Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

Нэгдүгээр ангид зөвхөн 2011 оны хүүхдүүдийг бүртгэнэ

Хэвлэлийн мэдээ | 2017-05-01

Нийслэлийн төрийн ба төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн элсэлтийг 2017 оны дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 15-ныг дуустал зохион байгуулж байна. Бүртгэлийг зөвхөн ажлын өдөр ажлын цагаар хийнэ гэдгийг Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.

Нэгдүгээр ангид 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 2011 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлнэ. Таван настай буюу 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй.

Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй гэжээ.

Сургууль бүр хамран сургах тойргийнхоо хүүхдийг бүрэн элсүүлэх бөгөөд анги танхим хүрэлцээтэй тохиолдолд нэмэлт элсэлт зохион байгуулахдаа хэвлэл мэдээллийн хэрэгслээс гадна сургуулийн орчинд ил тод нээлттэй зарлаж, элсэлтийг шударга, оновчтой арга хэлбэрээр зохион байгуулах үүргийг Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга өгчээ.

Мөн төрийн бус өмчийн сургуулиуд хамран сургах тойроггүй хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй болон сургалтын төлбөрийн чадваргүй сурагчдаас тодорхой тоогоор төлбөргүй элсүүлэн сургах ажлыг санаачлан зохион байгуулах.

Бүрдүүлэх материал:

  1. Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
  2. Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар
  3. 3х4 хэмжээтэй 1 хувь чээж зураг
  4. Шаардлагатай тохиолдолд Иргэний бүртгэл мэдээллийн төвийн лавлагаа болон байрны оршин суух гэрээг үзнэ.
  5. Эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдээ дагуулан, өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

Элсэлтийг эцэг эх, асран хамгаалагчид хүндрэл чирэгдэлгүй, ил тод, нээлттэй зохион байгуулж, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж ажиллахыг дүүргийн комссын дарга болон ЕБС-ийн захирал, удирдлагуудад үүрэг болгожээ.

2017-2018 оны хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид зургаан настай 32623 хүүхэд элсэнэ.

Сургуулийн хүчин чадал сургалтын онцлог, анги танхимын хүрэлцээ, элсэгчдийн тоо зэргийн талаар эцэг эх, иргэд, олон нийт, суралцагчдад зөв ойлгуулах, ил тод мэдээлж ажиллахыг үүрэгджээ.

Багшийн хөгжил.
Багшийн хөгжил.
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?