Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

Боловсролын байгууллагад эхний нэг жил ажиллах эрхийн шалгалтыг 8-р сарын 05-ны өдөр зохион байгуулна

Багшлах эрх | 2017-08-01

Монгол улсын “Бага, дунд боловсролын тухай” хуулийн 21.2 дахь, болон “Сургуулийн өмнөх боловсролын тухай” хуулийн 12.2 дахь заалтуудад “Багш нь багшлах эрхтэй байна.” гэсэн байдаг. БШУ-ны сайдын 2013 оны А/305 дугаар тушаалаар батлагдсан “Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, сунгах, хасах журам”, БШУ-ны сайдын 2014 оны А/52 дугаар тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах, арга зүйчид мэргэжлийн зэрэг олгох, хасахад баримтлах шалгуур үзүүлэлт” зэрэг эрх зүйн актуудад “Боловсролын байгууллагад эхний нэг жил ажиллах эрх” олгох тухай заасан байдаг.

Тус заалтуудыг хэрэгжүүлэхээр БСШУС-ын сайдын 2017 оны А/32 дугаар тушаалаар (“Боловсролын байгууллагад эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай” ) үндэсний зөвлөл байгуулагдан ажиллаж байна. Тус зөвлөлийн тогтоолоор БМДИ нь “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагад эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалт”-ыг зохион байгуулдаг. Энэ удаагийн шалгалтын бүртгэл 2017 оны 6-р сарын 25-аас 7-р сарын 25-ны хооронд онлайнаар явагдаж дуусаад, бүртгүүлэгчдийнхээ диплом болон бусад мэдээлэлд хяналт хийж байна. Улмаар 8-р сарын 3-ны өдөр шалгалтын хуваарь шалгалт өгөх иргэдийн нэрс байршил нь  www.itpd.mn цахим хуудас дээр зарлагдах болно.

Ингээд 2017 оны 8-р сарын 5-ны өдөр нийслэл хотын дүүргүүд болон бүх аймгийн төвүүд дээр бэлтгэсэн шалгалтын байранд онлайн хэлбэрээр компьютер дээр тестийн шалгалт авах ба тестийн шалгалтаас эсээ бичих эрх авсан шалгуулагчдаас цаасан дээр эсээ бичих шалгалт авах болно.

Дээрх хугацаанд www.shalgalt.itpd.mn хаягаар нийт 5000 мянга гаруй иргэд бүртгүүлсэн нь өмнөх шалгалтуудаас хамгийн их бүртгүүлсэн тохиолдол болоод байна.

Шалгалтыг  8 хүртэл ээлжээр авахаар бэлтгэж байна. Нэг ээлж нь 30 минутын урьдчилсан бэлтгэл хийх ба 50 минут шалгалтыг авах болно. Эхний ээлжинд шалгуулагчид 8-р сарын 5-ны өдрийн өглөө 7:30 цагт бэлэн цугларч хяналтаар орох ба 8:00 цагт тестийн шалгалтыг компьютер дээр өгч эхлэх болно. Иймд иргэд хуваарийн дагуу,  цагаа баримтлан шалгалтын байран дээр хоцролгүй ирэхийг анхаарна уу. Хоцорсон тохиолдолд шалгалтад оруулахгүй болно. 

 

Багшийн хөгжил.
Багшийн хөгжил.
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?