МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЦАХИМ ХИЧЭЭЛ ЗААСАН БАГШ НАРТ БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

2019-01-31 18:22

БСШУСЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, МУБИС, Боловсролын хүрээлэн хамтран ЕБС-ийн суралцагчдын амралтад зориулсан цахим хичээлийг энэ сарын 22-оос эхлэн dolgion.com -оор зааж эхэлсэн.Цахим хичээлийг математик,монгол хэл,бага ангийн 38 багш заасан юм.Багшийн мэргэжил дээшлүүлэх институт дээрх багш нартай уулзаж урт хугацааны амралтын үеэр суралцагчдын үзсэн хичээлээ бататгахад гүн туслалцаа үзүүлж бодитой хувь нэмэр оруулсанд талархан БАТЛАМЖ олголоо.Мөн тус үйл ажиллагааны үеэр цахим хичээлийг ивээн тэтгэж өөрийн платформоор цацсан Пинк киви ХХК-ийн хамт олонд БАТЛАМЖ гардуулсан юм.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019