МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ТАНЫГ “БАГШИЙН ХӨГЖИЛ” СЭТГҮҮЛД ӨГҮҮЛЭЛ, НИЙТЛЭЛ БОЛОН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГАА ХЭВЛҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА.

2019-03-05 20:58

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс улирал бүр эрхлэн гаргадаг “Багшийн хөгжил” сэтгүүлийн 2019 оны анхны дугаарт эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл болон багшийн хөгжлийг дэмжсэн арга зүй, туршлагыг хүлээн авна. 

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт нь “Багшийн хөгжил” сэтгүүлийг 2013 оноос эрхлэн гаргаж эхэлсэн бөгөөд энэ жил агуулга, өнгө төрхөө шинэчлэн та бүхний гарт хүргэх гэж байна.

Багшийн хөгжил сэтгүүл  нь багшийн ажил, мэргэжлийн хөгжилд хэрэгцээтэй мэдээ, мэдээллийг түгээх, багш, ажилтан, мэргэжилтэн, арга зүйчдийн шинэлэг арга зүй, сайн туршлага, шинэ санааг хуваалцах, эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэлийг хэвлүүлэх зэргээр багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжихэд чиглэсэн онол, арга зүйн мэдээллээр хангах зорилготой.

Та сэтгүүлд өөрийн өгүүлэл, нийтлэл болон арга зүй, туршлагаа хэвлүүлснээр багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжихэд өөрийн хувь нэмрээ оруулахын зэрэгцээ өөрийн бүтээлээ үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх боломжтой.

Тус сэтгүүл нь боловсролын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийдэг эрдэмтэн, судлаач, багш, мэргэжилтэн, оюутан зэрэг хэн бүхэнд нээлттэй юм.

Сэтгүүлд ирүүлэх материалд тавих шаардлагыг энд дарж татаж авна уу.

Өгүүлэл, нийтлэл болон арга зүйн туршлага хүлээн авах хугацаа:

Сэтгүүлийн тавих шаардлагад нийцсэн өгүүлэл, нийтлэл болон арга зүй, туршлагыг  2019 оны  03 дугаар сарын 15-ы өдрийг хүртэл bagshiinhugjil@itpd.mn хаягаар хүлээн авна.

Та сэтгүүлд материалаа ирүүлэхдээ доорх хүснэгтэд товч мэдээллээ бүрэн бичиж илгээнэ үү.

Ирүүлсэн өгүүлэл, нийтлэл болон арга зүй, туршлагыг сэтгүүлийн редакц хянан, шаардлага хангасан бүтээлийг хэвлэнэ. Өгүүлэл, нийтлэл, арга зүй, туршлагад тавих шаардлага болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг bagshiinhugjil@itpd.mn хаяг, 70140054 утсаар лавлана уу.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019