Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

Зөвлөн туслах ажлыг 9-10 дугаар сард зохион байгуулна

Ажлын байран дахь сургалт | 2017-09-22

Багшийн хөгжих хэрэгцээний судалгаанаас үзэхэд, мэргэжлийн хөгжлийг дэмжих хамгийн үр дүнтэй ажил нь арга зүйч, мэргэжилтнүүд сургууль дээр, багшийн ажлын байранд ирж, зөвлөн тусалж, хамтран ажиллах юм гэж багш нар үзсэн байдаг. Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс сургууль, багш нарт зөвлөн туслах ажлыг жил бүр зохион байгуулж, нийслэл, орон нутгийн тодорхой тооны сургуулиудыг хамруулдаг бөгөөд 2017 оны үйл ажиллагааны   төлөвлөгөөнд, зөвлөн туслах ажлыг 9-10 дугаар сард зохион байгуулахаар тусгасан болно.  

Энэ удаад нийслэлийн 47, орон нутгийн 84 сургуулийг хамруулан бага, суурь, бүрэн дунд боловсролын  хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зөвлөн туслах ажлыг зохион байгуулж байна.  Зөвлөн туслах багт БМДИ-ийн арга зүйчид болон Боловсролын Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, лаборатори сургуулиуд, их дээд сургуулийн багш нар ажиллаж, сургуулиуд дээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм. Үүнд:

  • Багшид мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, арга зүй, туршлагаа хуваалцах
  • Бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад үүсч буй бэрхшээл, багшид шаардлагатай дэмжлэгийг илрүүлэх зорилгоор ярилцах, асуулга, судалгаа авах
  • Ажлын байран дахь сургалт зохион байгуулах
  • Арга зүйч мэргэжилтнүүд  өөрсдөө  үзүүлэх хичээл зааж, хэлэлцүүлэг хийх зэргээр багш нартай хамтран ажиллана.  

Энэ нь багшийн ажлын байранд зөвлөн туслах, графикт ажил  бөгөөд сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад багшид тулгарч буй бэрхшээл, шаардлагатай дэмжлэгийг илрүүлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөхөд чиглэж байгааг зохион байгуулагчид онцолж байна. Өөрөөр хэлбэл, сургууль багшийн ажилд үнэлгээ, дүгнэлт өгөх зорилго агуулаагүй тул багшийн өдөр тутмын ажилд бэрхшээл, дарамт учруулахгүйгээр хүлээн авч, хамтран ажиллахыг сургуулийн удирдлага, багш нарт  зөвлөмжилж байна.   

Багш нарт ажлын байранд нь зөвлөн тусалж, арга зүйн дэмжлэг үзүүлснээр сурагчдын суралцах чадвар, сурлагын амжилтад ахиц өөрчлөлт гарах нь чухал билээ. 

 

Багшийн хөгжил.
Багшийн хөгжил.
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?