Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

ТӨРӨЛЖСӨН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭ ХИЙСЭН АЖЛЫН ХЭСГИЙН НЭГДСЭН ДҮГНЭЛТ

Төрөлжсөн болон захиалгат сургалт | 2017-05-17

A 34 төрөлжсөн сургалтын хөтөлбөр батлах тухай from Ochiroo ITPD

 

ТӨРӨЛЖСӨН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ХИЙСЭН МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭ ХИЙСЭН АЖЛЫН ХЭСГИЙН НЭГДСЭН  ДҮГНЭЛТ 
2017.05.15

            2017 онд төрөлжсөн сургалт зохион байгуулах  хөтөлбөрт эрх авах хүсэлт гаргасан27 байгууллагын нийт 85 хөтөлбөрийг журамд заасан хугацааны дагуу 2017 оны 03 сарын 15наас  04 сарын15 хооронд байгуулагын вэб хуудсаар дамжуулан нийтэд зарлан хүлээн авч 04 сарын 18-наас05 сарын 12 өдрүүдэд хөтөлбөрт дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгч ажиллалаа. Төрөлжсөн сургалтын хөтөлбөрт  магадлан шинжилгээ хийх ажлын хэсгийг БМДИ-ин захирлын 2017оны 03 сарын 24-ны А/26 тоот тушаалаарбайгуулсан ба ажлын хэсэгт албадын дарга, арга зүйч нийт 33 хүн ажиллаж сургалтын хөтөлбөрт тавигдах шаардлагын дагуу хөтөлбөр тус бүрийг 2-3 хүн уншиж дүгнэлт гаргав. Ажлын хэсгийн  дүгнэлтээр төрөлжсөн сургалтын эрх авахаар материалаа ирүүлсэн байгууллагуудын сургалтын хөтөлбөрөөс 18 байгууллагын 62 хөтөлбөр шаардлага хангаж БМДИ-н захирлын 2017 оны 05 сарын 15-ны А/34тоот тушаалаар 1-2 жилийн эрх авсан.  

Төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн боловсруулж ирүүлсэн төрөлжсөн сургалтын хөтөлбөрүүдийн нийтлэг давуу болон сул тал, зөвлөмжийг нэгтгэн хүргүүлж байгаа нь сургалтын хөтөлбөртөө тусган сайжруулах, сургалт-үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, сургалтын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой болно.  Үүнд:

 

 

 

 

Ирүүлсэн хөтөлбөрүүдийн нийтлэг

давуу тал:

  • Сургалт зохион байгуулах багшлах боловсон хүчин,хүний нөөцийн тухай   дэлгэрэнгүй мэдээлэл  тусгасан
  • Оролцогчдод бие дааж судлах ном, гарын авлага, зөвлөмж болон эх сурвалжийн жагсаалтыг гаргасан.
  • Сургалтын батламжны загварыг хавсаргасан
  • Суралцагчид бие дааж мэдлэг чадвараа дээшлүүлэх боломжуудыг  олгосон
  • Сургалтын идэвхитэй, бүтээлч арга хэлбэрийг яаж хэрэглэх арга аргачлалтай нь оруулсан.
  • Багшлах ур чадварыг хөгжүүлэхэд дэмжлэгүзүүлэх боломжтой агуулга арга зүй оруулсан.
  • Оролцогчдын хэрэгцээ,сонирхолд сургалтын зорилго, агуулга, арга зүй, орчин, хэрэглэгдэхүүн, үнэлгээний хувилбарууд сонгосон.
  • Зорилтот бүлгийн хэрэгцээг сайн үндэслэсэн.
  • Хөтөлбөрт тусгагдсан сэдвүүдийг заах аргачлалтай, лекцийн хичээлд ашиглах цахим үзүүлэнг бэлтгэж хавсаргасан.

