Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

Ахмад багшийн санаачилсан ур чадварын уралдаанд оюутнууд амжилттай оролцлоо

Чөлөөт булан | 2017-04-14

Монгол улсын “Зөвлөх багш” Мухлайн Агирын нэрэмжит мэдлэгийг сурагчаар бүтээлгэх ур чадварын уралдааны шалгаруулалт 4-р сарын 10-ны өдөр МУБИС-ын А байранд зохион байгуулагдлаа. Энэ тухай өгүүлэхийн өмнө Мухлайн Агир гэж хэн болох тухай товчхон танилцуулья. Ахмад багш маань өдгөө Дархан –Уул аймагт оршин суудаг бөгөөд тэрбээр 1967 онд Ховд аймаг дахь Багшийн сургууль төгсөөд өөрийн төрсөн нутаг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын найман жилийн сургуульд бага ангийн багшаар ажлын гараагаа эхэлжээ.

olimp 1

Тэр цагаас хойш Агир багш ерөнхий боловсролын сургуульд 4жил ажилласан байна. Энэ хугацаанд 7 сургууль дамжин ажиллаж 4жилийн хугацаанд 46 ангид хичээл зааж,  Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медаль, зөвлөх зэрэгтэй ахмад багш цолыг хүртэж 16 удаа бага ангийг амжилттай төгсгөж нийт 735 гаруй шавьтай болсон, манай ахмад үеийн туршлагатай багш нарын нэг юм.

Анх багш болоод хоёр жил дараалан бүтэн жилээр хоёр анги дааж авч байсан гэнэ. Яагаад гэхээр залуу багшийг төгсөж ирэхэд нь ахмад багш чи миний ангийг ав гэж хэлж, өөдөөс нь үгүй гэж хэлэх, маргах цээртэй байж. Ингээд дал наяад хүүхэдтэй ажилладаг, өдөр бүр монгол хэл, математикийн хичээлийн хоёр ангийн нийлсэн гурван зуун жар орчим дэвтэр засдаг байсан гэнэ. Гэхдээ муудсан юм байхгүй, харин ч ажил сургаж намайг өдий зэргийн багш болгосон хэмээн ярьж байгаа нь ахмад багшийн яриа өнөө цагийн багш нарт үлгэр мэт сонсогдож магад. Нөгөө талаас багшийн ажил аль ч цаг үед ямар их хэрэгцээтэй, ачаалал, хичээл зүтгэлийг шаарддаг болохыг давхар нотолж байна.

olimp 2

М.Агир багш гавьяаныхаа амралтад суугаад 6-7 жил л болж байгаа юм байна. Нүд нь хурц, ухаан нь саруул тэрбээр зүгээр суудаггүй бөгөөд үргэлж боловсролын төлөө, хүүхдүүдийн төлөө санаа тавьж үзэл бодлоо илэрхийлж, арга барил, туршлагаа хуваалцаж явдаг аж. Үүний нэг нотолгоо нь тэрбээр ирээдүйн багш нар болох МУБИС-ын оюутнуудын дунд ур чадварын уралдаан зохион байгуулдаг уламжлалтай юм байна.

olimp 3

Энэхүү уралдааны гол зорилго нь оюутан суралцагчдыг бие даах чадвартай бүтээлч сэтгэлгээтэй болгож улмаар ирээдүйн иргэдийгг монгол ёс заншилтай мэдлэгийг бие даан бүтээхэд, сургалт хүмүүжлийн ажлаа удирдан зохион байгуулах чадвартай иргэн төлөвшүүлэхэд оршиж байгаа аж. Тэмцээний эсээний үгийн тоо болон сэдэв нээлттэй бөгөөд 4 сарын 10-нд шалгаруулж,  МУБИС Багшийн сургуулийн 3,4-р курсийн оюутнууд оролцон

1-р байранд  3-р курс Мөнхнаран Бадамсүрэн

2-р байранд 3-р курсийн оюутан Ган-Олз овогтой Буянжаргал

3-р байранд 3-р курсийн оюутан Дэлгэрбаяр овогтой Одноо нар шалгарч ахмад багшаас шагнал гардан авсан байна.

 Сонирхуулахад, Агир багш түмний олон хүүхдийг сургахаас гадна зургаан сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн нь өдгөө өөр өөрийн салбарт амжилт бүтээлтэй ажиллаж, мөн гадаад оронд ажиллаж амьдарч байгаа юм байна. Хүүхдүүд нь ээжийнхээ үйл хэргийг дэмжин дээрх тэмцээний мөнгөн шагнал болох  I байрын – 100доллар, II байрын– 50 евро, III байр – 100.000 төгрөг болон тусгай байруудын гарын бэлгийг санхүүжүүлдэг тухай Агир гуай бахархан ярьж байсан.

Багшийн хөгжил.
Багшийн хөгжил.
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?