Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

“С.Батболд багшдаа баярлалаа” өдөрлөгийг 5-р цэцэрлэг зохион байгууллаа

Үйл явдлын мэдээ | 2018-01-24

DSC_0159

Хөгжмийн зохиолч, хүүхдийн дууны мастер Соронзонболдын Батболд  эдүгээ БСШУСЯ-ны харьяа Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд хөгжим урлаг, гоо зүйн боловсрол хариуцсан арга зүйчээр ажиллаж буй юм.  Өдгөө 60 хүрч байгаа хөгжмийн зохиолч маань хүүхдийн нэрт зохиолч Л.Соронзонболдын хүү бөгөөд бага наснаасаа урлаг, утга зохиолд ойр өсөж улмаар 1978 онд Багшийн сургуулийг хөгжмийн багш мэргэжлээр төгссөн байна. 

Монголын хүүхдийн ордонд найрал дуу цахилгаан хөгжмийн багшаар ажиллаж байх үеэсээ /1984-1993 он/ уран бүтээлийнхээ замыг эхэлжээ. Түүний байгуулсан Цэцэг хамтлаг” тун алдартай бөгөөд энэ хамтлагаас хожмын урлагийн алдартнууд төрөн гарсан юм. Мөн Монголын радиогийн алтан фондонд бичигдсэн тус хамтлагын дуунууд нь хүүхэд багачуудын сонсох дуртай дуунууд хэвээр байна.

С.Батболд багш хүүхдийн дууны хөгжмийн зохиолчоос гадна найрал дууны их мастер гэдгээрээ хилийн чанадад ч танигдсан. 1991 онд Чехословак улсад хүүхдийн тоглолт, 1993 онд Япон орны Фукуока хотод болдог Ази номхон далайн орнуудын хүүхдийн чуулга уулзалтад Монголын авьяаслаг багачуудыг дагуулж оролцож явсан ба түүний зохиосон Бид нэг тивийнхэн дуу нь олон орны хүүхдийн сэтгэлийг их татсан дуу болж үнэлэгдсэн билээ.

 

DSC_0110

Чингэлтэй дүүргийн 5-р цэцэрлэгийн дуу хөгжмийн багшийн санаачлагаар дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүд хөгжмийн зохиолч С.Батболдтой уулзах өдөрлөгийн зохион байгууллаа. Хүүхдүүд бяцхан урлагийн тоглолт үзүүлж, дараагаар нь С.Батболд багштай хамтран түүний зохиосон дуунуудыг дууллаа. Тус цэцэрлэгийн хүүхдүүд хөгжмийн боловсрол өндөр, эхэлсэн дуу болгоныг даган дуулж, мэдэж байсан нь үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлж байсан. Мөн  гоцлол дуучин гэж үгүй, хүүхэд бүрийн оролцоог жигд хангаж, өөртөө итгэлтэй авьяаслаг хүүхдүүдийг төлөвшүүлэхээр тус цэцэрлэгийн багш, удирдлага нь хичээн ажиллаж байгаа аж.

DSC_0114

 

DSC_0148

 

Нэг цаг орчим үргэлжилсэн энэхүү арга хэмжээнд тус цэцэрлэгийн хүүхэд багачууд, эцэг эхийн төлөөлөл мөн багш нар оролцсон. Хүүхдүүд С.Батболд багшаас сонирхсон асуултаа мөн асуусан. Тухайлбал, “Та жоохон байхдаа сахилгагүй байсан уу?” “Та яаж яваад ийм олон дуу зохиочихвоо” “”Та жоохон байхдаа гоё дуулдаг байсан уу” гэх мэтээр өөрсдийн насандаа хамгийн сонирхолтой гэж бодсон зүйлсээ асууж байсан юм.

Соронзонболдын Батболд нь Монголын хүүхдийн дууны урын санг баяжуулан хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй цөөхөн хөгжмийн зохиолчийн нэг юм. Түүний зохиосон 80- гаруй хүүхдийн дуунуудаас Багачуудын ордонБага ангийн багшдаа баярлалааОлуулааМиний ээжЭрвээхэйЦасханМиний дотны найзуудАнхны хайр”  зэрэг олон сайхан дуунууд нь үе үеийн хүүхэд багачуудын дуулах дуртай дуунууд болсоор байна.

С.Батболд багшийн хөдөлмөр бүтээлийг үнэлж төрөөс  нь Соёлын тэргүүний ажилтан, мөн 2016 онд Алтангадас одонгоор шагнасан билээ. 

Багшийн хөгжил.
Багшийн хөгжил.
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?