Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

О.Оюунтунгалаг: Багш гэдэг мэргэжлийг сонгож эзэмшсэн л бол тухайн хувь хүний биш харин “багшийн” ёс зүйн асуудал яригдана

Төрөлжсөн болон захиалгат сургалт | 2017-08-15

DSC_0045

БСШУСЯ, БМДИ, БХ хамтран “Бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга зүй, Багшийн ёс зүй харилцаа” сэдэвт сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд сургалтын 2-дугаар шат өчигдөр буюу 8-р сарын 14-ны өдөр Улаанбаатар хотноо эхэлсэн тухай мэдээлсэн. Тэгвэл энэ 2 үндсэн чиглэлийн хүрээнд явагдах сургалтын агуулга, зорилгын талаар тус хоёр сургалтыг зохион байгуулах багийн ахлагчид МҮОНТВ-д өгсөн ярилцлагад хэрхэн өгүүлснийг хүргэе.

 БМДИ-ийн ХНХУСА-ны дарга Ш.Оюунцэцэг

  “Бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга зүй” сургалт түрүү жил бас зохион байгуулагдаж байсныг санаж байна. Өмнөх жилийнхээсээ ямар ялгаатай вэ? Ямар ямар өөрчлөлт орсон вэ?

Сургалтын хөтөлбөр өөрчлөгдөж байна гэж ойлгож болохгүй. Учир нь хөтөлбөр байнга сайжирч, шинэчлэгдэж байдаг. Бүрэн дунд сургалтын хөтөлбөр 2016 онд шинэчлэгдэн  батлагдаж 2 дахь жилдээ хэрэгжиж байна. Өнгөрсөн хичээлийн жилд ЕБС-ийн зөвхөн 10-р ангид шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэсэн, харин энэ жилийн хувьд 11-р ангид хэрэгжинэ. Тэгэхээр ахлах ангид хичээл заадаг бүх багш нараа шинэчлэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйгээр дэмжих ёстой.

DSC_0068

8 сарын 17-19-ны өдрийн сургалтад ЕБС-ийн ахлах ангийн мэргэжлийн бүх багш нар хамрагдана. Өнөөдөр эхэлж буй энэ сургалтад орон нутгийн сургагч багш нар бэлтгэгдээд  тухайн орон нутагтаа очоод бусад багш нарт сургалт явуулах юм. Энэ сургалтын агуулга юунд чиглэж байна вэ гэхээр 1-рт , 2017-2018 оны хичээлийн жилд хэрэгжих сургалтын төлөвлөгөө батлагдсан, энэ төлөвлөгөө хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сургагч багш нар юуг анхаарах вэ, юу шинээр орсон юм, ямар сэдэв орсон юм гэх зэргийг ярилцаж тухайн сэдэв хичээлийг заахын тулд багш юу мэдсэн байх шаардлагатай вэ гэх зэргээр дадлага ажлууд явна. Өөрөөр хэлбэл энэ сургалт дан ганц мэдээлэл сонсох биш шинэчлэгдсэн,  хүнд гэх сэдвүүдийг заахад нь багш нарт дадлага ажлаар дэмжлэг үзүүлнэ. Нөгөө талаас энэ жил 10, 11-р ангиудад шинээр нэлээн хэдэн сурах бичиг гарч байна. Энэ шинээр гарсан сурах бичгүүдээ бид яаж ашиглах вэ, ямар даалгаврууд орсон, ямар үзэл баримтлалтай юм гэдэг тал дээр мөн багш нартаа дэмжлэг үзүүлнэ.

