Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

Багш солилцоо-2017 хөтөлбөр хаалтын тайлан уулзалтаа зохион байгууллаа

Багш солилцооны хөтөлбөр | 2017-12-04

БНСУ болон Монгол улсын хооронд харилцан багш солилцдог үйл ажиллагаа зургаа дахь жилдээ амжилттай хэрэгжиж  байна. Энэхүү хөтөлбөрийг Солонгосын талаар APCIEU буюу Ази номхон далайн ойлголцлын боловсролын төв, Монголын талаас БСШУСЯ, БМДИ хариуцан хэрэгжүүлдэг билээ. Солонгос багш нар 9 сард ирж 12 сард буцдаг, харин монгол багш нар хавар 3-6 сард Солонгост очдог уламжлал тогтоод байна. 2017 оны хөтөлбөрт хамрагдах 15 солонгос багш манай улсад 8 дугаар сарын 22-ноос 12 дугаар сарын 03 хүртэл ажиллаж амьдарч, боловсрол мэдлэгээ түгээлээ.  

24623774_1702293053163791_258133628_o

Багш солилцоо-2017 хөтөлбөрийн хаалтын тайлан уулзалт 12 дугаар сарын 02-ны өдөр Багшийн хөгжлийн ордноо зохион байгуулагдаж APCIEU, БСШУСЯ, БМДИ-ийн албаны хүмүүс болон 15 багш тэдгээрийг хүлээн авсан сургуулийн төлөөллүүд оролцлоо. Багш нар Дархан-Уул, Орхон, Төв аймаг мөн Улаанбаатар хотын сургуулиуд дээр томилогдон ажилласан юм. Төв аймгийн 4-р сургуульд  Жан Гён Чол багш ганцаараа томилогдсон бөгөөд тэрбээр 3 сарын хугацаанд 5 монгол дуу сурч, 5 суманд томилолтоор ажилласнаар бахархаж байв. Мөн олон соёлт гэр бүлүүдтэй танилцаж, монгол хүнийг үнэн сэтгэлээсээ ойлгох болсон, нутагтаа очоод “Сайн байна уу Монгол” нэртэй дугуйлан сургууль дээрээ байгуулж монгол соёлыг түгээн дэлгэрүүлэх болно гэсэн юм. 

24623873_1702293049830458_1598023936_o

24818860_1702293059830457_1044511890_o 

Багш солилцоо хөтөлбөрт тусгай боловсролын сургуулиуд тогтмол хамрагддаг юм. Энэ удаагийн солилцоогоор 63-р тусгай сургууль дээр ажилласан багш нар хүүхдийн оюуны хөгжил болон биеийн хөгжлийг дэмжихэд анхаарч хичээлээс гадуурх дугуйлан ажиллуулсан байна. Тодруулбал, Жу сан Рэ багш кендо буюу дорнын бие хамгаалах урлагийг хүүхдүүдэд зааж тусгай боловсрол шаарддаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэргээн засах талын дэмжлэг үзүүлжээ.

24623827_1702293036497126_1465755125_o

24650987_1702293029830460_1936670748_o

Мөн Дархан-Уул аймгийн 15-р сургууль дээр ажилласан биеийн тамирын багш монгол болон Солонгос бөхийг харьцуулсан судалгаа хийсэн бол түүний хамтрагч дуу хөгжмийн багш Монголд байсан 3 сарын дурсамжаа шингээн морин хуур болон төгөлдөр хуур хосолсон аялгуу зохиосон зэрэг багш нар бүгд ганзага дүүрэн буцсан юм. Монгол Солонгосын сургалтын хөтөлбөр харилцан адилгүй байдгаас гадна, энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь глобал чадамжтай багшийг төлөвшүүлж, хүмүүс хоорондын ойлголцлын боловсролыг нэмэгдүүлэхэд оршдог. Гэсэн  хэдий ч багш хүн бол дэлхийн хаана ч багш л хэвээрээ байдаг бөгөөд монгол сургууль дээр ажиллах хугацаандаа монгол хүүхдүүдийг болон багш нартай танилцан дасаж “Монголын багш нар маш хичээнгүйлэн ажилладаг” хэмээж үнэлж байсан. Мөн “Хүүхэд сурах ёстой ч тоглох эрхтэй байдаг. Бага ангийн багш нар сургалтдаа хичээл тоглоом 2-ыг нэгтгэсэн байдлаар зохион байгуулбал илүү үр дүнтэй болов уу. Би хичээл дээр хүүхдүүдээр цаасан нугалбар хийлгүүлсэн. Гар хурууны хөгжлийг нь сайжруулах шаардлагатай санагдсан” гэх мэтээр нөхөрсөг зөвлөгөө ч өгч байсан юм.

24726282_1702293079830455_2125645753_o

24819288_10214667936914925_957661910_o

Тайлангийн үеэр 63-р сургуулийн захирал н. Эрдэнэбаатар “Тусгай сургуулийн үйл ажиллагаа энгийн сургуулиас илүү хөдөлмөр шаарддаг. Цаашид ч энэхүү хөтөлбөрт тусгай сургуулийг чухалчлан тусгаж байхыг хүсэе. Бидэнтэй 3 сарын турш ажилласан Солонгос багш нартаа талархал илэрхийлье. Та бүхэн надад болон манай хамт олонд  хөдөлмөр соёлыг үлгэрлэж байсан шүү” хэмээсэн юм.

Ийнхүү 15 Солонгос багш Монгол оронтой, монгол хүүхдүүдтэй танилцан, бидний талаар бодит, үнэн зөв , эерэг нөхөрсөг сэтгэл өвөрлөн нутаг буцлаа.

Багшийн хөгжил.
Багшийн хөгжил.
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?