Хууль тогтоомж

БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2016-05-16 16:26

БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
2016  оны 04 сарын 14 өдөр                                                    
БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Боловсролын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:

1/3 дугаар зүйлийн 3.1.16-3.1.20 дахь заалт:

“3.1.16.“ашгийн төлөө бус боловсролын сургалтын байгууллага” гэж сургалтын үйл ажиллагаа явуулах үндсэн зорилготой, үйл ажиллагаанаасаа олсон ашгийг /орлогыг/ зөвхөн үндсэн зорилгын дагуу зарцуулдаг, үндсэн хөрөнгө нь хувьцаанд хуваагддаггүй хуулийн этгээдийг;

3.1.17.“ашгийн төлөө боловсролын сургалтын байгууллага” гэж хувь оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хуваарилдаг бөгөөд ашиг олох зорилгоор сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийг;

3.1.18.“сургалтын цөм хөтөлбөр” гэж тухайн шатанд суралцагчийн эзэмших мэдлэг, ур чадвар, төлөвшлийн түвшин, түүнд хүрэх цогц үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулалтыг илэрхийлсэн баримт бичгийг;

3.1.19.“өдөр өнжүүлэх үйлчилгээ” гэж эцэг, эх, асран хамгаалагчийн хүсэлтийн дагуу сургалтын байгууллага иргэнтэй харилцан тохиролцож үйлдсэн гэрээний үндсэн дээр эрүүл, аюулгүй орчинд хүүхдийг асрах, хамгаалах, хөгжлийг дэмжих сургалтаас гадуур үзүүлэх үйлчилгээг;

 3.1.20.“насан туршийн боловсрол” гэж бүх насны иргэд боловсролын албан болон албан бус хэлбэрээр ёс суртахуун, гоо зүй, иргэн, гэр бүл, шинжлэх ухаан, амьдрах ухааны боловсролыг тасралтгүй эзэмших үйл ажиллагааг.”

2/9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэг:

“9.5.Гадаад улсын боловсролын баримт бичгийг Монгол Улсын боловсролын баримт бичигтэй дүйцүүлэх, багц цаг харилцан тооцох асуудлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.”

3/10 дугаар зүйлийн 10.2, 10.3 дахь хэсэг:

“10.2.Тухайн шатны боловсролын агуулгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хөтөлбөрөөр зохион байгуулна.

10.3.Бүх шатны боловсролын хөтөлбөрт монголын түүх, хэл, соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ, хувь хүний төлөвшил, хөгжил, гэр бүл, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл, суралцагчийн гүйцэтгэх сайн дурын үйл ажиллагааны төрөл, агуулгыг заавал тусгаж, музей, номын сан, кино зэрэг соёл, урлаг, спортын байгууллагын боломжийг ашиглахаар зохион байгуулна.”

4/11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэг:

“11.5.Сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийг боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага боловсруулж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянан батална.”

5/12 дугаар зүйлийн 12.3-12.5 дахь хэсэг:

“12.3.Төрийн өмчид түшиглэн байгуулах боловсролын сургалтын байгууллага ашгийн төлөө бус байна.

12.4.Төрийн бус өмчид түшиглэн байгуулах боловсролын сургалтын байгууллага ашгийн төлөө бус болон ашгийн төлөө байна.

12.5.Ашгийн төлөө бус боловсролын сургалтын байгууллага ашгийн төлөө боловсролын сургалтын байгууллага байгуулахыг хориглоно.”

6/16 дугаар зүйлийн 16.6, 16.7 дахь хэсэг:

“16.6.Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, арга зүйн байгууллага боловсролын хөгжлийн бодлого болон сургууль, цэцэрлэгийн багш, ажилтны эрэлт хэрэгцээнд тулгуурлан мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих үйлчилгээг мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

16.7.Багшийн мэргэжил дээшлүүлэх, арга зүйн байгууллагын дүрэм, бүтцийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон тоог санхүү, төсвийн болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.”

7/18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэг:

“18.5.Энэ хуулийн 3.1.19-т заасан үйлчилгээ эрхлэхэд тавих нийтлэг шаардлагыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.”

8/21 дүгээр зүйлийн 21.6 дахь хэсэг:

“21.6.Боловсролын сургалтын байгууллага шинэ хөтөлбөрөөр сургалт эрхлэхийн өмнө Боловсролын магадлан итгэмжлэх байгууллагаар урьдчилсан магадлан итгэмжлэл хийлгэнэ.”

