Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

Ахлах ангийн сурагчдын сэтгэхүй ба хэл ярианы хөгжлийн онцлог

Нийтлэлч багш нарын клуб | 2017-01-05

Ахлах ангийн сурагчдын сэтгэхүй ба хэл ярианы хөгжлийн онцлог

Бэгз,Н., Энхбаяр Б., Санжаабадам С.,Лхагвасүрэн,Ц., Баярмаа,Б., Баярсайхан,Б

Хураангуй

Сургуулийн ахлах анги нь хүүхдийн хийсвэр сэтгэхүй, хэл ярианы хөгжлийн чухал үе юм. Хийсвэр сэтгэхүй, хэл яриа нь тэдний танин мэдэхүй, нийгэмшлийн хөгжилд чухал ач холбогдол бүхий дотоод хүчин зүйлээс гадна танин мэдэхүй, нийгэмшлийн хөгжлийн шалгуур үзүүлэлт болдог байна.

Энэхүү эрдэм шинжилгээний илтгэлээр Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын хийсвэр сэтгэхүй, хэл ярианы хөгжлийн онцлогийг 705  түүвэр дээр судалсан судалгааны дүнг танилцуулах зорилготой.   

Түлхүүр үг: ахлах ангийн сурагчид, хийсвэр сэтгэхүй, сэтгэхүйн харьцуулах үйлдэл, үг тайлбарлах, үг бүлэглэх, ярих чадвар

Оршил

Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид нь 10-12-р ангийн сурагчид буюу 15-17 насны хүүхэд юм. Энэ насны хүүхдийн нас зүйн ерөнхий онцлог нь танин мэдэхүйд нь хийсвэрлэл давамгайлдаг, юмс үзэгдлийг учир шалтгаан холбоо хамааралд нь танин мэдэх чадвар төлөвшсөн, шинжлэх ухааны зохих  хэмжээний мэдлэг, чадвар, хандлагын туршлагатай, бие даан асуудалд хандах, шийдвэрлэх чадвартай, харилцааны чадвар туршлагатай, төрөлх хэл ярианы чадварыг аль хэдийн эзэмшсэн төдийгүй, хийсвэр сэтгэхүй нь хэл ярианд нь тусгалаа олсон байдаг.

Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн агуулга, стандарт нь танин мэдэхүйн хийсвэр сэтгэхүй, харьцуулах, бүлэглэх , дүгнэх, оюуны бүтээлч, бие даасан чадвар, ойлголтыг тайлбарлах, нийлмэл өгүүлбэрээр санаагаа илэрхийлэх, чадвар, эхийн утга агуулгыг дүгнэх тайлбарлах, ярих чадвар зэргийг тусгажээ.

Танин мэдэхүйн чадварыг оношлохдоо хийсвэр сэтгэхүй, харьцуулах чадвар, хэл ярианы хөгжлийн тусгал болсон үг тайлбарлах, үг бүлэглэх, ярих чадварын онцлогийг авч үзлээ.

Арга: Судалгаанд тест, анкет, статистик боловсруулалтын SPSS – descriptive statistics, корреляци, t-test, One Way ANOVA аргуудыг ашигласан.  

Тестийн даалгаврын гүйцэтгэлийг тоон хэмжээсээр илэрхийлэн түвшинчлэх  үүднээс 5 хэмжээстэй “Лайкертийн шкал”-ыг   хэрэглэв. Тест, асуулга, анкетын даалгаврын онооны нийлбэр дээр тулгуурласан шкал юм.

Ерөнхий мэдээлэл

Судалгаанд хамрагдсан хөдөө орон нутгийн сурагчлын 83 хувь нь Улаанбаатар хотын сурагчдын 91% нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан байна.

Орон нутгийн сурагчдын эцгийн 11.8 хувь нь дээд боловсролтой, 11.8 хувь нь тусгай дунд боловсролтой, 55.4 хувь нь бүрэн дунд боловсролтой, 11.2 хувь нь суурь боловсролтой, 6 хувь нь бага боловсролтой, 5.3 хувь нь боловсролгүй байлаа.

