Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

Үндэсний лаборатори “Боловсрол” цогцолбор сургууль- Суралцагчдынхаа амжилтаар бахархсан сургууль, багш нар

Хамтын ажиллагаа | 2015-12-23

Picture7Picture2

Сайн багш, сайн сургуулийг үнэлэх гол үнэлэмж нь  шавь нарынх нь амжилт л  байдаг.  Хүүхдүүдийн сургалтын чанар байнга өсөж, элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо  авсан сурагчдаараа бахархсан нэгэн сургуулийн үйл ажиллагаатай та бүхнийг танилцуулъя. БСШУЯ-ны харьяа үндэсний лаборатори “Боловсрол” цогцолбор сургууль нийслэлийн Налайх дүүрэгт байрладаг.

Тус сургууль нь 139 багштай, 2685 суралцагчтай. БМДИ, Швейцарийн хөгжлийн агентлаг, Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл, Насан туршийн боловсролын үндэсний төв хамтран  "Тогтвортой хөгжлийн боловсрол-Хүүхдийн хөгжил" сэдэвт сургалтыг анги удирдсан багш, нийгмийн ажилтнуудад зориулан зохион байгуулсан бөгөөд энэ үеэр Налайх дүүргийн "Боловсрол" цогцолбор сургуулийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус сургуулийн захирал, сурагчдын нь элсэлтийн ерөнхий шалгалтын оноо сүүлийн гурван жил өссөн дүнтэй байгаа, тэр дундаа математик, физикийн хичээлүүдийн шалгалтыг сайн өгдөг талаар бахархан ярьсан юм. 

Untitled

 

Picture6

800 оноо авсан сурагчийн овог нэр

Хичээлийн нэр

Бэлтгэсэн багшийн нэр

Мэндбаяр Ханддорж

Математик

С.Орсоо

Баярхүү Содхүү

Математик

С.Орсоо

Наранбаатар Золзаяа

Физик

Б.Онончимэг

Оргодол Нямсүрэн

Физик

Б.Онончимэг

Гантүлхүүр Цогтгэрэл

Физик

Б.Онончимэг

Мөнхдэлгэр Дэлгэрцэцэг

Нийгмийн ухаан

Б.Цэцгээ

Мөнхбаяр Энхгэрэл

Нийгмийн ухаан

Б.Цэцгээ

Сургуулийн удирдлага багш нар нь хүүхдүүдээ тал бүрээр нь хөгжүүлэхэд анхаарч ажилладаг бөгөөд “Боловсрол” цогцолбор сургуулийнхан урлаг спортоороо ч гялалздаг болохыг сургуулийн үүдээр оруут ханын самбараас харж болно. 

Picture4

2012-2013 оны хичээлийн жилд БСШУЯ-ны Л.Гантөмөр сайд тус  сургуульд 100 ширхэг морин хуур өгсөн нь хөгжмийн боловсролын багш Т.Отгонбаатарын удирдлага  доор 100 хүүхдийн морин хуурын “Эгшиглэн” хамтлаг байгуулагдсан. “Морин хуурч нэг хүүхэд – сургагч багш”  хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн Койка ОУБ-ын санхүүжилтээр тус цогцолбор сургууль “Жудо”-гийн кабинеттай болж биеийн тамир-эрүүл мэндийн багш Н.Энхбаатар хүүхдүүдийн авьяас бие бялдарыг  хөгжүүлэн ажиллаж байна.

ochir

Тус цогцолбор сургуулийн дэргэдэх “64-буудал” шатрын сургалтын төвийн үйл ажиллагаа явуулсны үр дүнд  2-1 ангийн сурагч А. Очир-Эрдэнэ дараах амжилтуудыг үзүүлээд байна. Үүнд:

-ОУШХ-ны дэд мастер

- Сурагчдын Ази тивийн АШТ-ний Хошой аварга, 1 мөнгө, 2 хүрэл медальт

- Өсвөрийн шатарчдын Ази тивийн АШТ-ний Хошой хүрэл медальт

-  АСЕН-ны орнуудын наадмын мөнгө, хошой хүрэл медальт

-  Өсвөрийн шатарчдын Улсын уралдааны аварга

xas

Мөн  сургуулийн дэргэдэх “64-буудал” шатрын сургалтын төвийн үйл ажиллагаа явуулсны үр дүнд  6-4 ангийн сурагч Ц. Хасбилэг дараах амжилтуудыг үзүүлжээ. Үүнд:

-          Спортын  дэд мастер

-          Дэлхийн АШТ-д амжилттай оролцсон.

-           Цодгор хүү Улсын уралдааны аварга

-          МУ-ын Өсвөрийн шилдэг 100 шатарчны 40-д эрэмбэлэгддэг.

Мөн хүүхдийн сурах орчныг сайжруулах зорилгоор дүүргийнхээ аж ахуйн нэгж байгууллагууд, ТББ, эцэг эхийн зөвлөлтэй хамтран ажиллаж   ариун цэврийн өрөө, уншлагын танхим, номын сан, мэдээлэл зүйн танхим, сургуулийн гадна орчноо сайжруулан тохижуулж, хүүхдийн сурч боловсрох эрүүл орчинд өсөж торних бүх л бололцоог эрэлхийлэн ажиллаж байгаа аж. 

Дүүрэгтээ төдийгүй нийслэлдээ шилдэгт тооцогдох энэхүү сургуулийн хамт олон нь өнгөрсөн онд  “Нийслэлийн тэргүүн”-ий сургуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдөж, шалгуур үзүүлэлтүүдийг амжилт даван, 2 дугаар байр эзэлсэн юм байна. Нөгөө талаас шагнал урамшууллаар биш харин сурагч хүүхдүүдийнхээ сурлага, спорт урлагийн амжилт, гэрэл гэгээтэй ирээдүйгээр бидний ажил, хичээл зүтгэл үнэлэгдэнэ гэж тус сургуулийн удирдлагууд багш нар хэлж байсан юм. 

Багшийн хөгжил.
Багшийн хөгжил.
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?