Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

“Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй- 2015” сэдэвт эрдэм шинжилгээний гуравдугаар бага хурал амжилттай болж өндөрлөлөө

Судалгаа, шинжилгээ | 2015-12-25

5844fd2c-1c07-45d4-bbdb-be7025329042

Хичээлийн судалгааны арга зүй нь Бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх гол арга замын нэг гэж үзэж Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг хамтран жил бүр “Хүүхдийн хөгжлийг дэмжих багшлах арга зүй” сэдэвт ЭШ-ий үндэсний бага хурлыг зохион байгуулдаг уламжлалтай.

IMG_8699 

2015 оны 12 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд хуралдсан гуравдугаар бага хуралд 19 аймаг, 3 дүүргээс нийт 177 илтгэл ирсэнээс мэргэжлийн эксперт, сонголтоор 45 аман, 13 ханын илтгэлийг хэлэлцсэн байна. Тус хуралд мэргэжлийн багийн үндсэн илтгэгч 13, илтгэлийн зохиогч 74 багш, судлаач, их дээд сургуулийн 30 багш, орон нутгийн боловсролын газрын мэргэжилтэн 7, ханын илтгэлээр 12 оролцогч, хүндэт зочид 23, өөрийн хүсэлтээр 9, хурлын удирдагч 10 нийт 178 хүн оролцсон байна.

IMG_8611

Хурлын нээлтэд БМДИ-ийн захирал Г.Сүглэгмаа, МХСН-ийн гүйцэтгэх захирал Н.Оюунцэцэг, Жайка-ийн монгол дахь төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтэн Танака Томоаки, Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх ЭМ, боловсрол нийгмийн үйлчилгээг сайжруулах төслийн менежер Сүзүки Саяака нар үг хэлж хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Энэ удаагийн хуралд хэлэлцүүлэгт илтгэл (Workshop)-ийг оруулсан нь нийт оролцогчдод санаа авахуйц чухал ач холбогдолтой болсон гэж дүгнэлээ.

Эдгээр илтгэлүүд нь хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүйн хүрээнд судалгаат хичээлийн арга зүйн шинэлэг санааг гаргаж, хэрэгжүүлсэн судалгааны ажлын үр дүнг хүүхдэд гарч байгаа өөрчлөлтөөр харуулсан, судлах зүйлээ ялган тодруулсан зэрэг шинэлэг талтай байлаа.  2016 оны хурлыг 2016 оны 10 дугаар сарын сүүлийн 7 хоногт хийхээр товлов. 

Багшийн хөгжил.
Багшийн хөгжил.
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?