Улаанбаатар хотын сурагчдын эцгийн 14.7 хувь нь дээд боловсролтой, 5.7 хувь тусгай дунд боловсролтой, 67.3 хувь нь бүрэн дунд боловсролтой, 2.8 хувь нь суурь боловсролтой, 1.8 хувь нь бага боловсролтой байв.

Хөдөө орон нутгийн сурагчдын эхийн боловсрол 24,1 хувьд нь дээд, 4.4 хувийнх нь тусгай дунд, 51.9 хувийнх нь бүрэн дунд, 9.5 хувь нь суурь, 2.7 хувь нь бага боловсролтой байна.

Улаанбаатар хотын сурагчдын 29.4 хувийнх нь эхийн боловсрол дээд, 5.2 хувийнх нь тусгай дунд, 62.6 хувийнх нь бүрэн дунд, 2.4 хувийнх нь суурь боловсролтой байна.

Амьдралын нөхцлийг авч үзвэл, орон нутгийн сурагчдын 11.8 хувь нь дотуур байранд, 54 хувь нь цэвэр усны нэгдсэн системд холбогдоогүй гэр хороололд, 7.1 хувь нь цэвэр усны нэгдсэн системд холбогдсон гэр хорооллын нөхцөлд, 27.1 хувь нь орон сууцанд амьдардаг.

Улаанбаатар хотын сурагчдын хувьд 61.4 хувь нь цэвэр усны нэгдсэн системд холбогдоогүй гэр хороололд, 14.8 хувь нь цэвэр усны нэгдсэн системд холбогдсон гэр хороололд, 23.3 хувь нь орон сууцанд амьдардаг байна.  

Хөдөө орон нутгийн сурагчдын 61 хувь нь 100.000 - 300.000 төгрөг хүртэлх сарын өрхийн орлоготой, Улаанбаатар хотын сурагчдын 72 хувь нь 300.000-900.000 хүртэлх төгрөгийн сарын өрхийн орлоготой байна.

I. СУРАГЧДЫН  СЭТГЭХҮЙГ СУДАЛСАН СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС

Сурагчдын хийсвэр сэтгэхүйг судлахдаа тодорхой нөхцөл бүхий тоон харьцаанд задлан шинжилгээ хийн шийдвэрлэж, нөхцлийг их, багын тэмдгээр тэмдэглэх арга, сэтгэхүйн харьцуулах чадварыг юмсын дотоод харьцаа холбоог ойлгон ижил төстэй шинжийг олох адилтгалын аргаар судалсан.

Нийт сурагчдын хийсвэр сэтгэхүйн хөгжил дундаж үзүүлэлттэй байна. Стандарт хазайлт багатай байгаа  тул сурагчдын даалгаврын гүйцэтгэлийн түвшин жигд байна.

Сэтгэхүйн харьцуулах үйлдлийг судалсан судалгааны дүнгээс харахад, сурагчдын юмсын дотоод мөн чанарыг ойлгон ижил төстэй шинжээр нь харьцуулах чадвар нийт сурагчдын хувьд сул байна. (M=1.87) Стандарт хазайлтын утга бага байгаа тул сурагчдын гүйцэтгэлийн хоорондын ялгаа багатай байна.

Хүснэгт 1 сэтгэхүйн хөгжлийн статистик үзүүлэлтүүд

Нас

Байршил

 Үзүүлэлт

Хийсвэр сэтгэхүй

Сэтгэхүйн харьцуулах үйлдэл

 

 

15

 

Орон нутаг

Дундаж утга

2.87

1.95

Стандарт хазайлт

0.72

0.78

Улаанбаатар хот

Дундаж утга

2.63

1.76

Стандарт хазайлт

0.81

0.80

 

 

 

16

Орон нутаг

Дундаж утга

2.84

1.86

Стандарт хазайлт

0.61

0.64

Улаанбаатар

Дундаж утга

2.71

1.94

Стандарт хазайлт

0.61

0.64

 

 

17

Орон нутаг

Дундаж утга

2.72

1.86

Стандарт хазайлт

0.78

0.63

Улаанбаатар

Дундаж утга

2.79

1.87

Стандарт хазайлт

0.56

0.77

Сурагчдын хийсвэр сэтгэхүйн хөгжлийн түвшин нь нас, байршлын хувьд ач холбогдол бүхий ялгаа алга байна.

