Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

Би том болоод байшин баривал өөрөө загварыг нь гаргана

Үйл явдлын мэдээ | 2016-04-21

Амьдрах чадварын хичээлээр олон зүйлд суралцаж байгаа. Би том болоод байшин баривал өөрөө загварыг нь гаргаад барина. Бас хамаатан садангууддаа ч гэсэн байшингийнх нь загварыг нь гаргаж өгнө гэж боддог хэмээн цовоо дуугаар хүүрнэх хүүг 58-р сургуулийн 7б ангийн сурагч Ганболдын Оюунбат гэдэг. Би түүнтэй Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3-р сургууль дээр “Хүүхэд бүрийг хөгжүүлэх сайн хичээл үйл ажиллагааны туршлага солилцох улсын зөвлөгөөн”-ийн үеэр уулзсан юм.

өйыөйыб

-       Амьдрах чадвар сургалтын үйл ажиллагаа хичээл ямар санагдаж байна вэ?

-       Энэ хичээл маш сонирхолтой. Хамгийн гол нь бид нар баг болж ажилладаг. Өөрсдөө бүх зүйл дээр оролцож төлөвлөгөө гаргадаг. Их сонирхолтой. Хүүхэд бүр хичээлдээ идэвхтэй оролцож гол нь бид бүгдээрээ нийтэч нэг санаатай байж чаддаг.

-       Энэ хичээл орж эхэлснээс хойш танай ангийн хүүхдүүдэд яаж нөлөөлж байна вэ? Чамд ажиглагдсан зүйл байна уу?

-       Манай ангид 1-р ангиасаа 7 анги хүртлээ ярьж байгаагүй нэг хүүхэд байсан. Тэгтэл энэ намраас эхлэн Амьдрах чадварын хичээл орох болсноор хоёрхон хичээлийн дараагаас тэр хүүхэд их сайн ярьдаг болсон. Би өмнө нь юм ярьж байхыг нь бараг л мэдэхгүй. Ерөөсөө дуугардаггүй хүүхэд байсан юм. Хааяа л нэг ганц 2 үг хэлдэг байсан. Харин одоо маш сайн ярдаг. Хичээлд идэвхтэй оролцдог болсон. Би их баяртай байгаа.

-       Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

58-р сургууль өөрсдийн гэсэн музейтэй болохоор төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Энэхүү төлөвлөгөөг “Амьдрах чадвар сургалтын үйл ажиллагаа” хичээлийн хүрээнд хүүхдүүд өөрсдөө санаачлан боловсруулсан бөгөөд  сургуулийн багш захирал эцэг эхчүүд хүүхдүүдтэй хамтран ажиллаж байгаа гэлээ.

 Ингээд 58-р сургуулийн  Монгол хэлний багш Х.Эрдэнэчимэгтэй ярилцлаа. Тэрээр Сургуулийн түүхээ судалж түүхийн музейтэй больё сэдвээр өнөөдөр хичээл заасан юм.

Web zurag

-       “Амьдрах чадвар сургалтын үйл ажиллагаа” хичээл хүүхдэд хэрхэн нөлөөлж байна вэ?

-        Энэ хичээл 7 хоногт 2 цагаар ордог. Манай сургууль энэ хичээлийн нэг цагийг 80 минутаар тавьж өгсөн нь хүүхдүүдэд маш сайнаар нөлөөлж байна. Хүүхдүүд аливаа зүйлийг хийхдээ  хэд дахин хэмжиж шалгаж нягталж байж хийдэг болсон. Дурдаад байвал олон сайн зүйлүүд ажиглагдаж байгаа.

                   Нөгөөтээгүүр хүүхдүүд Сургуулийн түүхээ судлах ажлын хүрээнд түүхийн музейтэй болох ажлын эхлэл тавигдсан. Хүүхдүүд 58-р сургуулийг төгссөн хүмүүстэй уулзаж их мэдээлэлтэй болж байгаа. Тэгэх тусам хүүхдүүд сургуулиа төгсөн гарсан үе үеийн төгсөгчдөөр улам илүү бахархах сэтгэлтэй болж байна. Одоо сурагчид музейн загвараа хийж эхэлсэн. Музейн хаана нь юу байх вэ гэдгээ хүртэл төлөвлөсөн байгаа.

         Мөн музейтэй болохын тулд санхүү хэрэгтэй. Тиймээс хоёрдогч түүхий эдийг цуглуулах саналыг дэвшүүлэн сургууль дээрээ аян зохион байгуулсан. Эхний тооцоогоор хамгийн доод тал нь 434,000 төгрөг цугларах боломж байгаа нь харагдаж байна. Аян хараахан дуусаагүй байгаа.

-       Зөв Монгол хүүхэд хөтөлбөр хэрэгжиж эхлээд 4 жил өнгөрлөө. Энэ хугацаанд хүүхэд болон багш нарт тийм л өөрчлөлт гарлаа гэж хэлбэл та юуг онцлон дурдах вэ?

-       Өмнө нь багш нар их ярьдаг байлаа. Хүүхдүүдээр бараг л юм яриулахгүй шахуу. Харин одоо эсрэгээрээ. Багш нар чиглүүлээд өгвөл хүүхдүүд маш сайн судалж дүн шинжилгээ хийж байх жишээтэй. Мөн хүүхдүүдтэйгээ уралдан мэдээ мэдээллийг авч байхгүй бол заримдаа тэднээс ч хоцрох магадлалтай.

              Энэ өнгөрсөн 4 жилийг өмнөх он жилүүдтэй харьцуулахад багш болоод хүүхдүүдэд маш их өөрчлөлт гарсан гэж би хэлж чадна.  

-       Ярилцсан баярлалаа.  Танд ажлын өндөр амжилт хүсье.

 

 Бэлтгэсэн: А.Дүүриймаа

Багшийн хөгжил.
Багшийн хөгжил.
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?