 

 

 

Нийтлэг

сул тал:

  • Сургалтын зардлын тооцоог тогтоосон үндэслэлээ тодорхой гаргах, зарцуулалт, эх үүсвэр, тооцоо тодорхойгүй.
  • Сургалтын агуулга арга зүй нь зорилтот бүлгийн оролцоонд тулгуурласан байдлаар хэрхэн зохион байгуулахыг тодорхой гаргаагүй.          \ лекц, дадлага, бие даалт, бусад- харьцаа\
  • Сургалтын агуулгыг сэдэв бүрийн хүрээнд товч тодорхойлсон боловч үүнийг хэрхэн заах арга, хэлбэр тодорхойгүй.
  • Хичээлийн хуваарь болон сургалтын хөтөлбөрт  ч лекц, дадлагын хичээл ялгарахгүй агуулга зөрсөн.
  • Сургалтын цаг төлөвлөлт зөрүүтэй.
  • Сургалтын нэр, зорилго хэт ерөнхий, насанд хүрэгчдийн суралцахуйн онцлогийг тооцож, арга зүйгээ оновчтой төлөвлөөгүй
  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэх  арга зүйн боловсруулалт хангалтгүй .
  • Агуулгын харьцааг анхаарах,дадлага ажлын удирдамж тодорхой тусгаагүй
  • Сургалт зохион байгуулах хүний нөөцийг тодорхой болгох, туршлага, ур чадвар, чадамжийг харах бололцоогүй
  • Оролцогчид  сургалтын эхэнд болон төгсгөлд өөрийн үнэлгээ хийж, ахицаа  тооцоогүй
  • Сургалтын өмнөх болон дараах сэтгэл ханамжийн судалгаанд  оролцогчдын ахиц тодорхойлох боломж муу
  • Сургалтын агуулга хэт ерөнхий тодорхой чадвар тусгагдаагүй
  • Сургалтын зорилго хэрэгцээнд агуулгаа оновчтой сонгоогүй
  • Сургалт явуулах арга зүйг төлөвлөөгүй
  • Өнгөрсөн жилийн хөтөлбөр нь засварлаагүй хэвээрээ ирэх
  • Хэрэгдэхүүнийг шинээр боловсруулах баяжилт хийх талаар хангалтгүй

Зөвлөмж :

  • Сургалтын хөтөлбөрийн агуулга нь боловсролын өнөөгийн бодлого чиглэлтэй уялдаа холбоотой байх
  • Өмнө нь зөвшөөрөгдсөн хөтөлбөрийг дахин ирүүлэх тохиолдолд  сургалт явуулсан ажлын тайланг хамт ирүүлэх / энэ нь хөтөлбөрт эрх  2 жилээр олгоход нөлөөлнө /
  • Төрөлжсөн сургалтын хөтөлбөр нь  олон агуулга байхаасаа багшийн тодорхой нэг чадвар хөгжүүлэхэд чиглэсэн  / БСШУ Сайдын 287 тушаалд заасан / байх
  • Зорилтод бүлгийн ялгаатай байдлыг тусгах / ажилласан жил , арга туршлага/
  • Сургалтаар насанд хүрэгчдэд явуулах арга арга зүйг тодорхой тусгах
  • Зорилтод бүлгээс  судалгаа авах, хэрэгцээг тодорхойлох
  • Сургалтын хөтөлбөрт нэрийг оновчтой өгөх
  • Сургалт явуулах тусгай зөвшөөрөл хавсаргах
  • Сургалт зохион байгуулах хугацаа , байршил зэргийг тодорхой  тусгах
  • Сургалтын зорилго, зорилтод нийцүүлэн үр дүнг үнэлэх арга, хэлбэр, шалгуур үзүүлэлтийг төлөвлөж боловсруулах
  • Сургалтын төлбөрийг тогтоосон үндэслэлээ тодорхой гаргах, зарцуулалт, эх үүсвэр, тооцоог тодорхой болгох
  • Насанд хүрэгчдийн сургалт зохион байгуулж байгаа тул байсан туршлага, ур чадвараа нэмэгдүүлэх үүднээс байнга суралцах шаардлагатай
  • Зорилтод бүлэг анхаарах / БСШУ Сайдын 287 тушаал /

 Жич: Хөтөлбөр тус бүрийг магадлан шинжилсэн дүгнэлтийг байгууллага бүрээр хүргүүлнэ.

Ажлын хэсэг

 

 

Багшийн хөгжил.
Багшийн хөгжил.
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?