зураг  1Сэтгэхүйн хөгжлийн түвшний дундаж үзүүлэлт (насаар)

II. СУРАГЧДЫН ХЭЛ ЯРИАНЫ ХӨГЖЛИЙГ СУДАЛСАН СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС

a. Үг тайлбарлах чадвар

Сурагчдын үг тайлбарлах чадварыг бодит утга бүхий үгс, салаа утгатай үгс, хийсвэр утгатай үгсийг тайлбарлах хүрээнд авч үзсэн.

Сурагчдын үг бүлэглэх чадварын хөгжлийг ерөнхий дундаж үзүүлэлтээр авч үзлээ. Үр дүнгээс харахад, 15 настай орон нутгийн сурагчдын бодит утгатай үгийг тайлбарлах нь өндөр (M=3.6), салаа утгай үгийг тайлбарлах нь дундаж (M=3.19), хийсвэр утгатай үгийг тайлбарлах нь өндөр (M=3.92) түвшинд байна. Харин 15 настай Улаанбаатар хотын сурагчдын бодит утгатай үгийг тайлбарлах нь өндөр (M=3.94)  , салаа утгатай үгийг тайлбарлах нь өндөр (M=3.72), хийсвэр утгатай үгийг тайлбарлах нь өндөр (M=3.61) байна.

Орон нутгийн 16 настай сурагчдын бодит утгатай үгийг тайлбарлах нь өндөр (M=3.91), салаа утгатай үгийг тайлбарлах нь өндөр (M=3.61), хийсвэр утгатай үгийг тайлбарлах нь дунджаас дээгүүр (M=3.49) бол тухайн насны Улаанбаатар хотын сурагчдын бодит утгатай үгийг тайлбарлах нь өндөр (M=4.13), салаа утгатай үгийг тайлбарлах нь өндөр (M=3.64)  , хийсвэр утгай үгийг тайлбарлах нь өндөр (M=3.69)  байна.   

Орон нутгийн 17 настай сурагчдын бодит утгай үгийг тайлбарлах нь өндөр (M=3.63), салаа утгай үгийг тайлбарлах нь дундаж (M=3.28), хийсвэр утгатай үгийг тайлбарлах нь дундаж түвшинд (M=3.29)  байна. Улаанбаатар хотын тухайн насны сурагчдын бодит утгатай үгийг тайлбарлах нь өндөр байна.   

Газар зүйн байршлаар гүйцэтгэл нь статистик ач холбогдол бүхий  ялгаа байхгүй байна. Насны бүлэг хоорондын ялгааны ач холбогдлын түвшингийн утгаас (p -value) харахад сурагчдын гүйцэтгэл харилцан адилгүй байна. (p=0.001; p=0.000; p=0.000) (хүснэгт 2; 3)

      Хүснэгт 2 Үг тайлбарлах чадварын статистик үзүүлэлт (нас, байршлаар)

 

Нас

Байршил

 

Үзүүлэлт

Бодит үгийг тайлбарлах

Салаа утгатай үгийг тайлбарлах

Хийсвэр үгийг тайлбарлах

 

 

15

 

 

Орон нутаг

Дундаж утга

3.6

3.19

3.92

Стандарт хазайлт

1.08

1.08

1.14

Улаанбаатар хот

Дундаж утга

3.94

3.72

3.61

Стандарт хазайлт

1.12

1.07

1.20

 

 

 

16

 

Орон нутаг

Дундаж утга

3.91

3.61

3.49

Стандарт хазайлт

1.04

1.09

1.16

 

Улаанбаатар

Дундаж утга

4.13

3.64

3.69

Стандарт хазайлт

1.19

1.24

1.34

 

 

17

Орон нутаг

Дундаж утга

3.63

3.28

3.29

Стандарт хазайлт

1.07

1.19

1.20

 

Улаанбаатар

Дундаж утга

4.06

3.71

4.0

Стандарт хазайлт

1.04

1.08

1.07

Хүснэгт 3 Үг тайлбарлах чадварын насны бүлэг хоорондын статистик ач холбогдол бүхий ялгааны үзүүлэлт

Чадвар

Sum of Squares

 

df

 

Mean Square

 

F

 

Sig.

