Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

СӨБ-ын багш, удирдах ажилтны төлөөллүүд БНСУ-д туршлага судаллаа  

Багшийн хөгжлийг дэмжих/төсөл хөтөлбөр | 2017-11-22

20171110_124125        

   БМДИ-ийн арга зүйч, БСУГ-ын мэргэжилтэн, 9 аймаг /Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Завхан, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс/, 3 дүүргийн /Баянгол, Баянзүрх, Хан-уул/ цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш нарын төлөөлөл 2017 оны 11-р сарын 6-наас 14-ны өдрүүдэд  Солонгос улсын сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах сургалтад хамрагдлаа.  Солонгос улсын Буг-ин, Мёонжи ясли, Сон-у болон Чүншин, Чуан Их сургуулиудын харьяа  цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. 

23517951_1529319880491973_2891283610979035150_n

Солонгост төрийн болон төрийн бус өмчийн ясли, цэцэрлэгүүд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “эрүүл чийрэг, аз жаргалтай солонгос хүүхдийг төлөвшүүлэх” гэсэн тодорхой зорилгын төлөө үйл ажиллагаа нь чиглэгддэг юм байна. Төрийн өмчийн цэцэрлэг ажлын өдөр 07.30-19.30, бямба гаригт 07.30-15.30 цаг хүртэл ажилладаг. Хувийн цэцэрлэгүүдийн ажиллах хуваарь харилцан адилгүй бөгөөд амралтын өдөр болон жилийн турш буюу 365 хоног тасралтгүй хүүхдүүдээ хүлээн авдаг цэцэрлэг ч байдаг аж.

20171107_100434

 

Цэцэрлэг нь сургалтын хөтөлбөрийн дагуу дараах хичээлүүдийг явуулдаг.

·         Хэл яриа

·         Хөгжим

·         Биеийн тамир

·         Байгальтай танилцах

·         Математик

·         Дүрслэх урлаг

Үндсэн сургалтаас гадна нэмэлт хөтөлбөрөөр Англи хэл, үндэсний хөгжим, спортын дугуйлан хичээллүүлдэг. Мөн хүүхдийн асаргаа, зөв дадал хүмүүжилд ихээхэн анзаарагддаг нь ажиглагдаж байсан. Мөн тус улсын Эрүүл мэндийн яам болон нийгмийн халамжийн яамдын харьяалалд цэцэрлэгүүд хамрагдах нь түгээмэл юм. Мөн хүүхдийн насны онцлогийг бүтэн жилээр нь биш сар сараар нь тухайлбал 2015 оны эхний гурван сард төрсөн хүүхдүүд, сүүлийн гурван сард төрсөн хүүхдүүд хөгжилийн хувьд харилцан адилгүй байдаг тул ангилан тус тусад нь хөтөлбөр боловсруулан хүүхдээ хөгжүүлдэг нь манай багш нарын сонирхлыг татаж байсан.

20171110_135213

 

Туршлага судлахаар явсан багш болон удирдах ажилтнууд аяны богцоо шинэ санаа, урам зоригоор дүүргэн ирсэн бөгөөд ажил дээрээ, цэцэрлэгийн орчинд мөн хүүхэд багачууддаа сурган хүмүүжүүлэхэд мэдсэн сурсанаа хэрэгжүүлнэ хэмээж байсан юм.

 

 

Багшийн хөгжил.
Багшийн хөгжил.
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?