Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна

Төрөлжсөн болон захиалгат сургалт | 2016-12-19

Багш хөгжлийн ордонд зохион байгуулагдаж буй дээрх сургалт нь 12-дугаар сарын 19-21ны хооронд үргэлжлэх бөгөөд аймаг, нийслэлийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга, мэргэжилтнүүд нийт 250 орчим хүн оролцож байна.

1

БСШУСЯ болон БМДИ-ээс зохион байгуулж байгаа тус сургалтыг  Швейцарийн хөгжлийн агентлаг болон НҮБ-ын Хүн амын сан дэмжин ажиллаж байгаа бөгөөд сургалтын гол зорилго нь Боловсролын бодлого-чиглэл болон ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар нэгдсэн ойлголттой болох, тогтвортой хөгжлийн боловсрол, амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсролын агуулга, арга зүйг багшийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд тусгах арга зүйгээс суралцах юм.

2

Эхний өдрийн сургалт нэгдсэн мэдээллээр эхэлж БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг, Сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар, Суурь, бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга С.Болормаа, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.МөнхбаатарБМДИ-ийн захирал А.Туяа зэрэг удирдах албаны хүмүүс мэдээлэл хийлээ.

Сургалтын хоёр ба гурав дахь өдрүүдэд сургалтад оролцогчид судлагдахуун тус бүрээр салбарлан дадлага ажил хийх, хэлэлцүүлэг өрнүүлэх хэлбэрээр үргэлжилнэ.

БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг

4

-Энэхүү сургалтын гол зорилго нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, МУ-ын үндэсний хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх 2017 оны төлөвлөлтийг хийхтэй холбогдуулан аймаг, нийслэлийн боловсрол, соёл урлагийн газрын дарга,мэргэжилтнүүдтэй мэдээлэл солилцох, ажил хэргийн чиглэлүүд өгөгдөж байна. Нөгөө талаасаа 2017 онд хийж хэрэгжүүлэх ажлуудыг үндэсний болоод орон нутгийн түвшинд хэрхэн зохион байгуулах, үйл ажиллагааны нэгдсэн уялдаа холбоог бий болгож байгаагаараа өндөр ач холбогдолтой гэж харж байна. Бидний даалгавар тодорхой 4 жилийн хугацаанд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, энэ  тавьсан зорилгодоо хүрэх юм. 

Сүхбаатар аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Л.Байгалмаа:   

 3

2016-2017 онд боловсролын салбарт орон нутаг төдийгүй улсын түвшинд бодлогын нэлээн өөрчлөлтүүд гарч байна. Төвөгтэй бэрхшээлтэй асуудлууд орон нутагт бий, шинээр сургууль цэцэрлэг шаардлагатай хэвээр байна, хүүхдүүдийн хамран суралцахыг нэмэгдүүлэх шаардлагатай, мөн чанартай, чадвартай боловсон хүчин дутмаг байна. Сургалтын хөтөлбөрийг шинэчлэх хэрэгцээ шаардлага ч бий. Сүхбаатар аймгийн хувьд ЕБС-ийн хамран сургалтын тоо өндөр тул нийслэл шиг 3-4 ээлжээр хичээллэх гэх мэт асуудал байхгүй. Харин хамгийн анхаарал татаж байгаа асуудал бол сургуулийн өмнөх хүүхдийг цэцэрлэгт хамруулах асуудал байна. Гэвч цаашид энэ асуудал шат дараалалтай шийдэгдэнэ гэж найдаж байна. Багшлах боловсон хүчний хувьд бол улсын хэмжээнд хангалтын хувьд өндөр гардаг ч, чанарын асуудал яригдсаар байна. Энэхүү сургалтын үеэр яамны зүгээс бодлого,  төлөвлөгөөгөө танилцуулж байгаа нь цаг үеэ олсон, чухал үйл явдал  гэж харж байна.

Багшийн хөгжил.
Багшийн хөгжил.
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?