(p<0.005)

 

Бодит утгатай үг тайлбарлах

26.331

5

5.266

4.467

0.001

Салаа утгай үг тайлбарлах

31.665

5

6.333

4.991

0.000

Хийсвэр утгатай үг тайлбарлах

34.678

5

 

6.936

4.974

 

0.000

 

Бодит, салаа утгатай үгийг тайлбарлах нь 16 настай сурагчдын хувьд бага зэрэг илүү,хийсвэр утгатай үгийг тайлбарлах нь 15 настай сурагчдын хувьд бага зэрэг илүү түвшинд байна.  

зураг  2. Үг тайлбарлах чадвар (насаар)

b.    Үг бүлэглэх чадвар

Үгийн ижил төстэй шинжийг харьцуулах замаар нэг бүлэгт хамааруулах чадварыг хэл ярианы хөгжлийн нэг бүрэлдэхүүн болгон авч үзлээ.

Тухайн чадварыг бодит утгатай үг, тэмдэг нэр, нэрлэсэн үг, салаа утгатай үг, хийсвэр шинжтэй үгсийг ижил төсөөтэй шинжээр нь харьцуулан бүлэглэх даалгавраар судалсан.

Судалгааны үр дүнгээс харахад нийт сурагчдын үг бүлэглэх чадвар өндөр түвшинд байна.

 Хүснэгт 4 Үг бүлэглэх чадварын дундаж үзүүлэлт (нас, байршлаар)

 

нас

 

 

Үзүүлэлт

Бодит үг

Тэмдэг нэр

Нэрлэсэн үг

Салаа утгатай үг

Хийсвэр үг

 

 

15

 

 

Орон нутаг

Дундаж утга

3.92

3.15

3.86

3.17

3.33

Стандарт хазайлт

1.37

1.38

1.44

1.46

1.49

Улаанбаатар хот

Дундаж утга

4.39

3.30

4.10

3.28

3.61

Стандарт хазайлт

0.75

1.2

0.98

1.34

1.18

 

 

 

16

 

Орон нутаг

Дундаж утга

3.79

2.79

3.67

2.71

2.96

Стандарт хазайлт

1.36

1.34

1.49

1.37

1.47

 

Улаанбаатар

Дундаж утга

4.54

3.43

4.46

3.48

3.62

Стандарт хазайлт

0.71

1.02

0.91

1.34

1.11

 

 

17

Орон нутаг

Дундаж утга

3.96

3.07

3.89

2.93

3.38

Стандарт хазайлт

1.17

1.16

1.3

1.27

1.31

 

Улаанбаатар

Дундаж утга

4.31

2.94

4.10

3.24

3.50

Стандарт хазайлт

0.67

1.19

0.99

1.30

1.07

Насны бүлгүүдийн хооронд дундаж үзүүлэлт статистик ач холбогдол бүхий ялгаатай байна. (p<0.05) Сурагчдын даалгаврын гүйцэтгэл харилцан адилгүй байгаа нь харагдаж байна.   

Газар зүйн байршлын хувьд сурагчдын ахуйн хүрээний бодит утгатай үг,  нэрлэсэн үг , хийсвэр үг бүлэглэх чадвар нь ач холбогдлын түвшинд ялгаатай байна. (p=.000)

хүснэгт 5 Үг бүлэглэх чадвар – насны бүлэг хоорондын статистик ач холбогдол бүхий ялгаа

Чадвар

Sum of Squares

 

df

 

Mean Square

 

F

 

Sig.

p<0.05

Бодит утгатай үг бүлэглэх

44.245

5

8.849

6.472

0.000

Тэмдэг нэр бүлэглэх

27.139

5

5.428

3.406

0.005

Нэрлэсэн үг бүлэглэх

35.645

5

7.129

4.205

0.001

Салаа утгатай үг бүлэглэх

41.658

5

8.332

4.469

0.001

Хийсвэр утгатай үг бүлэглэх

35.818

5

7.164

3.918

0.002

Улаанбаатар хотын сурагчдын үг бүлэглэх чадвар 15; 16 насанд хөдөө орон нутагтай харьцуулахад бага зэрэг илүү байна. (зураг 3; 4)

