Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

“ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН БАГШЛАХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ ОНОЛ ПРАКТИКИЙН V БАГА ХУРЛЫН АЛБАН ТООТ БОЛОН УДИРДАМЖ

Албан бичиг, бусад | 2017-10-18

ТАНИЛЦУУЛГА

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг хамтран 2013 оноос хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах шинэлэг арга зүй, туршлагаа хуваалцах, түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор онол практикийн бага хурлыг зохион байгуулж ирсэн.

Боловсролын талаар төрөөс баримталж буй бодлого, Багшийн хөгжил хөтөлбөр, Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал (2030 он), 2017-2018 оны хичээлийн жилийн зорилтын хэрэгжилтийг дэмжихэд онол практикийн V бага хурлын үйл ажиллагаа чиглэгдэж байна.

Уламжлал болсон онол практикийн бага хурлууд нь хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүйг боловсронгуй болгон хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох нөхцөлийг бүрдүүлж, улмаар багш нар ажлын байрандаа хамтдаа тасралтгүй хөгжих нэг арга хэрэгсэл болж байгаа төдийгүй уралдаан, өрсөлдөөн бус хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүйн асуудлаар харилцан туршлага солилцох, тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэж, багшлахуйн болон суралцахуйн чанарыг сайжруулах чиглэлээр нэгдсэн шийдэлд хүрэх талбар болдог.

Чиглэл:

“Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй” сэдэвт тавдугаар онол практикийн бага хурал нь “Боловсролын чанар нь хичээлийн чанараас, хичээлийн чанар нь хичээлийн судалгаанаас” гэсэн уриан дор дараах чиглэлийн хүрээнд зохион байгуулагдана.

·         Сургуульд суурилсан хичээлийн судалгаа: Сургуулийн тодорхой асуудлыг шийдэх, тодорхой зорилгыг хэрэгжүүлэх үүднээс ижил болон өөр мэргэжлийн багш нар хамтран сургуулийн хичээлийн судалгааны багийн хүрээнд хийсэн судалгаа, үр дүн, арга туршлагыг илтгэнэ.

·         Судлагдахуунд суурилсан хичээлийн судалгаа: Тодорхой судлагдахууны арга зүй, технологи, хичээлийн чанарыг сайжруулах зорилгоор хийсэн судалгаа, арга туршлага, технологийн талаар илтгэнэ. Мөн тодорхой судлагдахууны жишээн дээр багшлах болон суралцах шинэ арга зүй, технологи боловсруулан туршсан судалгаа, үр дүнг илтгэнэ.

·         Хүүхдийн хөгжлийн судалгаа: Хичээлийн судалгааны явцад хүүхдийн хөгжил, ахиц өөрчлөлт, үнэлгээний чиглэлийн судалгаа, арга зүй, туршлага, үр дүнг илтгэнэ.

·         Тусгай хэрэгцээт боловсролын судалгаа: Тусгай хэрэгцээт, тэгш харуулан сургах, хүүхэд нэг бүрийн хэрэгцээнд нийцсэн боловсролын чанарыг сайжруулах чиглэлээр хийж буй судалгаа, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө болон ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулах арга зүй, туршлага, үр дүнг илтгэнэ.

Сургуулийн өмнөх боловсролоос дээд боловсролын түвшин хүртэлх судалгаа хамрагдана.

Судалгааны цар хүрээ, арга, аргачлал, хүрсэн үр дүн зэргээс хамаарч илтгэлийг үндсэн, аман, ханын, хэлэлцүүлэгт (workshop) илтгэл гэсэн 4 хэлбэрээр хэлэлцэнэ.

·         Үндсэн илтгэл: Багшлах арга зүй, хичээлийн судалгааны чиглэлээр шинэлэг санаа дэвшүүлсэн, тулгамдаж байгаа асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, цаашдын хөгжлийн чиг хандлагыг илэрхийлсэн илтгэл байна.

·         Хэлэлцүүлэгт илтгэл (Workshop): Багшлах арга зүй, хичээлийн судалгааны чиглэлээр тулгамдсан асуудлыг хамтран шийдсэн судалгааны үр дүнг хэлэлцүүлэхэд чиглэнэ.

·         Салбар хуралдааны илтгэл: Багшлах арга зүй, хичээлийн судалгааны чиглэлээр хийж байгаа судалгааны ажил, практикт туршиж, хэрэгжүүлсэн шинэлэг, бүтээлч арга туршлагыг онол практикийн бага хурлын гурван чиглэлээр хэлэлцэнэ.

