Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт бага ангийн багш нараар эхэллээ

Үндсэн сургалт | 2017-01-10

Улсын хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилд 56 мянган зургаан настан, 5-12 насны нийт 62 мянган хүүхэнд шинээр элсэн суралцаж байна. Эдгээр хүүхдүүдэд хичээл заах багшийн тоо жилээс жилд өссөөр байгааг БСШУСЯ-ны статистик үзүүлэлтүүдээс харж болно.

baga3

БСШУСЯ-ны харьяа Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт эхэллээ.

Энэ жилийн сургалт 10 дахь жилдээ багшилж буй бага боловсролын багш нарын сургалтаар эхэлж байна. Өнөөдөр буюу 1-р сарын 09-ны өдөр нийслэлийн 9 дүүрэг болон Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Дархан-уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Хэнтий аймгуудын нийт 180 багш сургалтад хамрагдаж байна.

Сургалтын 2-р ээлж энэ сарын 30-ны өдөр Өвөрхангай болон Ховд аймгуудад эхлэх юм. Сургалт 5 өдөр үргэлжилнэ.

baga4

Сургалтын зорилгоМэргэжлийн онол, арга зүйн шинэлэг чиг хандлагаас суралцах, туршилт судалгааны ур чадвараа дээшлүүлэх, хүүхдийн суралцахуйг дэмжих арга зүйг хөгжүүлсэн туршлагаа хуваалцах, МХТ-ийг ашиглах, харилцан суралцаж, зөвлөн туслах арга барил эзэмшихэд чиглэнэ. 

Baga1

Хүрэх үр дүнТөрөөс баримталж буй бодлого, дэлхийн боловсролын чиг хандлагад нийцүүлж сургалтын үйл ажиллагааг чиглүүлж сурна.

· Мэргэжлийн болон дидактикийн шинэлэг онолоос суралцана.

· Хүүхэд бүрийг судалж оношлох, ялгаатай байдалд тохируулан сургалтыг үр дүнтэй зохион байгуулах арга зүйд суралцаж, зөвлөн туслах арга барилтай болно.

· Харилцан туршлага солилцож, багшид тулгарч буй асуудал, шийдвэрлэх арга замаа тодорхойлно.

·     - Ажлын байран дээрээ мэдээлэл харилцааны технологийг ашиглаж, мэргэжлээ тасралтгүй дээшлүүлэхээс гадна бусдад заан сургах арга барилтай болно.

Baga2

Сургалтын эхний өдөр нэгдсэн байдлаар эхэлсэн  бөгөөд БСШУСЯам, СӨБ, Бага боловсролын хэлтэс төрөөс боловсролын талаар баримтлах бодлого,  чиг хандлага, БСШУСЯ-ны бодлого, зорилт (2016-2020) танилцуулж мөн  Тэгш хамруулан сургах боловсрол ба багшийн арга зүй Тогтвортой хөгжлийн боловсролыг интеграцчилах асуудал сэдвээр лекц уншина.

Мөн Блүүмийн түвшний асуулт боловсруулж, сурагчдын ялгаатай байдлыг илрүүлэх нь, Монгол хэл шинжлэлийн шинэлэг онол, нэр томьёоны тайлбар, Багшийн цогц чадамжбагшлахуй ба суралцахуй  гэх мэт багшид хэрэгцээт сэдвээр хичээл орно. Сургалтын сүүлийн өдрүүд онлайн орчинд үргэлжлэх бөгөөд багш мэдээллийн технологийг хэрхэн сургалт судалгаандаа хэрэглэх онлайн орчинд өөрийгөө хөгжүүлэх мэдлэг мэдээллийг эзэмшин шалгалтаар үүнийгээ баталгаажуулан багшлах эрхээ сунгуулах юм.

Багшийн хөгжил
Багшийн хөгжил
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?