зураг  3 Үг бүлэглэх чадвар -15 нас (байршлаар)

зураг  4 Үг бүлэглэх чадвар - 16 нас (байршлаар)

зураг  5 Үг бүлэглэх чадвар - 17 нас (байршлаар)

Үгсийн сангийн төрөл зүйлийн эзэмшилт нь хоорондоо харилцан хамааралтай байна (хүснэгт 6)

хүснэгт 6 Хэл ярианы хөгжлийн даалгавар хоорондын харилцан хамаарал

 

Салаа утгатай үг тайлбарлах

Хийсвэр утгатай үг тайлбарлах

Тэмдэг нэрийг бүлэглэх

Нэрлэсэн үгийг бүлэглэх

Салаа утгатай үгийг бүлэглэх

Хийсвэр утгатай үгийг бүлэглэх

Бодит утгатай үг тайлбарлах

.547**

 

.611**

 

.592**

 

.723**

 

.576**

 

.613**

 

Салаа утгатай үг тайлбарлах

 

.531**

 

 

 

 

 

Тэмдэг нэр бүлэглэх

 

 

 

.671**

 

.747**

 

.704**

 

Нэрлэсэн үгийг бүлэглэх

 

 

 

.641**

 

.629**

 

.701**

 

c.       Ярих чадвар

Нийт сурагчдын хувьд зургийг тайлбарлахдаа 1-2 энгийн өгүүлбэр хэрэглэн, утга санааг товч дүгнэж ярих нь илүү байна. (М=2.29; M=3.41)

Ярихдаа нийлмэл өгүүлбэрийг дунджаар 1-2 хүртэлхийг хэрэглэсэн байна. (M=1.93) Учир шалтгааныг заасан холбоос хэрэглэсэн нийлмэл өгүүлбэрийг хэрэглээгүй байна. (M=1.1)

хүснэгт 7Ярих чадварын дундаж үзүүлэлт (нас, байршлаар)

 

нас

 

 

Үзүүлэлт

Энгийн өгүүлбэр хэрэглэх

Нийлмэл өгүүлбэр хэрэглэх

Учир шалтгааныг заасан холбоос үг хэрэглэх

Гадаад шинжийг тоочиж ярих

Дүгнэж ярих

 

 

15

 

 

Орон нутаг

Дундаж утга

2.5

1.83

1.11

2.24

3.51

Стандарт хазайлт

1.08

0.77

0.41

1.36

1.17

Улаанбаатар хот

Дундаж утга

2.13

1.97

1.01

2.24

3.43

Стандарт хазайлт

1.15

1.01

0.12

1.18

1.46

 

 

 

16

 

Орон нутаг

Дундаж утга

2.59

1.85

1.03

1.86

3.63

Стандарт хазайлт

1.3

0.87

0.20

1.33

1.29

 

Улаанбаатар

Дундаж утга

2.25

2.03

1.17

2.06

3.04

Стандарт хазайлт

1.22

1.0

0.51

1.19

1.41

 

 

17

Орон нутаг

Дундаж утга

2.55

1.78

1.06

1.89

3.62

Стандарт хазайлт

1.2

0.72

0.26

1.23

1.28

 

Улаанбаатар

Дундаж утга

2.10

2.16

1.25

2.32

3.24

Стандарт хазайлт

0.9

1.0

0.5

1.26

1.63

Энгийн өгүүлбэрээр ярих (p=0.008), нийлмэл өгүүлбэрээр ярих,(p=0.022), утга санааг дүгнэж ярих чадвар нь (p=0.000)  газар зүйн байршлын хувьд статистик ач холбогдол бүхий ялгаатай байна.

Утга санааг дүгнэж ярих нь 15; 16 насанд Улаанбаатар хотын сурагчид, 17 насанд хөдөө орон нутгийн сурагчид бага зэрэг илүү байна. Хэрэглэсэн энгийн  өгүүлбэрийн тоогоор орон нутгийн сурагчид бага зэрэг илүү байна. 

