Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

“Багшийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл өндөр учраас багшаас ёс зүй өндөр хэм хэмжээг шаарддаг”  

Төрөлжсөн болон захиалгат сургалт | 2017-08-16

DSC_0007

“Багшийн ёс зүй, харилцаа” сургалт амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр сургалтын 3 дахь өдөр. Бэлтгэгдсэн орон нутгийн сургагч багш нар батламжаа аван, орон нутагтаа энэхүү сургалтыг үргэлжлүүлэн хүргэх юм. Сургалтын агуулга, арга зүйн талаар багш нар ямар сэтгэгдэлтэй байгаа талаар, мөн “багшийн ёс зүй” гэсэн энэхүү өргөн хүрээний бөгөөд тулгамдсан асуудлын талаар тэдний бодлыг сонслоо.

DSC_0042

Ховд аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү

“Багшийн ёс зүй, харилцаа” хандлага сургалтыг маш цаг үеэ олсон гэж бодож байна. Учир нь миний мэргэжил бага ангийн багш, яг өнөөдрийн хувьд багшийн харилцаа, хандлага, ёс зүйн асуудал бараг тэр хүний ур чадвар, аргазүйгээс илүү өндөрт тавигдаж байна. Сургалтын агуулгын хувьд их нарийн төлөвлөсөн байна. Тухайлбал, багшийн ёс  суртахууны харилцааг эцэг эх, удирдах ажилтан, хүүхэд гэх мэтээр тус тус ангилж авч дадлага ажил хийж , тодорхой жишээ буюу кэйс дээр ярилцаад хамтдаа шийдлээ олж байна. Тэгэхээр багш “за ийм асуудал үүсэхэд ингэж ойлголцох ёстой юм байна шүү” гэсэн бодит үр дүн, гаргалгаанд хүрч байна.

Багш мэдэхгүйгээсээ болоод ч юм уу “ёс зүйн алдаа” гаргах асуудал амьдрал дээр байдаг уу?

Байлгүй яах вэ. Мөн багш миний ямар үйлдэл ямар үр дагавартай вэ гэдгээ хуулийн үндэслэлтэй мэдэж авч байна.

Багшийн ёс зүй, тухайн хүний суурь хүмүүжилтэй нягт  холбоотой. Хандлагын өөрчлөлт хийхгүй л бол, хүн өөрийнхөө алдааг тэр бүр анзаардаггүй, мэддэггүй тал бас бий. Тэгэхээр мэргэжлийн ёс зүй, хувь хүний ёс зүйн ойлголтыг өгөх нь зайлшгүй хэрэгтэй. Нийгэмд багш өндөр үүрэгтэй гэдгийг бид хүлээн зөвшөөрч байгаа учраас багшаас ёс зүй өндөр хэм хэмжээг шаардаж байгаа юм. Миний бас нэг ажигласан зүйл бол багшийн мэдлэг ур чадвар өндөр байх тусам тэр хүн мэргэжлийн мөн өндөр ёс зүйтэй байдаг юм билээ. Эцэг эхчүүд ч гэсэн бага ангийн хүүхдэдээ багшийг нь сонгохдоо хүүхдэд үзүүлэх нөлөөлөл, харилцаа хандлагыг нь эхний ээлжид хардаг болсныг бодолцох хэрэгтэй.

Өчигдрийн хичээл дээр тухайлбал, нэг бодит кэйс дурдагдсан. Чадварлаг сайн багш, ангийнхаа 40 хүүхдэд хүрч ажиллаж чадаж байгаа хирнээ, хүн л юм болсон хойно сургуулийн удирдлагатайгаа үйл ойлголцол болоод хичээлээ хаяад явсан байх жишээний. Тэгвэл энэний цаана 40 хүүхдийн эрх ашиг хохирч байна гэдгийг тэр багш ухамсарлаагүй л байна. Энэний цаана тэр багшийн мэргэжлийн ёс зүй яригдаж байгаа юм.

Бидний хувьд энд сурсан сургалтаа орон нутагтаа очоод чанартай сайн зохион байгуулж мөн жилийн турш үр дүнг нь сайжруулахад анхаарч ажиллах болно.

DSC_0044

Дархан –Уул аймгийн Байгалийн ухааны боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Өнөрхүү

Сайн багш гэж хэнийг хэлэх вэ гэхээр мэдлэг ур чадвартайгаас гадна эерэг харилцаа хандлагатай хүнийг хэлнэ. Тэгээд ч багш нарын хувьд сэтгэл хөдлөлөө барьж сурах нь бас нэг чадамж гэж олон улсад үзэх болж.

Нөгөө талаас багш ёс зүйн алдаа гаргалаа гэхэд тэр хүн мэдээлэлгүйгээсээ болсон нь олонтаа байдаг. Миний энэ үг энэ үйлдэл тэр хүний эрхийг ингэж зөрчинө, би ингэснийхээ төлөө хуулийн ийм,  тийм хариуцлага хүлээнэ гэсэн мэдлэг дутмаг байдаг. Мөн хүүхдүүдтэй олон жил ажилласан багш хүн их нээлттэй,  бодсон санаснаа шууд илэрхийлдэг болсон байдаг эргээд багшийг ёс зүйн алдаа дутагдал гаргасан болчимгүй үг хэлэхэд хүргэдэг гэдгийг би хэлмээр байна.

