Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагад эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтын хуваарь

Багшлах эрх | 2017-08-03

Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсолын сургалтын байгууллагад эхний нэг жил ажиллах эрх олгох тестийн шалгалтын байранд шалгуулагчийн дагаж мөрдөх дэг

 

  1. Шалгуулагч шалгалтад орохоор ирэхдээ дараах бичиг баримтуудыг авч ирж, хянуулна. Үүнд:

    1. Иргэний үнэмлэх

    2. Багш мэргэжлийн бакалаврын диплом

    3. Шалгалтын хураамж төлсөн хуулгаа хураалгахаар авч ирнэ.

  2. Шалгуулагч нь шалгалтын хуваарилагдсан цагаас 30 минутын өмнө шалгалт өгөх байранд ирсэн байна.

  3. Шалгуулагчид шалгалтын комиссоос гаргасан нэрсийн жагсаалтаар шалгалтад орно.

  4. Шалгуулагчид нь шалгалтын комиссын гишүүдийн шаардлагыг үг дуугүй биелүүлнэ.

  5. Шалгуулагч гар утас, таблет гэх мэт цахим хэрэглэгдэхүүн болон ном, сурах бичиг шалгалтад авч орохыг хориглоно.

  6. Хэрвээ өөрийн суух компьютерыг шалгуулагч солихыг хүсэж байгаа бол бичгээр баталгаажуулан байршлаа сольж болно.

  7. Шалгалтын хугацаа эхлэхээс 10 минутын өмнө шалгалт өгөх компьютерын ард сууж бэлэн болсон байна.

  8. Шалгалтын цаг эхлэхээс өмнө шалгалт өгөх компьютер дээр интернет хөтөчийг нээж F5 товчлуур дарсны дараа шалгалтын програм дээрх Ангилал (СӨБ, ЕБС)-ыг зөв сонгож, Овог, Нэр, Регистрийн дугаар, Шалгалт өгч буй байршил зэрэг мэдээллийг заавал кирилл үсгээр үнэн зөв шивж оруулсан байна. Учир нь энд бичсэн овог, нэр, регистрийн дугаар нь үнэмлэх дээр бичигдэх болно.

  9. Шалгалтын хугацаа эхэлснээс хойш компьютер дээр гарах аливаа асуудлыг шалгуулагч өөрөө хариуцна.

  10. Шалгалтын туршид компьютерын гарны Enter товчлуурыг огт дарж болохгүй.

  11. Шалгалтын хугацаа эхлэхээс дуусах хүртэл шалгуулагчдад хэн ч, ямар ч асуудлаар ойртон очихыг хориглоно.

  12. Хугацаа дуусахаас өмнө амжиж Submit (тестийн төгсгөл буюу хамгийн доод хэсэгт байрлах зэрэгцээ орших 2 ширхэг товчны баруун гар талын) товч дараагүйгээс серверт тестийн материалаа илгээж чадаагүйгээс үүдэх үр дагаврыг шалгуулагч өөрөө хариуцна.

  13. Тест дуусаж 11-р заалт дээрх (илгээх) товчийг зөвхөн нэг удаа дарж тестийн материалыг илгээж дууссаны дараа “Таны шалгалт амжилттай илгээгдлээ” гэсэн бичиг дэлгэц дээр гарах ба түүний дараагийн хуудас дээр “View your score” гэсэн холбоос үгээр өөрийн оноогоо үзэх хүртэл суудалдаа хүлээнэ.

  14. “View your score” гэсэн холбоосоор өөрийн оноогоо үзэх ба оноо/40 гэсэн оноог 1.75-аар үржүүлэн өөрийн үнэлгээг бодож олох бөгөөд үржүүлэхэд гарах үнэлгээ нь 40 ба түүнээс дээш гарсан бол “Эсээ бичих шалгалт”-д орох эрхтэй болно.

  15. Шалгуулагч шалгалтын програм дээр Овог, Нэр, Регистрийн дугаар, Шалгалт өгч буй байршил зэргийг өөрийн гараар шивж оруулах тул үүнээс үүдэн гарах аливаа асуудлыг шалгалтын комисс хариуцахгүй.

 

Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагад эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтыг 2017 оны 8-р сарын 5-ны өдөр зохион байгуулна. Шалгалтын хуваарийг дараах аймаг, дүүргүүдийн нэрс дээр дарж татаж авч үзнэ үү.                                               

Шалгалтад орох иргэд хуваарьт цагаас 30 минутын өмнө ирж бичиг баримтаа шалгуулан суудлаа эзэлсэн байна.

Архангай

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говьсүмбэр

Дархан-Уул

Дорноговь

Дорнод

Дундговь

Завхан

Орхон

Өвөрхангай

Өмнөговь

Сүхбаатар

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

УБ-Багануур

УБ-Баянгол

УБ-Баянзүрх

УБ-Налайх, Багахангай

УБ-Сонгино-хайрхан

УБ-Сүхбаатар дүүрэг: 71-р сургууль
  Элит сургууль,   

УБ-Хан-уул

УБ-Чингэлтэй 

 

 

Багшийн хөгжил.
Багшийн хөгжил.
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?