Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

Мэндчилгээ

Үйл явдлын мэдээ | 2017-10-05

ZAH

Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид болон боловсролын салбарт ажиллаж хөдөлмөрлөж байгаа хүн бүхэнд дэлхийн багш нарын өдрийн мэндийг хүргэе!

Жил бүр ЮНЕСКО-гийн санаачилгаар 10-дугаар сарын 05-нд “Дэлхийн багш нарын өдөр”-ийг дэлхийн 200 орчим оронд тэмдэглэдэг бөгөөд манай улс 2013 оноос мөн энэ өдөр тэмдэглэж ирсэн юм. Энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрт багш нарт талархал илэрхийлэх, тэдний хөдөлмөрийг үнэлэх, багш нарын энэхүү хариуцлагатай мэргэжилд олон түмний анхаарлыг хандуулах, дэлхий дахинд багшийн нэр хүндийг өргөх, улс орны хөгжил цэцэглэлтэнд багш нарын гүйцэтгэж буй асар их нөлөөг онцолж байгаа хэрэг билээ.

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт нь үндсэн чиг үүргийнхээ хүрээнд багшид туслах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, багшийн хөгжлийг дэмжихэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Бид 60 жилийнхээ түүхэнд үргэлж багшийн найз нөхөр, зөвлөгч, хамтрагч нь байхыг хичээн ажилласаар ирсэн юм. Энэ онд гэхэд БСШУСЯ болон мэргэжлийн бусад байгууллагуудын дэмжлэгтэйгээр “Бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга зүй-Багшийн ёс зүй, харилцаа” сэдэвт сургалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулж давхардсан тоогоор 40 гаруй мянган багшид хүргэлээ. Мөн сургууль, багш нарт зөвлөн туслах ажлыг жил бүр зохион байгуулж, нийслэл, орон нутгийн тодорхой тооны сургуулиудыг хамруулдаг бөгөөд энэ удаад нийслэлийн 47, орон нутгийн 84 сургуульд бага, суурь, бүрэн дунд боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зөвлөн туслах ажлыг зохион байгуулж эхлээд байна.

Мөн бид олон улсын эрдэм шинжилгээний хоёр хурлыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд эрдэмтэн судлаач багш нар маань энэхүү хуралд өргөнөөр оролцож мэдлэг, туршлагаа хуваалцана гэдэгт итгэж байна.

БМДИ-ийн үндсэн үйл ажиллагаа болох мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын бүртгэл явагдаж байгаа ба 2018 онд 15 дахь жилдээ ажиллаж байгаа багш нарын мэргэжлийг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг дуулгахад таатай байна. Эцэст нь хэлэхэд, энэ бүх ажил эрхэм багш таны мэргэжлийн ур чадвар, хөгжлийг дэмжих, хамтран ажиллах, багшаар дамжуулан боловсролын салбарыг хөгжүүлэх гэгээн зорилгыг агуулж байдаг бөгөөд бид хүн бүхний өмнө нээлттэй хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж, төрийн үйлчилгээг хүргэж байгаа билээ.

Эрхэм баян эрдэм ном дэлгэртүгэй !

Захирал А.Туяа

Багшийн хөгжил.
Багшийн хөгжил.
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?