Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

Багш солилцоо хөтөлбөр: Дэлхийн багш нар нэг л зорилгын төлөө ажилладаг

Багш солилцооны хөтөлбөр | 2017-08-30

БНСУ болон Монгол улсын  хоорондын боловсрол, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны хүрээнд 2012 оноос хоёр улсын хооронд “Багш солилцоо хөтөлбөр” хэрэгжиж байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийг Монголын улсын талаас БСШУСЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, БНСУ-ын талаас UNESCO-APCEIU буюу ЮНЕСКО-н ивээл доорх Ази номхон далайн бүс нутгийн ойлголцлын боловсролын төв 6 дахь жилдээ амжилттай зохион байгуулан хэрэгжүүлж байна. 2017 онд монгол багш нар өнгөрсөн 3-6 –р сард Солонгост ажиллаад ирсэн бол, солонгос багш нар 8-р сарын 22-ны өдөр Улаанбаатарт бууж хөтөлбөрийн албан ёсны нээлтээ 8-р сарын 25-нд хийн, багш нар тус тусын хуваарьт сургуульдаа очоод байна. Нийт 15 солонгос багш Улаанбаатар хот, Төв, Дархан-Уул, Орхон аймгийн сургуулиуд хуваарилагдан ажиллаж эхэллээ.orh1

Орон нутагт ажиллах багш нарыг сургууль болон амьдрах орчинтой нь танилцуулахаар БМДИ болон APCEIU-ийн төлөөлөл Дархан-Уул, Орхон аймагт ажилласан тэмдэглэлийг та бүхэнд хүргэе.orh4

Дархан –уул аймгийн Од цогцолбор сургууль дээр бага ангийн 2 зочин багш хуваарилагдсан бөгөөд сургуулиас тэдэнд бага сургууль дээр тусгайлан ажлын өрөө гаргаж бэлджээ. Тус сургуулийн захирал Д.Уртнасан  “Орон орны багш нарт нэг л зорилго байдаг. Тэр бол хүүхдүүдээ, сурагчидаа хэрхэн хөгжүүлэх вэ, юуг зааж сургах вэ гэж л үргэлж зорьж байдаг. Ийм нэг зорилготой тул бид гар нийлэн хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм. Мөн өндөр хөгжилтэй орны хүмүүсийг аль болох тухтай байх тал дээр хичээх болно гэж байлаа. Харин APCEIU -г төлөөлөн ирсэн мэргэжилтэн Хун Сол “Ажлын байр өөрчлөгдөж байгаа хэдий ч эдгээр хүмүүс маань багш гэсэн байр сууриндаа хэвээрээ байгаа тул та бүхэн бусад багш нартаа тавьдаг шаардлага, нөхцлийн дагуу хамтран, харилцан ойлголцож үр өгөөжтэйгээр ажиллаарай” хэмээн захиж байсан юм.

Хичээлийн шинэ жил дөхсөн энэ өдрүүдэд сургууль бүр будаг нь ханхалсан зарим газарт тендер, санхүүжилт оройтсон учраас засварын ажил дуусаагүй хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Гэсэн хэдий ч 8-р сарын 28-ны даваа гарагаас ажил цуглан, багш нар “Багшийн ёс зүй, харилцаа хандлага” “Бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга зүй” сургалтдаа хамрагдан, хичээлийн жилийн үйл ажиллагаандаа бэлтгэнэ хэмээн ажил ид оволзож байсан юм.

Бидний орсон дараачийн сургууль болох Дархан –Уул аймгийн 15-р сургууль анх удаа гадаад багш хүлээн авч байгаа, их зүйлийг сурч мэдэж авна гэсэн өндөр хүлээлттэйгээр 2 солонгос багшаа угтан авсан юм.

