Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

БМДИ-ийн дэд захирал О.Оюунтунгалаг: БСШУСЯ, БМДИ-гийн хамтарсан 3 өдрийн сургалт амжилттай зохион байгуулагдаж байна

Төрөлжсөн болон захиалгат сургалт | 2016-12-20

 

Боловсрол, соёл, урлагийн газрын дарга мэргэжилтнүүдийн сургалт хоёрлахь өдрөө зохион байгуулагдаж байна. Сургалт судлагдахуун тус бүрээр салбарлан Багшийн хөгжлийн ордон болон МУБИС-ын Г байранд зохион байгуулагдаж байгаа юм. Энэхүү сургалтын талаарх мэдээллийг БМДИ-ийн дэд захирал О.Оюунтунгалаг хүргэж байна. 

-Та энэхүү сургалтын агуулга, зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө үү?

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, БСШУСЯ-тай хамтраад гурав хоногийн сургалт зохион байгуулж байна. Сургалтын гол зорилго нь боловсролын бодлого, чиглэлийг БСУГ-ын дарга, мэргэжилтнүүддээ таниулах, нэгдсэн ойлголттой болох, тогтвортой хөгжлийн агуулга, үзэл санааг сургалтын хөтөлбөртөө хэрхэн интеграцчлах вэ гэдэг агуулгыг хоёр дахь өдрийн сургалтдаа суулгасан байгаа, гурав дахь өдрийн сургалт бол амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсролын асуудлыг сургалтын хөтөлбөртөө хэрхэн суулгах, тэр дундаа сургуулийн өөрийн хөтөлбөрт хэрхэн суулгах  талаар агуулгууд орсон.  

IMG_7686

Энэ сургалтад Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл болон НҮБ-ын хүн амын сан  санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна. Мөн БСШУЯ-ны бүх газар хэлтсийн дарга нар хүрэлцэн ирж өөр өөрсдийн чиглэлээр мэдээлэл өглөө. МУ-ын Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжих энэ дөрвөн жилд боловсролын салбарт ямар бодлого чиглэл хэрэгжих, тэр дундаа сургуулийн өмнөх боловсрол, бага дунд, суурь боловсролын чиглэлээр баримтлах бодлогын чиг хандлагын талаар мэдээлэл өглөө. Мөн БСШУС-ын сайд Ж.Батсуурь хүрэлцэн ирж сургалтад оролцогчид үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж асуултад хариуллаа.

IMG_7677

Хоёр дахь өдөр буюу өнөөдрийн сургалт, судлагдахуун тус бүрээр салбарласан байна. 21 аймаг, 9 дүүргийн 250 орчим хүн сургалтад оролцож байна. Тогтвортой хөгжлийн үзэл санааг сургалтын хөтөлбөрт хэрхэн интеграцчлах, үүнийг хүүхдүүдэд хэрхэн багаас нь төлөвшүүлэх вэ, энэ агуулга үзэл санааг багшийн хөгжилтэй хэрхэн холбох уу, багш тасралтгүй хөгжих ямар гарц, цаашилбал сургалтын чанар сайжирснаар манай улс хэрхэн хөгжих вэ гэсэн  агуулгын хүрээнд дадлага ажил болон хэлэлцүүлэг өрнөж байна.

 IMG_7695

Сургалтын гурав дахь өдөр буюу 12-дугаар сарын 21-ны өдрийн сургалтын агуулга нь “амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн асуудал” байна. Өөрөөр хэлбэл сургуулийн мэдлийн цагаар хүүхэд багаасаа, хүнд байх ёстой суурь чадвар болон амьдрах ухааны чадвараа хэрхэн эзэмших, энэ мэдлэгийг  сургууль болон багш хэрхэн олгох вэ гэсэн хүрээнд сургалтыг БМДИ-ийн сургагч багш нар хөтлөн явуулна. 

 

Багшийн хөгжил
Багшийн хөгжил
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?