Бүх хичээлийн хөтөлбөрүүд дээр шинэлэг зүйл  нэмэгдэж байгаа ч хамгийн гол шинэчлэл багшийн заах арга дээр орж ирж байгаа юм. Анги танхимд хичээлийг удирдаж байгаа багшийн яриаг багасгах, сурагчийн үйл, бие даалтыг ихэсгэх  тал дээр бид олон жил ярьж байна. Миний хувьд,  монгол хэлний мэргэжлийн хүн учраас үүн дээрээ жишээ аваад ярья л даа. Бид хуучин хэлний зүйн мэдлэгийг голчилж олгодог байсан. Үүнийгээ багасгах гэж 20 жил оролдож байна. Шинэчлэл явж л байна. Хүүхэд ямар нэгэн зүйлийг бичихийн тулд зүгээр л тэнгэр рүү харж байгаад бичих хэцүү. Та бүхэн ч гэсэн сургуульд сурч байхдаа хэдэн үгэнд тааруулаад ямар нэгэн сэдвээр бичдэг, тэрийгээ  зохион бичлэг гэж нэрлэдэг байсан байх. Харин одоо бол тухайн сэдвээр бичихийн тулд эхлээд эрэл хайгуул, судалгаа хийнэ, тэрийгээ бүлэглэж ангилна, бичнэ, засна, сийрүүлнэ гээд хичээлийн 40 минутад нэг сэдвээр бичээд дуусах биш,  цогц ажлыг хийж, үүнийг нь багш удирдана гэсэн үг юм.  Монгол хэлний хичээл дээр ашиглаж байгаа эхүүдийг бид уран зохиолын биш байхад нэлээн анхаарч байна. Ярилцлага, аян замын тэмдэглэл гэх мэт бодит бүтээлүүдийг түлхүү ашиглаж тухайн эхэд  зохиолчийн онцлог, сэтгэлзүй хэрхэн илэрч байгааг мэдэрч, түүнтэй  ижил төстэй бичлэг сурагчдаар хийлгэхэд анхаарч байна.

Дахин хэлэхэд хөтөлбөрүүд шинэчлэгдэж байна гэдгийг цоо шинэ, огт өөр зүйл гарч ирж байгаа биш, харин нэг л зорилгын төлөө алхам алхмаар урагшилж сайжирч байна гэж ойлгох хэрэгтэй.

 ahlah5

 БМДИ-ийн дэд захирал О.Оюунтунгалаг

“Багшийн ёс зүй, харилцаа сургалтын ач холбогдол, хүрэх үр дүнгийн талаар таны бодол?  

Багш хүн, хүүхдийн хөгжил, боловсролын салбарт голлох үүрэг гүйцэтгэдэг учраас багшийн харилцаа хандлагад  өндөр анхаарал хандуулж байна. Багш өдөр тутам сурагчидтай, эцэг эхчүүдтэй, олон нийттэй бас удирдах ажилтантайгаа харилцдаг. Энэ олон талт харилцаанд ёс зүйн хэм хэмжээний асуудал яригдана. Багш гэдэг мэргэжлийг сонгож эзэмшсэн л бол тухайн хувь хүн Дорж, Дулмаагийн ёс зүйн асуудал яригдахгүй “Багшийн ёс зүйн” асуудал яригдаж эхэлдэг. Тэгэхээр та энэ мэргэжлийг сонгон ажил хөдөлмөр эрхэлж л байгаа бол ёс зүйн нарийн хэм хэмжээг сахих үүрэгтэй болно.

Манай улсад багш удирдах ажилтан нийлээд 36 мянган хүн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын түвшинд ажиллаж байна. Энэ хүмүүсийн маань яг тэдэн хувь нь ёс зүйтэй, тэдэн хувь нь шаардлага хангахгүй байна гэсэн нарийн судалгаа гаргахад бэрх. Харин ч мэргэжлийн ёс зүй, ур чадвар өндөр хүмүүс гэж би хэлмээр байна. Гэхдээ нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргидгийн үлгэрээр энэ 36 мянган хүн дотроос нэг л хүн алдаа гаргахад,  нийгэмд багш мэргэжлийн нэр хүнд унаж, сөргөөр яригддаг. Ийм байдалд хүрэхгүйн тулд “багш та өдөр тутмын үйл ажиллагаандаа ямар үйлийг цээрлэж, мэргэжлийнхээ нэр хүндийг өндөр өргөж явах ёстой вэ” гэдэг талаар бид энэ 3 өдрийн сургалтаараа хамтран ярилцаж шийдэлд хүрэх болно.

Сургалт 3 үе шаттайгаар явж байна. Энэ 14-17-ны өдрүүдэд явагдах сургалтын үеэр орон нутгийн сургагч багш нар бэлтгэгдэж эдгээр хүмүүс маань 8-р сарын 21-30-ны хооронд тухайн орон нутагтаа сургалт явуулах юм. Ингээд нийт 36 мянган хүнд “Багшийн ёс зүй, харилцаа” сургалт хүрнэ.

Багшийн хөгжил.
Багшийн хөгжил.
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?