Дархан хотод очсон  солонгос багш нар ч бүгд сэтгэгдэл өндөр “Дархан хот Улаанбаатараас илүү таалагдаж байна” гэж байсан бөгөөд зааж сургах, харилцан суралцах төлөвлөгөө дүүрэн үлдсэн юм. Манай сургуулиуд ч “Зочин багш маань ямар авьяастай вэ? Удахгүй сургуулиудын хооронд тэмцээн уралдаан болно, зочин багшаа оролцуулна” гэх зэргээр гадаад багш нараараа бяцхан “гангарах” бодолтой байсан.orh2

Бид цааш Орхон аймгийг зорьсон. Тус аймгийн 13 болон 5-р сургууль дээр мөн 2,2 солонгос багш 3 сарын хугацаатай ажиллах юм. 13-р сургууль гэхэд  Эрдэм ахлах сургууль нэртэйгээр үйл ажиллагаа явуулж  байснаа өөрчлөгдөн энэ жилээс бага ангийн 20 бүлэг авч байгаа нийт 1500 сурагч, 100 орчим багш ажилтантай, анги дүүргэлт 40-өөс дээш хэмээн танилцуулж байсан. А.Сэлэнгэбаатар захирал "Сургалтын чанар бага боловсролын багш нараас ихээхэн шалтгаалдаг, тиймээс манай дээр бага ангийн багш нар хуваарилагдан ирсэнд баяртай байна. Зочин багш нараасаа арга зүйн болон хичээл заах технологийн өөрчлөлтүүдийг сурч авна хэмээн найдаж байна" гэсэн юм. 13-р сургуульд хуваарилагдсан Кан Гёнху багш 21 жил багшилсан туршлагатай бол, И Бёнмүн багш 7 жил багшилж байгаа аж.

Кан Гёнху багш өмнө нь судалгааны ажлаар Монголд ирж байсан бөгөөд хэдийнэ “Ганбаяр” гэсэн монгол нэртэй болж амжжээ. Харин И багш Монголд хичээлийн хэрэглэгдэхүүнээ багш өөрөө бэлтгэдэг гэж сонссон тул цүнх дүүрэн хэрэглэгдэхүүн авчирсан хэмээн ярьж байлаа.orh5

Дараачийн сургууль болох 5-р сургуульд хамгийн их “аз” таарсан бололтой. Энэ сургууль мөн Орхон цогцолбор сургууль байснаа бүтцийн өөрчлөлтөд орж хуучнаараа 5-р сургууль гэж нэрлэгдэх болсон байна.  Тус сургууль биеийн тамирын болон дуу хөгжмийн багш нарыг хүлээн авсан. 5-р сургууль хөл бөмбөгийн шинэ талбайтай болж байгаа бөгөөд биеийн тамирын багш На Мёнхиныг  хөлбөмбөгийн баг бэлтгэж өгнө хэмээн найдаж байгаа гэнэ. Харин дуу хөгжмийн багш Ким Минсон Монголын тухай дуу хийх зорилготой ирсэн хэмээж байсан. Багш нар хичээлийн үйл ажиллагааны зэрэгцээ соёлын хичээл орох, дугуйлан хичээллүүлэх төлөвлөгөөтэй байсан.orh3

Ази номхон далайн бүс нутгийн ойлголцлын боловсролын төвөөс хэрэгжүүлж байгаа “Багш солилцоо хөтөлбөр” хамгийн анх Монгол –Солонгос, Филиппин –Солонгос гэсэн 3 улсын дунд хэрэгждэг байсан бол одоо нийт 7 улсын хооронд хэрэгжиж хүрээгээ тэлж байна. Энэ хугацаанд Монгол-Солонгосын хооронд 272 багш харилцан туршлага солилцож ажилласан юм. Хөтөлбөрийн хүрээнд багш нар заах арга зүй, улс орны боловсролын тогтолцооны сайн талуудыг судлан нутагшуулахын зэрэгцээ, улс орны соёлын ялгааг мэдэж, хүмүүс хоорондын ойлголцолын төвшинг нэмэгдүүлж, нэг дэлхий дээр амьдарч байгаа дэлхийн иргэн гэдгээ харилцан ойлголцож хамтран амьдрахад сургаж байгаагаараа давуу талтай билээ. 

 

 

Багшийн хөгжил.
Багшийн хөгжил.
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?