Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

БНСУ дахь Монгол сургууль анх 8 сурагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол одоо 300 сурагчтай

Үйл явдлын мэдээ | 2017-11-17

БСШУС-ын сайдын тушаалын дагуу БНСУ дахь Монгол сургуулийн багш нарт ажлын байранд нь зөвлөн туслах ажлыг БМДИ зохион байгууллаа.

kor8

kor2222

Зөвлөн туслах чиглэлээр багш нартаа сургалт зөвлөгөө авах хүсэлтийг тус сургуулийн удирдлагын зүгээс гаргасан бөгөөд энэхүү ажлын гол зорилго нь БНСУ дахь Монгол сургуулийн багш нарт Монгол улсын боловсролын салбарын бодлого чиглэл болон цөм хөтөлбөрийн агуулга, арга зүйн шинэчлэлийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр зөвлөн туслах байсан юм.

kor1111

БНСУ дахь Монгол сургууль нь анх 1999 онд 8 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж хүрээгээ тэлсээр 2005 оны 2-р сард Сөүлийн Боловсролын газраас “Гадаад сургууль”-ийн зөвшөөрлийг авч, 2006 оны 4-р сард Монгол улсын БСШУЯ-наас бага, бүрэн дугд боловсрол эзэмшүүлэх зөвшөөрлийг авсан. Монголын БСШУСЯ-ны хөтөлбөрийн дагуу бүрэн дунд боловсрол олгохоос гадна дэлхий нийтийн хэрэгцээ болсон гадаад хэл, компьютерийн мэдлэгийг төгсөгчиддөө өндөр түвшинд олгохыг хичээн ажилладаг аж. Тус сургуульд сонгон  шалгаруулалтад орж тэнцсэн 17 монгол багш хичээл заадаг бөгөөд, удирдах болон бусад ажилтан 10 солонгос хүн ажилладаг, нийт 299 суралцагчтай, цаашид сурагчдын тоо эрчимтэй өсөж байгаа юм. Энэхүү үйл ажиллагааны талаар бусад мэдээллийг бид та бүхэнд сайтаараа дамжуулан цувралаар хүргэх болно. 

Математикийн багш А.Эрдэмтөгстэй хийсэн товч ярилцлагыг та бүхэнд хүргэе.  

kor6

Та өөрийгөө товч танилцуулна уу?

1974 онд Увс аймагт төрсөн. 1991 онд дунд сургуулиа төгсөөд Архангай аймгийн багшийн коллежийн анхан шатны математикийн багшийн мэргэжлээр 4 сурч төгсөөд, залгуулан УБИС-ын (тухайн үеийн) математикийн багшийн ангид 2 жил сурч төгссөн. 

Нийт хэдэн жил багшилж байна вэ, үүнээс Солонгос улс дахь Монгол сургуульд хэдэн жил багшилж байна вэ?

1995 онд багшийн коллеж төгссөнөөс хойш тасралтгүй 23 дахь жилдээ багшилж байгаа. 1995-1997 онд БГД-ийн 78-р сургуульд бага болон математик, мэдээлэл зүйн багшаар 2 жил, 1997-2005 онд Гэрэлт-Ирээдүй сургуульд математикийн багшаар 8 жил, 2005 оноос одоог хүртэл 13 дахь жилдээ математикийн багш болон дунд ахлах ангийн ахлагч багшаар ажиллаж байгаа.

Яагаад гадаадад монгол сургууль байгуулах шаардлагатай гэж үзэж байна вэ? Энэ сургууль байгуулагдсан учир шалтгаанаас хуваалцана уу?