·         Ханын илтгэл: Багшлах арга зүй, хичээлийн судалгааны чиглэлээр сургалт арга зүйн байгууллагын мэргэжилтэн, арга зүйчид, судлаачид, багш бэлтгэх сургуулийн оюутан судалгааны үр дүнг хэвлэмэл байдлаар бэлтгэсэн илтгэлийг хэлэлцэнэ.

ХУРЛЫН ЗОРИЛГО

Онол практикийн бага хурлын зорилго нь хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах шинэлэг арга зүй, туршлагаа хуваалцах, түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэхэд оршино.

ОРОЛЦОГЧИД

1.   ЕБС-ийн багш, удирдлага

2.   Орон нутгийн БСУГ-ын мэргэжилтнүүд

3.   Боловсролын салбарын мэргэжлийн байгууллагын арга зүйч, судлаач, эрдэм шинжилгээний ажилтан

4.   Их дээд сургуулийн багш, судлаач, оюутан

 

ИЛТГЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ, ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА.

Зохион байгуулах:2018 оны 01 дүгээр сарын 11-12-нд Улаанбаатар хотод Багшийн хөгжлийн ордонд зохион байгуулна.

Илтгэл хүлээж авах:Илтгэлийг 2017 оны 11 дугаар сарын 20-ны өдрийн 18 цаг хүртэл файл хэлбэрээр hicheeliin.sudalgaa2014@gmail.com хаягаар хүлээн авна. Хуралд ирүүлсэн илтгэлийн тоогоор хураамж төлнө. Илтгэлийн хураамжийг Монголын хичээлийн судалгааны нийгэмлэгийн Голомт банкны 1410013273 тоот дансанд шилжүүлж, баримтыг илтгэлийн хамт илгээнэ (Үндсэн болон салбар хуралдааны илтгэл 20000 төгрөг, ханын илтгэл – 10000 төгрөг).

Илтгэлийг хэлэлцэх:Илтгэлийг хоёр үе шаттай хэлэлцэнэ.

1-р үе шат: Мэргэжлийн комисс тодорхой шалгуурын дагууирүүлсэн илтгэлүүдийг уншиж,  онол практикийн бага хуралд хэлэлцэх илтгэлийг сонгоно.

2-р үе шат: Онол практикийн бага хуралд сонгогдсон илтгэлээ хэлэлцүүлнэ.

Шалгаруулалт, урамшуулал: Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах шинэлэг арга зүй, туршлагаа хуваалцах, түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэхэд үр нөлөө бүхий гурван илтгэлийг урамшуулна. Үүнд:

·         Батламж, “Япон улсад хичээлийн судалгааны туршлага судлах сургалт”-д оролцох эрх

·         Батламж, “Солонгос, Монголын багш солилцооны хөтөлбөр”-т хамрагдах эрх

·         Батламж, “Орос, Монголын багш солилцооны хөтөлбөр”-т хамрагдах эрх

БУСАД

Онол практикийн хуралд оролцогчдын томилолт болон замын зардлыг орон нутаг, сургууль хариуцна. Аймаг, нийслэлийн БСУГ нь хуралд оролцох багийг зохион байгуулж, оролцоно.

 

ИЛТГЭЛИЙН ЕРӨНХИЙ БҮТЭЦ, АГУУЛГАД ТАВИХ ШААРДЛАГА

Өмнөх жилүүдэд зохион байгуулагдсан “Хүүхдийн хөгжил-Хичээлийн судалгаа” сэдэвт бага хурлын илтгэлүүдийн эмхэтгэлийг, хичээлийн судалгааны илтгэл бичих зөвлөмж, илтгэлийн бүтэц, жишээг www.itpd.mn, www.mals.mnсайтаас харна уу.

