Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

Эрхэм хүндэт эцэг эхчүүд болон оюутнууд танаа

Үйл явдлын мэдээ | 2016-05-20

Монгол дахь Америкийн их сургууль (МАИС) нь Монгол Улсын дээд боловсролын хөгжилд хувь нэмрээ оруулах,тухайн салбарт дутагдаж буй хэрэгцээг хангах, Монгол оюутнуудад хөгжингүй орнуудын дээд боловсролын шилдэг стандартыг хүргэх зорилгоор 2012 онд  байгуулагдсан. 

 МАИС нь Монгол орны нэн тэргүүний шаардлагатай хүний нөөцийн хэрэгцээнд нийцүүлэн Инженерийн чиглэлээр Бакалаврын зэргийн сургалтад оюутан элсүүлж Аляска Фэйрбанкс их сургуультай хамтран сургалтаа чанарын өндөр түвшинд хэрэгжүүлэхээр зорьж байна. Инженерийн бакалаврын хөтөлбөр нь 2+2 хамтарсан хөтөлбөр бөгөөд эхний хоёр жил МАИС-д суурь мэдлэгээ эзэмшин нарийвчилсан мэргэжлийн хичээлүүд үзэх бакалаврын сүүлийн хоёр жилийг АНУ-ын Аляска дахь Аляска Фэйрбанкс их сургуульд хүссэн инженерийн мэргэжлээрээ сонгон суралцах давхар дипломт хөтөлбөр юм.  МАИС-аас хэрэгжүүлж буй тус хөтөлбөр нь олон талын давуу талуудтай. Үүнд: 

1.     МАИС-ийн оюутнууд дараахи сонголт бүхий чиглэлүүдээс олон улсын хэмжээнд бэлтгэгдэн мэргэшсэн инженерүүд болох боломжтой: Зам гүүр, барилгын инженер; Компьютерийн инженер; Компьютерийн шинжлэх ухаан; Цахилгааны инженер; Геологийн Инженер; Механикийн инженер; Уул уурхайн инженер; Газрын тосны инженер; Ашигт малтмал бэлтгэлийн инженер; Арктикийн инженер, Байгаль орчны инженер г.м.

2.     МАИС-д суралцагч оюутнууд АНУ-д Аляска мужийн иргэдийн төлдөг сургалтын төлбөрөөр үргэлжлүүлэн суралцана. Гадаадын оюутнуудад зориулсан сургалтын төлбөр нь хэд дахин их байдаг.

3.     МАИС-ийн оюутнууд дэлхийн шилдэг инженерийн шийдлүүд дээр суурилсан сургалтын хөтөлбөр дээр тулгуурлан суралцана.

4.     МАИС-ийн оюутнууд олон улсын дээд боловсролын хөтөлбөрийг хамгийн бага зардлаар суралцаж дэлхийн аль ч улсад хүлээн зөвшөөрөгдөх магадлан итгэмжлэгдсэн дипломтой төгсөнө.

5.     МАИС-ийн оюутнууд практик дээр тулгуурласан туршлага мэдлэг хуримтлуулсaнаар төгсөөд шууд ажлын байранд гарахад бэлтгэгдсэн боловсон хүчин болно.

6.     МАИС-ийн оюутнууд мэргэжлийн гадаад багш нараас дэмжлэг аван Монголдоо гадаадад суралцаж буй адил орчинд мэдлэг, туршлага эзэмшинэ.

Монгол улсын ирээдүйн хөгжил цэцэглэлтэд хувь нэмэрээ оруулах оюутан залуусаа дэмжин, ирээдүйн амжилт руу хөтлөх нь МАИС-ийн уриа билээ. Сургалтын хөтөлбөр болон 2+2 хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж буй хэн бүхэнд манай хаалга үргэлж нээлттэй байх бөгөөд та бүгдийг МАИС-ийн Нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

 *bnomingoo@aum.edu.mn имэйл хаяг эсвэл 11-313184 утсаар холбогдон овог нэр, утасны дугаараа мэдэгдэн өдөрлөгт бүртгүүлнэ үү.

 Нээлттэй өдөрлөг:

5-р сарын 26-нд орой 18:00-20:00 цагт

*хөнгөн зууш болон ундаа дагалдана

Хаяг: 1-р төрөхийн зүүн урд, DHL байр, 4 давхар

Энх Тайвны Өргөн Чөлөө, Сүхбаатар дүүрэг

МАИС нь мөн Англи хэлний институттэй бөгөөд Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхийг хүсэж буй хувь хүмүүс болон албан байгууллагуудын хэрэгцээнд нийцсэн зуны эрчимжүүлсэн сургалтуудыг явуулж байна. Үүнд: Бизнесийн болон аялалд зориулсан ярианы Англи хэл, илтгэл тавих ур чадварын  сургалт болон академик Англи хэлний олон төрлийн сургалтуудыг явуулж байна (зуны эрчимжүүлсэн сургалтын хуваарийг хавсралтаас харна уу). Албан байгууллагын сургалт хүний тооноосоо хамааран 5-10% хөнгөлөлт эдлэх эрхтэй ба захиалгын хүсэлтээр тухайн байгууллагад очиж заах боломжтой. Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор холбогдон уу.

http://aum.edu.mn/shine/

 

Багшийн хөгжил
Багшийн хөгжил
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?