Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

Өнөөдөр 4 дэх ээлжийн “Багш солилцооны хөтөлбөр”-т хамрагдсан Монгол багш нар тайлангаа тавилаа

Үйл явдлын мэдээ | 2014-11-07

tailan photo 4

 “Монгол-Солонгос багш солилцооны хөтөлбөр”-ийн 4 дэх ээлжид Монголаас нийт 25 багш хамрагдсан. Тэд 2014 оны 4-р сарын 28-аас 7-р сарын 11-ний хооронд  БНСУ-д ажиллаад ирсэн юм. Солонгос улсын ЕБС, тусгай сургуулиудад ажиллаад ирсэн багш нар тус сургуулиас ямар арга туршлага хуримтлуулж ирсэн, мөн тухайн арга туршлагаа одоо хэрхэн хэрэгжүүлж байгаа талаарх тайлангаа тавилаа.  Ингээд 4 дэх ээлжид хамрагдсан Нийслэлийн 11-р сургуулийн Монгол хэл уран зохиолын багш Ц.Марттай уулзаж ярилцлаа.

tailan photo 3

-Танай багийнхан Солонгос улсад ажиллах хугацаандаа ямар туршлага судалсан бэ? Судалж мэдсэн зүйлээ Монголдоо ирээд  хэрхэн хэрэгжүүлж байна вэ?

- Манай багийнхан ”Бүхнийг боломж гэж хар” гэсэн уриатай БНСУ-ын сургуулиудад ажиллаад ирсэн. Бид дор бүрнээ хичээн, олон зүйлийг сурч мэдсэн. Би Сеонгдоны техникийн ахлах сургуульд ажилласан. Тус сургуулиас маш их зүйлийг олж мэдсэн. Тухайлбал тус сургуулийн нийт багш нар тус тусдаа баг болон ажилладаг.  Баг бүрд багш нараас гадна 1 сурагч хамрагдана. Жишээ нь: Судалгааны баг. Багш бүрийг судлаач бай гэж хэлдэг ч Монголд энэ нь, тэр бүр боломжтой бус. Харин ийм судалгааны баг гаргачхаар багш нарынхаа гүн рүү нь орж илүү их үр өгөөжтэй ажиллах боломж бүрдэж байгаа юм. Мөн энэ нийгэмд сэтгэл гутрал хямралд өртөлгүй явах боломж үнэхээр хомс байна. Тиймээс тус сургууль дээр хүүхдийн сэтгэл гутралыг судлан дүгнэн, шинжилж, зөвлөгөө өгдөг баг ажилладаг.  Хүүхдүүдэд өнгө өнгийн элс, эсвэл цаас өгөөд дуртай зүйлийг нь хийлгэнэ. Сэтгэл зүйн хувьд эрүүл хүүхэд олон өнгөөр сонирхолтой зүйл хийж байхад гутралд орсон, сэтгэл зүйн хувьд хямралтай хүүхэд дан ганц өнгө эсвэл цөөн тооны өнгө ашиглаж байх жишээтэй. Энэ туршилтын үндэс дээр сэтгэл зүйн судалгааны багийнхан тухайн хүүхэдтэй багш нарыг хэрхэн ажиллахыг зааж, заавар зөвлөгөө өгч ажилладаг юм билээ. Тухайн сорилыг би авчирсан. Одоогоор Солонгос хэлнээс хөрвүүлж амжаагүй байна. Гэхдээ орчуулаад сургууль дээрээ хэрэгжүүлнэ гэж бодож байгаа. Хэрэгжих ч боломжтой.