9/22 дугаар зүйлийн 22.2-22.4 дэх хэсэг:

“22.2.Боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дараахь журмаар олгоно:

22.2.1.тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага энэ хуулийн 21.1-д заасан баримт бичгийг үүсгэн байгуулагчаас хүлээн авснаас хойш ажлын 21 өдрийн дотор боловсролын сургалтын байгууллага байгуулах урьдчилсан зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэх;

22.2.2.урьдчилсан зөвшөөрөл олгох тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан өдрөөс үүсгэн байгуулагч тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангах талаар санал болгосон нөхцөлийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

22.2.3.үүсгэн байгуулагч тусгай зөвшөөрлийн шаардлагыг бүрэн хангасны дараа холбогдох баримт бичгийг өргөдлийн хамт эрх бүхий байгууллагад ирүүлэх;

22.2.4.тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор эрх бүхий байгууллага төрийн захиргааны болон боловсролын байгууллага, холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөл бүхий шинжээчийн хэсэг томилж, магадлан шинжилгээ хийлгэх бөгөөд магадлан шинжилгээ хийлгэхтэй холбогдсон зардлыг үүсгэн байгуулагч хариуцах;

22.2.5.шинжээчийн хэсэг томилогдсоноосоо хойш 30 хоногт багтаан баримт бичигт магадлан шинжилгээ хийж, газар дээр нь танилцан дүгнэлт гаргах;

22.2.6.энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан байгууллага шинжээчийн хэсгийн дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар шийдвэр гаргаж, үүсгэн байгуулагчид мэдэгдэх, тусгай зөвшөөрлийг олгох.

22.3.Боловсролын сургалтын байгууллага үүсгэн байгуулах гэрээ, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсан, оршин байгаа газраа өөрчилсөн бол энэ тухайгаа улсын бүртгэлийн байгууллагад ажлын 15 өдрийн дотор бичгээр мэдэгдэж, улсын бүртгэлд өөрчлөлт оруулна.

22.4.Улсын бүртгэлийн байгууллага боловсролын сургалтын байгууллагыг сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлд үндэслэн төрийн өмчийн, ашгийн төлөө бус, ашгийн төлөө гэсэн ангиллаар, энэ хуулийн 14, 141, 15 дугаар зүйлд заасан хэв шинжээр нь нэрлэж бүртгэнэ”. 

10/24 дүгээр зүйлийн 24.1.4 дэх заалт:

 “24.1.4.боловсролын сургалтын байгууллагыг бусад байгууллагатай нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулсан;”

11/25 дугаар зүйлийн 25.6 дахь хэсэг:

“25.6.Энэ хуулийн 25.2-т заасныг хэрэгжүүлэхтэй холбоотой дүгнэлт гаргах аргачлал, журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”

12/26 дугаар зүйлийн 26.5-26.8 дахь хэсэг:

“26.5.Боловсролын сургалтын байгууллагыг магадлан итгэмжлэх байгууллага нь Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл байна.

 26.6.Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл магадлан итгэмжлэх шалгуур, журмыг тогтоох, сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийх байгууллагыг бүртгэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

26.7.Төрөөс боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлд бусад магадлан итгэмжлэх байгууллагыг удирдамж, нэгдсэн зохицуулалтаар хангахад дэмжлэг үзүүлнэ.

26.8.Монгол Улсад магадлан итгэмжлэх үйл ажиллагаа явуулах гадаадын байгууллагыг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл бүртгэж, зөвшөөрөл олгоно.”

13/28 дугаар зүйлийн 28.1.26, 28.1.27 дахь заалт:

 “28.1.26.гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын харьяат хүүхдэд монгол хэл, түүх, соёл, ёс заншил зааж сургахад дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

28.1.27.ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, албан тушаалтанд тавих нийтлэг шаардлага, ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт батлах.;”

14/281 дүгээр зүйлийн 281.1.10 дахь заалт:

 “281.1.10.өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд мэргэжил, арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх, багш, ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах.”

 15/35 дугаар зүйлийн 35.4.9-35.4.11 дэх заалт:

“35.4.9.сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалт, төсвийн төлөвлөлтөд санал өгөх, зайлшгүй нөхцөл байдлын улмаас хүүхдээ 6 наснаас нь сургуульд элсүүлэх боломжгүй талаар малчин эцэг, эхийн гаргасан хүсэлтийг үндэслэж шийдвэрлэх;

 35.4.10.сургууль, цэцэрлэгийн батлагдсан төсөв, сангийн зарцуулалтад хяналт тавих, төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлттэй танилцах, мэдээлэх;

 35.4.11.сургууль, цэцэрлэгийн зөвлөлийн үйл ажиллагааны тайланг гаргаж, хамт олны хуралд тайлагнах.”

