Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

"ОЮУНЛАГ ҮЙЛСТЭН” Оны тэргүүний залуу багш нар тодорлоо

Үйл явдлын мэдээ | 2016-12-19

Монголын нийт багш нарын 70 орчим хувь 40-өөс доош насны залуу багш нар байдаг гэсэн судалгаа гарчээ. Тиймээс Монголын Залуучуудын холбоо сурган хүмүүжүүлэх үйлсэд эрдэм мэдлэгээ зориулж буй залуу багш нарыг урамшуулан алдаршуулах зорилгоор оны тэргүүний залуу багш шалгаруулах "Оюунлаг үйлстэн” ёслолын ажиллагааг анх удаагаа зохион байгууллаа.

Шилдэг залуу багш нарыг "Оны тэргүүний арга зүйтэй залуу багш”, "Оны тэргүүний судлаач залуу багш”, "Оны тэргүүний нийгмийн идэвхтэн залуу багш”, "Оны тэргүүний нийгмийн ажилтан”, "Оны тэргүүний сургалтын менежер” гэсэн 5 номинациар тус бүр 2 багшийг шалгаруулсан юм.  

 “Оюунлаг үйлстэн” ёслолын ажиллагааг МЗХ-ны ерөнхийлөгч А. Мөнхбат нээж хэлсэн үгэндээ “Залуучуудын байгууллага Оны шилдэг улстөрч, оны шилдэг эдийн засагч гэж шалгаруулдаг байснаа зогсоогоод энэ жил оны шилдэг Оюунлаг үйлст залуу багш нараа тэргүүндээ залж шалгаруулахаар шийдсэн. Багш сайн байвал залуучуудын ирээдүй, ирээдүйн зам мөр нь дардан байна” хэмээн онцоллоо.


 

Ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Доктор, Профессор Д.Цэнджав, Монгол Улсын Гавьяат багш, МУБИС-ийн зөвлөх багш, Доктор, Профессор, Академич Б.Жадамбаа, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Олон улсын тоймч, Доктор, Профессор  Б.Дашзэвэг, Соёмбо академийн ерөнхий захирал А.Санжмятав, Монголын ерөнхий боловсролын сургуулиудын багш нарын холбооны тэргүүн Р.Батхуяг  нар урилгаар оролцсон юм.


Ерөнхий боловсролын сургуулиудаас 180 гаруй шилдэг багшаа тодорхойлон, материал ирүүлсэн бөгөөд үүнээс шилдэг 10 багш тодорч,  МЗХ-ны "Тэргүүний залуу багш” цол тэмдэг, өргөмжлөлийн эзэд боллоо.

Энэхүү үйл ажиллагааг нийслэлийн Боловсролын газар болон Багшийн мэргэжил дээшлүүлэх институт дэмжин ажилласанд талархал илэрхийлье. 

МЗХ-оос цаашид уг ёслолын ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулах аж.

“ОЮУНЛАГ ҮЙЛСТЭН” ОНЫ ТЭРГҮҮНИЙ ЗАЛУУ БАГШ НАР

1.      Болдын Аминдаваа

-          Төрөл: Оны тэргүүний нийгмийн идэвхитэй багш


 2.      Чулуунбатын Бадамханд

-          Төрөл: Оны тэргүүний нийгмийн идэвхитэй багш

 3.      Зэвгээгийн Гэрэлмаа

-          Төрөл: Оны тэргүүний нийгмийн ажилтан


 4.      Багсамын Мөнхцэцэг

-          Төрөл: Оны тэргүүний нийгмийн ажилтан


 5.      Болдын Доржрагчаа

-          Төрөл: Оны тэргүүний сургалтын менежер


 6.      Намжилдоржийн Пүрэвсүрэн

-          Төрөл: Оны тэргүүний сургалтын менежер


 7.      Олзвойгийн Түдэвдорж

-          Төрөл: Оны тэргүүний арга зүйтэй залуу багш


 8.      Дашдаваагийн Наранцэцэг

-          Төрөл: Оны тэргүүний арга зүйтэй залуу багш


 9.      Бямбацогтын Ононмөрөн

-          Төрөл: Оны тэргүүний судлаач залуу багш

  10. Бат-Эрдэнийн Ариунтуяа

-          Төрөл: Оны тэргүүний судлаач залуу багш

 

Багшийн хөгжил
Багшийн хөгжил
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?