            Мөн байгаль орчны баг ажилладаг. Энэ багийн үйл ажиллагаа нь нэг жилийн турш сургуулийн бүх хүүхдүүдийг байгаль орчноо хэрхэн хамгаалах, хайрлах, танин мэдэхэд сургаж чаддаг. Манай сургуулиудын хувьд бүх хүүхдийг хамруулсан дугуйлан байдаггүй. Дугуйлан гэхээр л явцуу, зөвхөн хэдхэн чаддаг мэддэг хүүхдүүдийг л дугуйланд хамруулдаг. Тэгвэл Солонгосын сургуулийн “Байгаль орчны дугуйлан” нь бүх хүүхдүүдийг хамарч чадаж байгаагаараа онцлогтой юм. Энэ мэтчилэн олон зүйлийг сургууль дээр хэрэгжүүлэх боломжтой.

-Мэдээж Сеонгдоны техникийн ахлах сургуулиас гадна өөр бусад сургуулиудаар явж туршлага судалсан байх.  Ямар сургууль дээр очиж үйл ажиллагаатай нь танилцсан бэ?

-Бусад багш нарынхаа ажиллаж байгаа сургуулиуд дээр очиж үйл ажиллагаатай нь танилцсан. Тухайлбал Вонми ахлах сургууль. Тус сургууль нь драмын дугуйланг маш олон төрлөөр хичээллүүлдэг. Манайд драмын дугуйлан гэхээр л нэг шүлэг, уран зохиолын ном өгчхөөд л үүнийг уран яруу унш, жүжиглэ гэдэг. Тэгвэл тус сургууль дээр хөгжим сонсгоод үүнийг чи яаж илэрхийлэх вэ? Эсвэл зураг үзүүлээд үүнийг чи яаж дүрээр илэрхийлэх вэ? Гэх мэтчилэн ажиллуулдаг. Энэ арга барил нь хөгжим, зураг технологийн хичээлтэй холбогдож байгаагаараа онцлогтой байгаа юм.

          Мөн Дасун бага сургууль дээр очсон. Тус сургуулийн онцлог нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлж чадаж байгаагаараа онцлогтой. Тухайлбал уран зохиолын хичээл дээр нэг эссэ бичлэгийн даалгавар өгөөд бичүүлнэ. Тэгээд хүүхдүүд бичсэнээ шалгуулахад багш, жаахан тааруу бичсэн хүүхдүүдийг, чиний бичсэн зүйл яг болох гэж байна. Гэхдээ жаахан засаад ир гэнэ. Сурагчид дахин дахин эссэ бичлэгээ засуулсны эцэст сайн гэх үнэлгээ авах хэмжээнд бичиж сурна. Энэ л хүүхэд нэг бүрийг хөгжүүлж байгаа нэг хэлбэр юм гэж би хувьдаа дүгнэсэн. Гэтэл манайд бол нэг удаа бичүүлээд л тухайн үед нь A,B,C,D,F гэсэн үнэлгээ өгчихдөг. Тэгэхээр хүүхэд хэрхэн яаж ахиж өөрчлөгдөх билээ. Тиймээс би энэ аргийг сургууль дээрээ хэрэгжүүлж эхэлсэн. Гэхдээ 3 ээлжээр хичээллэж, хүүхдийн тоо олон байгаа ийм нөхцөлд нэлээд их цаг хугацаа зарцуулах хэдий ч, хүүхдүүд дор бүрнээ бага ч болов сурч мэдэж, ахиж байгаа нь сайхан санагдаж байгаа.

-Монголдоо ирээд танай багийнхан хэр холбоотой ажиллаж байна вэ?

Энд ирээд бид хоорондоо холбоотой бие биетэйгээ туршлага солилцон ажиллаж байна. Маш их зүйлийг сурч мэдэж ирсэндээ их баяртай байгаа. Багш солилцооны хөтөлбөр цаашид үргэлжилж олон багш нар туршлага судлаж ирээсэй гэж хүсэж байна.   

                                                                                                            Бэлтгэсэн: А.Дүүриймаа

 

 

 

Багшийн хөгжил
Багшийн хөгжил
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?
Хандалтын тоо
Онлайн хэрэглэгч: 21
Өнөөдөр: 776
Өчигдөр: 758
Нийт: 2689827