16/36 дугаар зүйлийн 36.14 дэх хэсэг:

“36.14.Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлтэй холбогдсон харилцааг Дээд боловсролын тухай хуулиар зохицуулна.”

 17/39 дүгээр зүйлийн 39.14 дэх хэсэг:

“39.14.Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийг үр дүн, гүйцэтгэлд суурилан гэрээний дагуу улсын төсвөөс зардлын тодорхой хувийг санхүүжүүлэх бөгөөд үйлчилгээний төлбөрийн хэмжээг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөл тогтооно.”

18/41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэг:

“41.4.Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын харьяат хүүхдэд монгол хэл, түүх, ёс заншил, соёлын чиглэлээр суурь чадамж эзэмшүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлж болох бөгөөд дэмжлэг үзүүлэх нөхцөл, шаардлага, хэмжээг Засгийн газрын баталсан журмаар зохицуулна.”

 19/42 дугаар зүйлийн 42.9 дэх хэсэг:

“42.9.Дээд боловсролын сургалтын байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай зориулалтын барилга байгууламж, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн орчин, лаборатори, сургалтын хэрэглэгдэхүүн, дотуур байраар хангах ажлыг Удирдах зөвлөл хариуцна.”

20/46 дугаар зүйлийн 46.2.5, 46.2.6 дахь заалт:

 “46.2.5.боловсрол эзэмшихэд нь хүүхэддээ байнгын дэмжлэг, туслалцаа үзүүлэх, урамшуулан дэмжих;

 46.2.6.хүүхдийнхээ суралцах, төлөвших, авьяасыг хөгжүүлэх сургалт, үйл ажиллагааны үйл явц, үр дүнтэй танилцах.”

21/46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг:

“46.3.Хүүхдийнхээ суралцах, төлөвших, авьяас, чадварыг хөгжүүлэх асуудлаар боловсролын сургалтын байгууллагатай гэрээ байгуулан хамтран ажиллаж болно.”

 

Хэвлэх
 

2 дугаар зүйл.Боловсролын тухай хуулийн Хоёрдугаар бүлэг, 10 дугаар зүйлийн гарчгийн “Боловсролын” гэсний дараа “хөтөлбөр,” гэж, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн “үнэлгээний” гэсний дараа “, мэргэжил дээшлүүлэх сургалт-арга зүйн” гэж, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн “ерөнхий боловсролын сургууль,” гэсний дараа “цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор” гэж, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн “дээд сургууль нь сургалт-эрдэм шинжилгээний,” гэсний дараа “консерватори /хөгжмийн дээд боловсролын байгууллага/,” гэж, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн “дүүрэгт” гэсний дараа “насан туршийн болон” гэж, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн “туслалцаа” гэсний дараа “, өдөр өнжүүлэх үйлчилгээ” гэж, 281 дүгээр зүйлийн 281.1.4 дэх заалтын “хяналт тавих,” гэсний дараа “хяналт-шинжилгээ хийх” гэж, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн “мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага,” гэсний дараа “төрийн өмчийн олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль,” гэж, мөн хэсгийн “улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг ерөнхий боловсролын сургуульд” гэсний дараа “, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу байгуулсан боловсролын сургалтын байгууллагад” гэж тус тус нэмсүгэй.

 

3 дугаар зүйл.Боловсролын тухай хуулийн дараахь зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэг:

“11.4.Сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийг өмчийн бүх хэлбэрийн боловсролын сургалтын байгууллага дагаж мөрдөнө.”

2/12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг:

 “12.2.Боловсролын сургалтын байгууллага ашгийн төлөө бус, эсхүл ашгийн төлөө байж болно.”

 3/16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэг:

“16.4.Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагын бүтэц, дүрэм болон аймаг, нийслэлийн боловсролын газрын ажиллах журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.”

4/17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг:

 “17.1.Насан туршийн боловсролын сургалт, судалгаа, арга зүйн байгууллага орон нутгийн насан туршийн болон албан бус боловсролын байгууллагыг нэгдсэн удирдлага, бодлого зохицуулалт, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, энэ чиглэлээр боловсрол олгож байгаа багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах үйл ажиллагааг эрхэлнэ.”

