодлогод санал бодлоо тусгах боломжийг дараах байдлаар олгоно.
  • www.zuvluguun.edu.mn веб сайтад зөвлөгөөнөөр хэлэлцэх бүх мэдээллийг байршуулах, санал авах
  • Зөвлөгөөний үйл явцыг facebook хуудсаар шууд үзэх /live/, саналаа бичих
  • Зөвлөгөөний талаарх мэдээллийг нийт багш нарт гар утасны мессежээр хүргэх.

Зохион байгуулалт:

  • Зөвлөгөөн Улаанбаатар хот, Ховд, Өвөрхангай, Дорнод, Орхон аймагт бүсчлэн зохион байгуулна.
  • 2018.01.18-19: Төрийн ордонд: Баянзүрх, Налайх, Багануур, Багахангай дүүрэг, Төв аймаг
  • 2018.01.22-23: Төрийн ордонд: Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэг
  • 2018.01.24-25: Төрийн ордонд: Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүрэг
  • 2018.01.28-29: Ховд бүс: Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд
  • 2018.01.28-29: Өвөрхангай бүс: Архангай, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь
  • 2018.02.02-03: Дорнод бүс: Дорноговь, Дорнод,Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар
  • 2018.02.02-03: Орхон бүс: Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл
  • Зөвлөгөөнийгтөлөөлөгчдийн оролцоонд суурилан, зохион байгуулна. Зөвлөгөөний нийт хугацааны 60%-д эрх мэдлийг төлөөлөгчдөд шилжүүлэн, хуралдааныг удирдуулна.
  • Нэг удаагийн зөвлөгөөнөөр 32 нийт 224 оролцогчийн илтгэл сонсоно. Зөвлөгөөн тус бүрд 8, нийт 56 цаг багш, удирдах ажилтны саналыг сонсоно.

Ач холбогдол:

Боловсролын тухай болон Бага дунд боловсролын тухай хууль, эрх зүйн баримт бичгийг боловсронгуй болгоход багш, удирдах ажилтны саналыг тусгах боломж бүрдэнэ.

Хүрэх үр дүн:

            Зөвлөгөөнөөр ерөнхий боловсролын салбарт тулгамдаж буй асуудлын 4 чиглэл тус бүрээр нийт 16 дэд асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлно. Үүнд:

  1. Эрх зүйн шинэчлэл
    1. Боловсролын тухай хуулийн шинэчлэл
    2. Бага, дунд боловсролын тухай хуулийн шинэчлэл
    3. Ерөнхий боловсролын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь
    4. Ерөнхий боловсролын зардлын норм, норматив, санхүүжилтийн шинэчлэл
  1. Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл 
    1. Үр дүнд суурилсан цалин хөлсний шинэчлэл
    2. Багш, удирдах ажилтны ёс зүйн дүрмийн төсөл
    3. Багшийн ажлын үнэлгээний шинэчлэл
    4. Багш, ажилтны мэргэжлийн зэргийн шинэчлэл
  2. Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл
    1. Ерөнхий боловсролын сургулуийн сургалтын бодлого, төлөвлөгөө
    2. Суралцагчийн үнэлгээний журмын шинэчлэл, чанарын хяналт, үнэлгээний тогтолцоо
    3. Сургалтын хөтөлбөрийн үнэлгээний шалгуур
    4. Сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний шинэчлэлийн бодлого
  3. Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, хамгааллын бодлогын чиглэл
    1. Монгол хүүхдийн хөгжил, тулгамдсан асуудал
    2. Сургуулийн орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал
    3. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах адил тэгш боломж, хөгжил, хамгаалал
    4. Хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшил, боломж, шийдэл

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018