Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

Т.Алтанцэцэг: Зөвлөх багш болно гэдэг хариуцлага өсч, нийгэмдээ нөлөөлөх, үйлчлэх ажил төдий хэрээр нэмэгдэнэ гэж би ойлгодог.

Мэргэжлийн зэрэг | 2017-01-26

“Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааны талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ үйл үеэр “зөвлөх” зэргээ гуравдахь удаагаа хамгаалсан, боловсролын салбарт 39 дахь жилдээ ажиллаж байгаа “Орчлон”  сургуулийн Түүх, нигймийн ухааны багш Т.Алтанцэцэг багштай ярилцсанаа толилуулж байна.

zu7

Таны бодлоор “зөвлөх багш” гэж хэн бэ? Зөвлөх багшийн боловсролын салбарт болон багшийн хөгжилд гүйцэтгэх үүрэг юу юм бол?

-Миний харж байгаагаар зөвлөх багш гэдэг бол, нэгдүгээрт энэ мэргэжлийг эзэмшсэн хүний хувьд нэр төрийн хэрэг, хоёрдугаар энэ нэр төрийг тухайн багш манлайллаараа хамгаалж явах ёстой гэж  үздэг. Хаана манлайлах ёстой вэ гэхээр бас хэд хэдэн түвшин байна. хамгийн эхний ээлжинд сургууль дээрээ манлайлах ёстой, сургууль дээрээ тухайн багш өөрийн зааж байгаа хичээлээрээ өөрийгөө хэн бэ гэдгээ харуулна, хичээлийг дан ганц мэдлэгээр үнэлэхгүй тухайн багшийн хүүхдүүддээ олгож байгаа төлөвшил хандлагатай нь цогцоор нь харах нь чухал юм. Энэ бол зөвлөх багш миний бие бусдаас арай илүү, арай өөр байна гэдгийг харах хамгийн эхний талбар юм. Үүний дараагийн түвшин бол өөрийн сургууль дээрх мэргэжил нэгт хамт олон буюу заах аргын нэгдлийнхэндээ, залуу багш нартаа ядахад сэтгэл зарж, чадахад чин сэтгэлээсээ туслах ёстой юм. Энэ бол зөвлөх багшийн маш чухал үүрэг гэж би ойлгож, тийм ч байхыг хичээдэг. Зөвлөх багшийн манлайллын гуравдугаар түвшин бол бусад мэргэжлийн багш нартай ажиллах. Бид адилхан багш хүмүүс учраас заадаг хичээл өөр гээд бусдыг орхиж болохгүй юм. Манай “Орчлон” сургууль  намар бүр багш нарынхаа ур чадвар, хөгжлийг дэмжсэн сарын ажил зохион байгуулдаг. Зөвлөх багш нараасаа зөвлөгөө авна. Тухайлбал, би гэхэд бүх багш нарын хичээлд суудаг. Физик, хими, хятад хэл тэр ч байтугай гадаад багш нарынхаа хичээл гээд өнгөрсөн намар 60-аад багш нарын хичээлд суусан байсан.  Хичээлд суухын сайхан нь тэр багшийн хамгийн чухал сайн чанар, заах арга барилыг юуны түрүүнд олж хардаг. Хичээлд суусан багш нэгдүгээрт өөрөө хөгждөг, хоёрдугаарт хүн бүрд авах сайн чанар байдаг тэрийг нь олж харж нөгөө багшдаа урам өгөх сайхан. Тэгээд сүүлд нь би тухайн багшийн хичээлийг хүүхдэд ингэж хүргэвэл илүү гэж бодсон зөвлөгөөгөө өгдөг.

“Зөвлөх” багшийн бас нэг чухал ажил бол багш нарын мэргэжлийг дээшлүүлэх асуудал.  Би энэ ажилд зөвлөх зэрэг гарахаас өмнө 2003 оноос оролцож эхэлсэн. Тухайн үед Боловсролын хамтын ажиллагааны нийгэмтэй хамтран 5-6 модуль боловсруулж, үндэсний сургагч багшаар 18 аймагт ажилласан.

Түүнээс гадна БМДИ байгуулагдан багш нарын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтуудыг 1,5,10 дахь жилдээ ажиллаж байгаа багш нарт хийх болсноос хойш бүх сургалтад тасралтгүй зочин багшаар оролцсон байдаг. Намайг үнэлэн хамтарч ажилладаг БМДИ –дээ талархал илэрхийлмээр байна.

-Сайдын тушаалаар олгодог “зөвлөх” зэргийг багш мэргэжлийн хамгийн өндөр зэрэг гэдэг, энэ зэрэгт хүрээд ханах, мэргэжлийн хувьд өсөхөө болих гэсэн сул талууд амьдрал дээр ажиглагддаг. Энэ талаар таны бодол?

- Зөвлөх багш болчихлоо гээд ханаж, залхуурч хэрхэвч болохгүй, байнга өөрийгөө хөгжүүлж байх ёстой. Арга зүйн хувьд хөгжиж байх нь чухал, миний бие гэхэд 2005 оноос хойш сурах бичиг зохиох багт оролцож, 7 сурах бичгийн шинжээчээр ажиллалаа, арга зүйн хэдэн ном гаргалаа гэх мэт ажлууд байна. Энэ бол дан ганц миний мундагийнх биш. Нэгэнт л тэр хүнийг үндэсний хэмжээнд зөвлөх зэрэгтэй гэж хүлээн зөвшөөрч зэрэг дэв, тэр ч байтугай цалингийн 20 хувийн нэмэгдэл өгч байгаа болохоор төр засаг, боловсролын байгууллагууд энэ зөвлөхүүдээ 100 хувь ашиглаж, тэр хүнээс гарах боломжтой нөөц бололцоог шавхах ёстой юм.

Ахмад багшийн хувьд нэг зүйлийг хэлэхэд боловсролын байгууллагууд маань илүү уялдаа холбоотой ажиллах шаардлагатай байна. Тухайлбал, БМДИ, Боловсролын үнэлгээний төв хоёрын ЭЕШ-ийн даалгавар боловсруулах ажил маш их холбоотой байх ёстой. Энэ бол хэн нэгнийг шүүмжилж байгаа хэрэг биш, боловсролын салбар маань ажлаа сайжруулахын тулд одоо энэ үндэсний хэмжээний 200 гаруй зөвлөх багшаа ашиглаасай гэж хүсэж байгаа санал юм шүү. Энэ 200 гаруй хүн төсвийн цалин дээрээ зэргийн нэмэгдэл авч,  улс орныхоо ашиг шимийг хүртэж байгаагаас хойш энэ хүмүүсийн хариуцлага, нийгэмдээ нөлөөлөх, үйлчлэх ажил төдий хэрээр нэмэгдэх ёстой гэж би ойлгодог.  

Ярилцсанд баярлалаа.

Багшийн хөгжил.
Багшийн хөгжил.
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?