зураг  6 ярих чадвар -15 нас (байршлаар)

зураг  7 ярих чадвар - 16 нас (байршлаар)

зураг  8 Ярих чадвар – 17 нас (байршлаар)

15-17 насны сурагчдын зураг хараад ярих даалгаврын гүйцэтгэл харилцан адилгүй байгаа нь ач холбогдлын ялгаатай түвшнээс харагдаж байна. (p<0.05)

хүснэгт 8 Ярих чадварын насны бүлэг хоорондын статистик ач холбогдолтой ялгааны түвшин

Чадвар

Sum of Squares

 

df

 

Mean Square

 

F

 

Sig.

P<0.05

 

Энгийн өгүүлбэрээр ярих

22.541

5

4.508

3.306

0.006

Нийлмэл өгүүлбэрээр ярих

9.427

5

1.885

2.524

0.028

Зураг дахь шинж байдлыг тоочин ярих

22.824

5

4.565

2.758

0.018

Зургийн утга санааг дүгнэж ярих

23.783

5

4.757

2.677

0.021

 ДҮГНЭЛТ

·    15- 17 настай сурагчдын тэмдгийн систем болох тоо, түүний төлөөллөөр сэтгэх логик сэтгэхүй нь хэвийн дундаж түвшинд байна. Үүнийг сургалтын үйл ажиллагаагаар дэмжин хөгжүүлэх нь чухал.

·     Юмсын мөн чанарын дотоод шинжийг нь ялгаатай болон төстэй шинжээр нь харьцуулан таних сэтгэхүй нийт сурагчдын хувьд сул байна.

·     Сурагчдын үгийн утгыг ойлгон гол шинж дээр нь тулгуурлан тодорхойлох, /тайлбарлах болон ижил төстэй шинжээр нь харьцуулан бүлэглэх чадвар сайн байна. Энэ нь  сурагчдын ойлголтын төлөвшил буюу ухагдахууны эзэмшилт, үгийн нөөц сайн байгааг илэрхийлнэ. Газар зүйн байршлаар нь харьцуулахад Улаанбаатар хотын сурагчид үгийг ижил төстэй шинжээр нь харьцуулан нэг бүлэгт хамааруулах чадварын түвшин бага зэрэг илүү байна.  15-17 насны сурагчдын үг бүлэглэх чадвар нь харилцан адилгүй түвшинтэй байна.

·  Үгсийн сангийн төрөл зүйлийн эзэмшилт нь хоорондоо харилцан хамааралтай байгаа тул сурагчдын үгийг тайлбарлах, бүлэглэх нь үгсийн төрөл зүйлийн ялгаатай байдлаас хамаараагүй байна.    

·         Юмс үзэгдлийг тайлбарлан ярихдаа цөөн өгүүлбэрээр товч дүгнэж ярих хандлагатай. Учир шалтгаан заасан холбоос болох учир нь , яагаад гэвэл, учраас, тул гэх мэт үгсийг хэрэглэн нийлмэл өгүүлбэрээр санаагаа дэлгэрэнгүй илэрхийлдэггүй тал нэлээд ажиглагдлаа. Сурагчдын ярих чадварын түвшин жигд бус харилцан адилгүй байгаа нь цаашид энэ чадварыг хөгжүүлэх шаардлагатай болохыг харуулж байна.

·  Ахлах ангийн сурагчдын сэтгэхүйн харьцуулах чадвар, ярих чадварыг хөгжүүлэхэд анхаарах шаардлагатай байна.

Ашигласан материал

1. Бэгз,Н., Энхбаяр Б., Санжаабадам С., Лхагвасүрэн,Ц.,  Баярмаа,Б.,  Баярсайхан,Б.

Хүүхэд, залуучуудын (15-21 нас) хөгжлийн цогц оношилгоо хийж,         үр дүнг тооцох

аргачлал. Гарын авлага, Улаанбаатар,2016

2.  Энхбаяр Б. “Монголын хүүхэд залуучуудын хөгжлийн шалгуур үзүүлэлтийг боловсруулах технологийг сургалтын практикт нэвтрүүлэх” төслийн судалгааны даалгаврын гүйцэтгэлийг хэмжээсжүүлэх үндэс БС, 2016/8

 

Багшийн хөгжил
Багшийн хөгжил
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?