5/171 дүгээр зүйлийн 171.1, 171.2 дахь хэсэг:

“171.1.Боловсролын үнэлгээний байгууллага бүх шатны боловсролын чанарт үнэлгээ, судалгаа хийх, сургалт зохион байгуулах, дээд боловсролын хөтөлбөрт элсэгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтыг үндэсний түвшинд хариуцан зохион байгуулах чиг үүрэг бүхий хуулийн этгээд мөн.

 171.2.Боловсролын үнэлгээний байгууллагын бүтэц, дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.”

6/18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэг:

 “18.3.Аж ахуйн нэгж, байгууллага боловсролын сургалтын болон сургалтын бусад байгууллагыг хууль тогтоомжид заасны дагуу байгуулан ажиллуулж болно.”

 7/20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг:

“20.2.Олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль, ерөнхий боловсролын лаборатори сургууль, их сургууль, дээд сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу байгуулах хамтарсан сургууль болон гадаадын хөрөнгө оруулалттай цэцэрлэг, сургууль байгуулах тусгай зөвшөөрлийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.”

 8/23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг:

 “23.1.Тусгай зөвшөөрлийг 5 жилээс доошгүй хугацаагаар олгоно.”

 9/25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалт:

“25.1.1.ашгийн төлөө бус боловсролын сургалтын байгууллага бол тухайн боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн шийдвэрээр, ашгийн төлөө боловсролын сургалтын байгууллага бол хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр;”

 10/25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэг:

 “25.2.Боловсролын сургалтын байгууллагыг энэ хуулийн 25.1.1-д заасны дагуу татан буулгах шийдвэр гарахаас 2 сарын өмнө тухайн боловсролын сургалтын байгууллагыг татан буулгах ажлын төлөвлөгөө, авах арга хэмжээний талаархи саналаа холбогдох тооцоо, судалгааны хамт боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх бөгөөд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага уг саналыг судлан дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргана.”

 11/26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэг:

“26.1.Боловсролын магадлан итгэмжлэл нь боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн чанарт хараат бус үнэлгээ хийж, ахиц дэвшлийг дэмжин, мэргэжлийн хүрээнд хүлээн зөвшөөрөх ажиллагаа мөн.

 26.2.Боловсролын магадлан итгэмжлэлийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон, ашгийн төлөө бус байгууллага хэрэгжүүлэх бөгөөд тус байгууллага нь үйл ажиллагааныхаа үр дүнг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнана.”

 12/26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг:

“26.4.Боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын удирдах зөвлөл төр, олон нийт, суралцагчийн төлөөллөөс бүрдэнэ.”

 13/28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалт:

“28.1.2.боловсролын салбарын хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэл, төлөвлөгөө, үзэл баримтлал, үндсэн чиглэл, дүрэм, журам, хөтөлбөр, төсөл, заавар, аргачлалыг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг тооцох;”

 14/28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалт:

 “28.1.8.боловсролын хөтөлбөр, норм, нормативыг хэрхэн хэрэгжүүлж байгааг тогтоох зорилгоор боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөрийн чанарт үнэлгээ хийх, дүгнэлт гаргах, хүүхдийн хөгжлийн ахиц дэвшлийг дэмжих, баталгаажуулах чиглэлээр мэргэжлийн удирдлагаар хангах;”

 15/28 дугаар зүйлийн 28.1.19 дэх заалт:

 “28.1.19.төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллеж, боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, арга зүйн байгууллага, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын алба, насан туршийн боловсролын сургалт, арга зүйн байгууллага, төрийн өмчийн олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирал /дарга/-ын ажлын байрны тодорхойлолтыг баталж мөрдүүлэх;”

 16/28 дугаар зүйлийн 28.1.22 дахь заалт:

“28.1.22.цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын байгууллагын багш, ажилтны ажлыг үнэлэх, дүгнэх, багшлах эрх олгох, арга зүйч, багш, сургалтын менежерийн мэргэжлийн зэрэг олгох, хасах журмыг батлах бөгөөд албан тушаал өөрчлөгдөх тохиолдолд цэцэрлэг, сургуулийн удирдах албан тушаал эрхэлж байгаа багшийн мэргэжлийн зэрэг хэвээр хадгалагдах;”

 17/30 дугаар зүйлийн 30.1.11 дэх заалт:

 “30.1.11.аймаг, нийслэлийн боловсролын газрын даргыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний зөвшөөрснөөр томилох, чөлөөлөх;”

 18/35 дугаар зүйлийн 35.4.1 дэх заалт:

“35.4.1.сургууль, цэцэрлэгийн хөгжлийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, дүрэм, журам батлах, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх;”

                                                                19/37 дугаар зүйл:

 Хэвлэх

“37 дугаар зүйл.Боловсролын хяналт

37.1.Боловсролын хяналтыг хяналт-шинжилгээ, тандалт, судалгаа хийх хэлбэрээр хэрэгжүүлнэ.

