МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

E-Teacher хөтөлбөр

2019-01-16 08:44

American English E-Teacher хөтөлбөрийн, Агуулгад суурилсан МООС хичээлийн бүртгэл нээгдсэн тул сонирхсон багш нар мэргэжилээ дээшлүүлэх боломжийг ашиглаарай

Энэ хөтөлбөрийн хичээлд одоо ажиллаж байгаа Англи хэлний багш нараас гадна багш болохоор суралцаж байгаа ирээдүйн багш ч оролцох боломжтой.

Математик, түүх, байгалийн ухаан зэрэг бусад хичээлийн агуулгыг суралцагсдын суралцаж байгаа хэл (англи хэл) дээр заах арга зүйн (CBI) хүрээнд заавар хичээл явагдах бөгөөд тухайн хэл болон хамаарах хичээлийн агуулгын аль алиныг нь заах арга зүйг танилцуулах юм. Энэ МООС нь суралцагсдад асуудалд суурилсан зааварчилгааны хүрээнд ирээдүйд шийдвэр гаргах, асуудлыг шийдэхэд бэлтгэхэд чиглэнэ.

70-с дээш %-тай суралцагсад сургалтын дүүргэснийг илтгэх дижитал тэмдэг авах юм байна.

Та дараах холбоосоор орж мэдээллийг аваарай:

https://www.aeeteacher.org/Facilitated_MOOCs

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019