Ардчилал эхэлсэн 1990 оноос эхлэн монголчууд хувийн амьдралаа сайжруулах зорилгоор гадаад орныг тэр тусмаа Солонгос орныг маш ихээр зорин очиж ажиллах болсон. Монголчууд эрт дээр үеэсээ нүүдэллэж явахдаа гэр бүлийн харилцааг чухалд үздэг уламжлалтай тул Солонгос оронд ирэхдээ ч үр хүүхдээ ихээр дагуулан ирдэг байсан. Тухайн үед солонгос сургуульд гадаад сурагчийг элсүүлэн сургадаггүй журамтай байсан тул аав ээжээ даган Солонгос оронд очсон хүүхдүүд сургуульд сурч боловсрох боломжгүй байсан байдлыг олж харсан юм байна лээ. Ингээд солонгос иргэнээр тэдгээр хүүхдүүдэд солонгос хэл болон компьютерийн хичээлийг заах зорилгоор 1999 онд 8 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш өнөөдрийг хүртэл 12 жилтэй БНСУ-ын боловсролын газар болон МУ-ын БСШУСЯамны тусгай зөвшөөрөлтэй сургууль болтлоо хөгжиж ирлээ. Манай сургуулийг үүсгэн байгуулсан хүмүүс нь солонгос гэр бүл байдаг. 

kor huu

Энэхүү сургуулийг байгуулсан солонгос хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна вэ?

Аливаа эх орны хамгийн үнэт нөөц баялаг нь боловсролтой иргэн гэж ойлгож байгаа. Тиймээс бидний ирээдүй болсон үрсийн маань хамгийн чухал асуудал болох боловсролын асуудлыг шийдвэрлэж өгсөн нь Монгол улсын хөгжилд оруулсан маш том хөрөнгө оруулалт гэж боддог.

Таны ажигласнаар Монгол солонгос багшийн давуу ба сул тал мөн ялгаатай тал нь юу байна вэ?

Багш нарын ялгаа гэхээсээ илүү хоёр орны хүмүүсийн соёлын ялгаатай талууд их ажиглагддаг. Манай монголчууд хүүхдийг хүмүүжүүлэхдээ харьцдаг зарчим байдаг. “3 нас хvртэл нь хаан шиг, 8 нас хvртэл нь зарц шиг байлга” гэсэн зарчмыг хандлага болгодог боловч солонгос орны хувьд айл бүр бараг ганц ганц хүүхэдтэй тул хүүхдийг маш их дээдэлж, хүндэлж, бэрхшээлээс хол байлгаж өсгөж ханддагаараа ялгаатай санагддаг. 

kor7

Гадаад дахь монгол сургуулийн талаар Монгол улсын засгийн газраас цаашид ямар бодлого баримтлаасай гэж та хүсдэг вэ?

Даяарчлалын нийгэмд амьдарч байгаа монголчууд Солонгос төдийгүй дэлхийн олон оронд тархаж амьдрах болоод удаж байна. Тиймээс одоогоор БНСУ-д монгол сургууль байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа ч дэлхийн олон оронд монгол сургуулийг үүсгэн байгуулах асуудлууд яригдаж байгаа. Тэдгээр сургуулиудыг бодлогын тал дээр их дэмжиж зөвлөж ажилламаар санагддаг. Хувьсах зардал ногдуулах, сурах бичгийн хуваарилалтаас гадна тээвэрлэлт, багш нарын нийгмийн асуудал гэх мэт. Бид одоогоор сайн дурын даатгалд хамрагдаж явдаг учраас улсад ажилласан жил маань тасраагүй ч боловсролын салбарт ажилласан жил тасалдаж явдаг. Мөн багш нарын мэргэжил дээшлүүлэх тал дээр дэмжиж ажиллах. Энэ хичээлийн жилд анх удаа БМДИ-аас ирж бидэнд чанартай сургалтыг зохион байгуулсанд маш их талархаж байгаа. Богино хугацаанд ч гэсэн их зүйлийг сурч мэдээд зогсохгүй цаашид холбогдох суваг шугамаа нээж авсан маань маш том үр дүн гэж ойлгож байгаа.  

Г.Төмөр-Очир

Э.Батчимэг 

Багшийн хөгжил.
Багшийн хөгжил.
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?