DSC_0027

Энэ сургалтаар зааж байгаа агуулга дээр  сошиэл орчин дэхь ёс зүйн асуудал хүртэл яригдаж байгаа нь их шинэлэг хэрэгцээтэй санагдаж байна, миний хувьд. Сошиэл харилцаа хүчээ авч бүгд фэйсбүүкийн идэвхтэй хэрэглэгч болсон өнөө үед багш хүн цахим орчинд хүртэл ёсзүйгээ умартаж болохгүй юм. Сурагч хүүхдүүдтэйгээ ч найз, тэдний эцэг эхтэй нь ч найз, тэрнээс гадна тэр хүнд өөрийн үе тэнгийн хүрээний найзууд ч бас байж л таарна. Энэ нөхцөлд өөрийн хувийн амьдралын талаарх мэдээлэл, үзэл бодлоо хэт нэг талыг барьсан биш, би багш хүн шүү гэдгээ бодолцсон байдлаар илэрхийлэх нь зөв. Инээд наргиан болгох, хүсэл сонирхлоо нэгдэхийг бол янз бүрийн группүүдээрээ илэрхийлж болно шүү дээ.

Гэсэн хэдий ч Монголын багш нарын ёс зүйн хандлага, харилцаа муу биш гэдгийг би хэлмээр байна. Багшийн ажилд нийгмийн нөлөө бас их байна л даа. Тухайлбал, нэг ангийн 30-40 хүүхэд дотор янз бүрийн сэтгэл зүйн онцлогтой хүүхдүүд байна, гэр бүлийн таагүй уур амьсгал,  салалт их болсон нь хүүхдийн сэтгэл зүйд их нөлөөлж, эмзэг болгож байна. Ингэхээр хүүхдүүд маань багшийн хэлсэн үг, үйлдлийг янз бүрээр хүлээж авч, асуудал үүсэх нь байна л даа. Тэгэхээр багшийн ажил харилцааны өндөр ур чадвар, мэдрэмж бас шаардаж байна.

DSC_0048

Сонгинохайрхан дүүргийн 122-р сургуулийн багш Ч.Эрдэнэцэцэг:

Би хэдийгээр ахмад багш ч гэсэн сурах зүйл маш их байна. Энэ сургалтаар олон шинэ арга зүйг эзэмшлээ. Манай багш нарын залуу, чадварлаг эрин үе далайн давалгаа шиг хүч түрэн орж ирж байгааг харахад баяртай байна.

Цахим ертөнц дэх харилцааны хичээл тун содон сонин байна. Би фэйсбүүкийн хэрэглэгч, нэг талаас энэ бол миний хувийн орон зай гээд юу дуртайгаа бичиж, хуваалцаж болно. Гэтэл би чинь багш хүн шүү дээ, миний илэрхийлж, дэмжиж, эсвэл буруутгаж байгаа бүхнийг миний шавь нар, эцэг эхчүүд харж байгаа гэдгийг мартаж болохгүй. Тэгэхээр цахим ертөнцөд ч миний сурагчиддаа үзүүлэх нөлөөлөл, хүмүүжил үргэлжилж, хүнд өгөөжтэй зүйлийг л мэдээлж хуваалцаж байх ёстой юм.

Та, жишээ нь өдөр тутмын  үйл ажиллагаандаа ёс зүйн хэм хэмжээг хэр баримталдаг вэ?

-Энэ сургалтаар би өөрийнхөө зарим нэг алдаа дутагдлыг олж харлаа. Хүүхэд гэдэг чинь хүүхэд, нэгийг үгийг олон давтаж хэлүүлдэг, тэгээд сүүлдээ тэвчээр барагдаад “чи ер нь яагаад байгаа нөхөр вэ” гээд бугалган дээрээс нь бариад суулгадаг юм. Гэтэл шинээр батлагдсан “Зөрчлийн тухай хууль”-иар бол энэ чинь хориотой үйлдэл юм байна. Хүний биед ойртох тодорхой зай хүртэл байна. Дотно харилцаатай биш л бол 40см-ээс дотогш ойртохгүй байх ёстой юм байна гэдгийг  мэдэж авлаа.

Ёс зүйн сэдэв бол үнэхээр тулгамдсан зүйл болж байгаа учраас, энэ сургалт цагаа олсон зүйл болж байна. Сургалтын үеэр явагдсан дадлага ажил дээр бид өөр өөрсдийн харилцааны ур чадвараа үнэлэхэд би 62 гэсэн оноо авлаа. Энэ маань “маш сайн” бол биш “сайн” гэсэн оноо юм. Яагаад гэхээр би 40 хүүхдэд 40 минутад хичээл заагаад энэ хугацаанд мэдлэгээ ч олгож хажуугаар нь төлөвшлийг нь ч олгохыг хичээдэг. Тэгээд бодохоор нэг хүүхдэд, би 1 минут л зарцуулж байна. Энэ бол асар богино хугацаа. Тэгэхээр анги дүүргэлт ийм байгаа нөхцөлд багш нар бид хүүхдийг,  хүүхдээр нь багаар,  нь төлөвшүүлэхэд анхаарах ёстой юм байна. Сурагчиддаа багаар ажиллуулж, хамтран асуудлыг шийддэг, бусдын үгийг сонсож, өөрөө дүгнэлт хийдэг болгох нь чухал юм гэж ойлголоо. 

Багшийн хөгжил.
Багшийн хөгжил.
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?