37.2.Боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавина.”

 20/40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг:

“40.2.Төрийн өмчит бүх шатны сургууль, цэцэрлэгийн тогтмол зардал, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байрны нийт зардал, тусгай сургуулийн суралцагчийн үдийн хоолны зардал, цэцэрлэгийн байршлыг харгалзан хүүхдийн хоолны зардлын тодорхой хувь, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр ашгийн болон ашгийн төлөө бус цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн албан болон албан бус сургалтад хамрагдаж байгаа нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.”

 21/48 дугаар зүйлийн 48.2.1-48.2.9 дэх заалт:

“48.2.1.энэ хуулийн 9 дүгээр зүйлийг зөрчиж боловсролын баримт бичгийг хууль бусаар олгосон, хуурамчаар үйлдсэн, ашигласан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, хуурамч баримт бичгийг хураах;

48.2.2.энэ хуулийн 47.2-т заасан үүргийг биелүүлэхээс зайлсхийсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

48.2.3.ажил үүргээ гүйцэтгэхэд нь багшид санаатайгаар саад учруулсан, багшийн нэр хүндийг гутаан доромжилсон этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

 48.2.4.энэ хуулийн 22 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөл аваагүй, боловсролын сургалтын байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлэлгүй боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлсэн бол сургалтын төлбөрийг суралцагчид буцаан олгож, иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, олсон орлогыг хурааж, боловсролын сургалтын үйл ажиллагааг зогсоох;

 48.2.5.энэ хуулийн 46.2.3-т заасан үүргийг хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

 48.2.6.суралцагчийн бие махбодид халдсан, сэтгэл санааны дарамт үзүүлсэн, мөнгө өгөх, ном, бүтээгдэхүүн худалдаж авахыг тулгасан, тэдний хувийн нууцыг задруулсан, хуульд заагаагүй төлбөр, хураамж авсан нь баримтаар тогтоогдсон багш, ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

48.2.7.стандарт болон боловсролын сургалтын байгууллагад тавих шаардлагыг зөрчсөн удирдах албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

 48.2.8.удирдах ажилтны болон багшийн ёс зүйг ноцтой зөрчсөн нь тогтоогдсон бол багшлах эрхийг хасах хүртэл арга хэмжээг авах;

 48.2.9.байгууллагад хандивласан хөрөнгийг санхүүгийн тайлан, тэнцэлд тусгаагүй, зориулалтын бусаар зарцуулсан албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.”

 Хэвлэх

4 дүгээр зүйл.17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийн “Албан бус” гэснийг “Насан туршийн болон албан бус” гэж, 22 дугаар зүйлийн гарчгийн “Улсын бүртгэлд бүртгэх” гэснийг “Тусгай зөвшөөрөл олгох, улсын бүртгэлд бүртгэх” гэж, 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсгийн “Боловсролын сургалтын байгууллага” гэснийг “Ашгийн төлөө бус боловсролын сургалтын байгууллага” гэж, мөн хэсгийн “дүрэм, үүсгэн байгуулагчтай байгуулсан гэрээнд” гэснийг “дүрэмд” гэж, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсгийн “хувьсах зардлын дундаж нормативыг” гэснийг “хувьсах зардлын дундаж норматив, түүний бүрэлдэхүүн, аймгийн төвөөс бусад сум, тосгон, багийн сургуульд бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын хүүхдийн тооноос хамаарсан өсөн нэмэгдэх итгэлцүүрийг” гэж, 40 дүгээр зүйлийн 40.8 дахь хэсгийн “мэргэжлийн зэрэг, ур чадварыг” гэснийг “мэргэжлийг” гэж, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгийн “Боловсролын сургалтын байгууллагыг” гэснийг “Ашгийн төлөө бус боловсролын сургалтын байгууллагыг” гэж, 24 дүгээр зүйлийн 24.1.4 дэх заалтын дугаарыг “24.1.5.” гэж, 28 дугаар зүйлийн 28.1.26 дахь заалтын дугаарыг “28.1.28” гэж, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсгийн “Боловсролын сургалтын байгууллага” гэснийг “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллага” гэж тус тус өөрчилсүгэй.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018