1.   Сургуулийн удирдлагын хэлэлцүүлэх илтгэлийн бүтэц-Сургуульд суурилсан хичээлийн судалгаа (сургуулийн түвшинд):

ИЛТГЭЛИЙН НЭР:

Илтгэгч: Овог, нэр, аймаг (нийслэл), сум (дүүрэг), сургууль, утасны дугаар, е-майл хаяг

Илтгэлийг хамтран боловсруулсан багийн гишүүд: Овог, нэр, аймаг (нийслэл), сум (дүүрэг), сургууль, утасны дугаар, е-майл хаяг

ХУРААНГУЙ

·         Зорилго

·         Судалгааны загвар /арга зүй/ хандлага

·         Судалгааны үр дүн

·         Практик ач холбогдол

·         Шинэлэг тал/санаа

·         Түлхүүр үг

·         Товч агуулга: 200-250 үг

ИЛТГЭЛИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ

Удиртгал

Онол арга зүйн үндэс, судалгааны загвар:

·         Сэдвийг сонгосон үндэслэл

·         Сонгосон судлагдахуун

·         Хамрах хүрээ: Хэддүгээр ангийн хэдэн сурагчид хамрагдсан болох, ямар мэргэжлийн хэдэн багш хамрагдсан болох

·         Эерэг үр дүн гарахад зарцуулсан хугацаа

Хугацаа:

·         Энэхүү судалгааг ямар хугацаанд хийсэн болох

Хэрэгжүүлсэн байдал

·         Гол үйл ажиллагаа /Товч: Сурагчдыг хэрхэн хөгжүүлсэн болох, багшийн арга зүй хэрхэн сайжирсан болох, бие биенээсээ хэрхэн суралцсан болох/

Судалгааны үр дүн

·         Зорилгодоо хүрсэн байдал: Дээрх үйл ажиллагаа үр дүнтэй явагдаж чадсан эсэхийг нэгтгэн дүгнэх, үр дүнтэй болсон эсэхийг шинжлэх

·         Яагаад сайн болсон бэ?

·         Бусдад хүргэх туршлага

·         Цаашид хөгжүүлэх санал

Ном зүй

 

 

ЕБ-ын сургуулийн багш нарын хэлэлцүүлэх илтгэлийн бүтэц (тодорхой хичээлээр):

СУДЛАГДАХУУН:

ИЛТГЭЛИЙН НЭР:

Илтгэгч: Овог, нэр, аймаг (нийслэл), сум (дүүрэг), сургууль, утасны дугаар, е-майл хаяг

Илтгэлийг хамтран боловсруулсан багийн гишүүд: Овог, нэр, аймаг (нийслэл), сум (дүүрэг), сургууль, утасны дугаар, е-майл хаяг

ХУРААНГУЙ

·         Зорилго

·         Судалгааны загвар /арга зүй/ хандлага

·         Судалгааны үр дүн

·         Практик ач холбогдол

·         Шинэлэг тал/санаа

·         Түлхүүр үг

·         Товч агуулга: 200-250 үг

ИЛТГЭЛИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ

Удиртгал

Онол арга зүйн үндэс, судалгааны загвар:

·         Сэдвийг сонгосон үндэслэл

·         Хичээлийн санаа

·         Хичээлийн бэлтгэл судалгаа

·         Судалгаат хичээл

Хичээлийн өрнөл хэсгийн шийдэл (мэдлэг бүтээлгэх)

·         Хүүхдээр юуг, яаж нээлгэсэн тухай алхмууд (Таамаглал дэвшүүлэх, таамаглалаа шалгах, турших, хэлэлцэх гэх мэт)

·         Чухал шинэлэг санаа, арга зүйн туршлага

Судалгааны үр дүн

·         Судалгаат хичээлээр хичээлийн төлөвлөлтөд хийсэн зарим сайжруулалт

·         Судалгаат хичээлийн төлөвлөлтийн ерөнхий санаа: Багшийн асуулт-үндсэн үйл ажиллагаа, тухайн хэсгийн шийдэл-гол санаа

·         Хичээлийн хэсэг тус бүрийн шийдлийг хэрэгжүүлсэн байдал: Хичээлийн үеийн протоколын хэсгээс ишлэл хийж, тайлбарлах байдлаар хичээлийн төлөвлөлтийг /хичээлийн эхлэл, өрнөл, төгсгөл /хэрэгжүүлсэн байдлыг танилцуулна.

Дүгнэлт:

·         Яагаад сайн хичээл болсон бэ?

·         Бусдад хүргэх туршлага

·         Бусад

Ном зүй

 

2.       Мэргэжлийн багийн гишүүд, судлаачдын илтгэлийн бүтэц

·         Гарчиг 12pt том үсгээр эхэлж жижиг үсгээр бичнэ.

o   Зохиогчдын нэр, байгууллага, хаяг, 9pt, налуу, том үсгээр эхэлнэ.

