Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

“Боловсролын нийгэм зүйн асуудал, шийдэл, арга зам” эрдэм шинжилгээний IV хурал

Хэвлэлийн мэдээ | 2018-01-22

“Боловсролын нийгэм зүйн асуудал, шийдэл, арга зам” эрдэм шинжилгээний IV  хурал

ehshu4

“Боловсролын нийгэм зүйн асуудал, шийдэл, арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг МУБИС, МУИС, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв хамтран  үндэсний түвшний дөрөв дэх  удаагаа зохион байгуулж байна. Тус хурлыг боловсролын нийгэм зүйд тулгарч буй асуудлыг тодорхойлох, шинжлэх, шийдэх, арга замыг хайх зорилтын дор 2018 оны 1 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгууллаа.

ehshu3

Эрдэм шинжилгээний хурлын нээлтэд МУБИС,МБУС-ийн захирал, дэд профессор О.Алтангоо,  МУИС-ийндэд захирал Б. Очирхуяг, БМДИ-ийн сургалтын албаны дарга Р. Туяа,Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, шинжлэх ухааны доктор, профессор О.Пүрэв,  Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Д.Энхжаргал нар оролцож үг хэлсэн ба  МУБИС,  МУИС-ийн профессор багш, судлаачид, Боловсролын хүрээлэнгийн захирал, мэргэжилтэн, судлаачид, БМДИ-ийн мэргэжилтэн, арга зүйч, судлаачид, Боловсролын үнэлгээний мэргэжилтэн судлаачид мөн ХААИС, ШУТИС, Эдийн засаг санхүүгийн дээд сургууль, ЕБС-ийн  багш, магистр, доктор, бакалаврын оюутнууд оролцож байна.

Хурлын үзэл санаа, агуулга:

Хүнжисэн нийгэм, нийгэмжисэн хүн. Энэ бол бүхлийн ухаан, бүхлийн зарчмаар хүрч буй хүн, нийгмийн харьцаа, хамаарлын тулгуур ухаарал юм. 

Хүнийг нийгэмжүүлэх, нийгмийг хүнлэгжүүлэх арга хэрэгсэл нь угтаа боловсрол байдаг.  Боловсролын нийгэм зүй нь угтаа, иймд “хүн, нийгэм, боловсрол” гэсэн гурвалын шүтэн барилдлагаа, нэгсэл, нэгдлийг олоход чиглэнэ. Энэ асуудал цагаас цагт, өдрөөс өдөрт өөрчлөгдөж оршино, оршиж өөрчлөгдөнө. Үүнд л боловсролын нийгэм зүйн асуудлын  шийдлийн хүндрэл, бэрхшээл  оршиж байдаг юм.  Энэ хүндрэл, бэрхшээл бидэнд  “боловсролоор нийгмийн анги, давхарга, гишүүн бүрт боломжийг хэрхэн адил тэгш олгох вэ”; ”Боловсрол, хичээл, сургалтаар аль анги, давхаргын үнэт зүйл, соёл илүү давамгай түгээгдэж байна вэ”; “Боловсрол нийгэмд тэнцвэржүүлэх үүргээ хангаж чадаж байна уу” гэх зэрэг олон асуудлыг дэвшүүлж байдаг.  Боловсролын нийгэм зүйн энэ асуудал нь эргээд нийгэм зүйн хийгээд боловсролын судлалд хамаарах олон асуултыг дэвшүүлдэг юм.

ehshu2

Боловсролын нийгэм зүйн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам сэдэвт эрдэм шинжилгээний энэ хурал дэвшүүлж буй асуудлыг хэлэлцэж, үндэсний түвшинд хэрэглэгдэхүйц, олон улстай хуваалцахуйц шийдлийн хувилбарыг гаргаж, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлоход хувь нэмэртэй нийт 53 илтгэлийг хэлэлцлээ.

ehshu1

Монголчуудын сэтгэлгээнд бүхлийн ухаан, бүхлийн зарчим нэн чухал юм.

Бид “Бүхэл хэсгийнхээ нийлбэрээс их” гэдэгт эргэлздэггүй.

Бид “Хэсэгжсэн бүхэл, бүхэлжсэн хэсэг“ гэдэгт тээнэгэлздэггүй.

Бид “Аливаа үг, өгүүлбэр олон утгатай. Дор хаяж гурван утгатай” гэдэгт гайхдаггүй.

Бид “Боловсрол, нийгмийн аливаа асуудал олон давхар хувьсагчийн олон давхар хамаарал” гэдэгт будилдаггүй.

Бид “Боловсрол нийгмийг тэнцвэржүүлэгч хүч мөн” гэдэгт гайхширдаггүй.

Бид “Боловсролын нийгэм зүйд үл хамаарах үйл, асуудал хүний нийгэмд үгүй” гэдэгт мунгиндаггүй. 

Хурлыг зохион байгуулагчдын нэг МУБИС-ын профессор Т.Лувсандорж

Энэ удаагийн хуралд бусдаас ялгарах хэд хэдэн онцлог байгаагийн хамгийн чухал нь Тогтвортой хөгжил үг төдий бус харин үйл, үйлс юм”, “Тогтвортой хөгжил иймд өөрт тань бий, үйлд тань, үйлс тань бий” гэсэн үзэл санааг түгээж байгаараа хамгийн их онцлогтой юм хэмээж байна.

Багшийн хөгжил.
Багшийн хөгжил.
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?