·         Товч утга (монгол хэл дээр бичих)

·         Түлхүүр үг (заавал биш)

·         Удиртгал

·         Үндсэн хэсэг

o   Онолын арга зүй

o   Туршилт судалгааны хэсэг

·         Үр дүн, дүгнэлт

o   Талархал

o   Ишлэл буюу ном зүй

ИЛТГЭЛИЙН БИЧВЭР, ХЭЛБЭРЖҮҮЛЭЛТЭД ТАВИХ ШААРДЛАГА

1.      Цаасны хэмжээ ба зай авах

·      Цаасны хэмжээ А4 байх.

·     Бичиглэл дээд талаасаа 2.5 см, доод талаасаа 2.5 см, зүүн талаасаа 3 см, баруун талаасаа 1.5 см, мөр хоорондын зай 1.15 см байх.

2.      Хэл

Өгүүллийг MS word программ дээр “Times new roman” фонт ашиглан үсгийн өндөр 10pt-ээр монгол хэл дээр бичнэ. Илтгэлийн хураангуйг монгол хэл дээр “Times new roman” фонт ашиглан бичнэ.

3.      Илтгэлийн бичиглэлд тавигдах шаардлага

·         Ишлэлийг дөрвөлжин хаалтанд [зохиогчийн нэр, он] загвараар хийнэ.

·         Тооны аравт, зуутын орны таслалыг цэгээр тэмдэглэнэ.

·         Томьёог налуугаар бичнэ.

·         Зохиогчдын нэр, байгууллага, хаяг нь том үсгээр эхэлж, үсэг нь 9pt-ийн өндөртэй, налуугаар бичнэ. Мөн илтгэлийн хураангуйг 9pt-ийн өндөртэй бичнэ.

·         Товч утга нь 200-250 үгтэй байна.

·         Илтгэлийн дэлгэрэнгүйн үсэг нь 11pt-ийн өндөртэй, мөр хоорондын зай 1,15 см байна.

·         Ишлэлийн үсгийн өндөр нь 10pt  байна. Ишлэлийг Microsoft Word программын reference цэсний insert foothone ашиглан хийнэ.

·         Ном зүйг Microsoft Word программын reference цэснийCitation&Bibliography-г ашиглан APA style – аар хийнэ.

Илтгэл №1, №2-ийг дараахи шаардлагын дагуу бэлтгэх.

·      Илтгэлийн хураангуйг MS Word программ ашиглан бичвэр, хэлбэржүүлэлтэд тавих шаардлагын дагуу А5-ийн 2 нүүрээс илүүгүй бэлтгэх.

·      Аман илтгэлийн хугацаа 15 минут байхаар тооцох. Үзүүлэх материалыг MS Power Point, Prezi программын ашиглан бэлтгэх. Сайжруулсан хичээлийн хөтөлбөр, хичээл ажиглалтын хуудас, хэлэлцүүлгийн протокол, фото зураг, видео бичлэг зэрэг баримтуудыг хавсаргаж болно.

Ханын илтгэлийг дараах шаардлагын дагуу бэлтгэх.

·      Илтгэлийн хураангуйг MS Word программ ашиглан бичвэр, хэлбэржүүлэлтэд тавих шаардлагын дагуу 2 нүүрээс илүүгүй бэлтгэж ирүүлэх.

·      Илтгэлийг 120:80 см хэмжээтэй фото цаасан дээр хэвлүүлнэ. 

БАГШЛАХУЙН АРГА ЗҮЙН САЙН ТУРШЛАГЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ ТУХАЙ

1.    Онол практикийн бага хурлын өмнө илтгэлийн хураангуй хэвлэгдэнэ.

2.    Онол практикийн хурлын дараа бичвэр ба илтгэл тавигдах шаардлага хангасан илтгэлүүдээр хурлын илтгэлийн эмхэтгэл гаргана. Илтгэлийн дэлгэрэнгүйг хүлээн авах сүүлийн хугацаа: 2017 оны 12 сарын 15-ны ажлын цаг дуустал хүлээн авна.

Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүйн сайн туршлага бүхий үр нөлөөтэй илтгэлийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын www.itpd.mnвеб сайт, Монголын хичээлийн судалгааны нийгэмлэгийн www.mals.mn веб сайтад байршуулна.

“ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН БАГШЛАХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ ОНОЛ ПРАКТИКИЙН V БАГА ХУРЛЫН АЛБАН ТООТ БОЛОН УДИРДАМЖ 1-315 toot alban bichig дарж татаж авна уу.

 

 

Багшийн хөгжил.
Багшийн хөгжил.
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?