Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

ТОО ТООЛЛЫН СУУРЬ БҮТЭЦ

Нийтлэлч багш нарын клуб | 2014-11-04

Ганц хүн хүн болдоггүй, ганц цуцал гал болдоггүй. Зүйр үг.

ТОО ТООЛЛЫН СУУРЬ БҮТЭЦ

НЭГЖ АРАВТ ЗУУТЫН ОРОН НЭГДЭЭД НЭГЖИЙН АНГИ БҮТСЭН

 

zurag too toolol

0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9  ийм арван тэмдгээр цөөн ба олон аль ч тоо ширхэгтэй зүйлийн тоог нэг утгаар ойлгомжтой тэмдэглэн бичих аргыг хүн төрөлхтөн олон үеийн хувьсал, хөгжлийн явцдаа олж тогтоожээ. Олныг яаж тэмдэглэдэгийг хүн бүр мэддэг. Гэхдээ зарим нь ухамсарлахгүй зүгээр л хэрэглэдэг.

Аливаа 9 хүртэл ширхэг юм өөр өөрийн орон гэртээ байж байдаг.

Тэр гэртээ байгаа 9 ширхэг дээр нэгийг нэгтгэхэд л өөр орон гэрт шилждэг.  буюу арван ширхэг болонгуут шинэ нэгж (орон гэр)-ийг үүсгэдэг. Арван нэгжийг нэгтгээд аравтын нэг нэгж болгодог. Нэг арав, хоёр арав, гурван арав, дөрвөн арав, таван арав, зургаан арав, долоон арав, найман арав, есөн арав-эдгээр нь аравтын гэр орондоо байна. Арван арав болонгуут зуут гэдэг ондоо гэрт шилждэг. Нэг зуут, хоёр зуут, ... , есөн зуут гээд зуутын гэрт байрлаж байснаа арван зуут болонгуут мянгатын гэрт шилждэг. Тооны бичлэгийн гэр оронгийн нэр нь дан, аравт, зуут, мянгат, түм, бум, сая живаа гээд цааш үргэлжилжлүүлэн 67 гэр оронтойгоор эрт үеийн монголчууд мэдэж хэрэглэдэг байжээ. Орчин үеийнхээр тооны оронг нэгж, аравт, зуут, мянгат, арван мянга, зуун мянга, сая, арван сая, зуун сая, миллард, арван миллард, зуун миллард, трилон, арван трилон гэх мэт дууддаг.

Бид 10 хуруутай. Хоёр гарын 10 хуруугаараа мянга хүртэл дохиж чадна. Сэтгэлгээ.  

Тоо тоолол, тооны үйлдлийн үйл энэ бүтцэд бүгд бодит байдлаараа цогцлон бүтсэн нь харагдаж, сэтгэгдэж биднийг сэхээрүүлж, үнэн мэдлэгт хүргэх итгэлийг төрүүлж сэтгэлгээг хөгжөөж байна. Гараа ямар бол бариа тийм гэсэн ардын мэргэн үгээр жигүүрлэн зөвөөс зөвд, мэдлэгээс мэдлэгт дамжсаар Оюун ухааны өргөн талаас уулын уужим талибуун бэлд, бэлээс ухаарлын оргилд авирцгаая. Уулын оройгоос ихийг харах боломжтой. Индукц, дедукцийн сэтгэлгээний арга үйлийн тухай энгийн хүүрнэл энэ.

Тусгай зүйл байдагч бусадтайгаа нэгдэлтэй бүхлийн хэсэг мөн. Хэсэг ч бас бүхэл юм.

Хүн зөвхөн бүдүүн бараг бодитоор хүртэх 5 мэдрэхүйгээр хязгаарлагдахгүй, ертөнцийн бүтцийн хэсгүүдийн нарийн холбоосын торгон мэдээллийг хүртэх боломжтой бүтсэн. Түүнээ нээх эс нээх гэж л байгаа. Тархи мэдрэлийн тогтолцоо, зүрх сэтгэлийн асуудал энд хамаарагдах юм.

Урд зөвхөн нэгжийн ангийн бүдүүвчийг бүхлээр нь зурагласан. Орчлонгийн юмс устан арилж үүсэн бүрэлдэж байдаг үелсэн хэмнэлтэй тул тоолол үргэлжлэх болно.

Тооны анхан шатны мэдлэг иймхэн боловч бүхнийг үүсгэн бүтээх эхлэл энэ. Энэ эхлэлээс сэтгэлгээгээр буй бүхнийг өөртөө ухамсарлахын төлөөнөө үүсгэн бүтээх болно. Үүсгэн бүтээх ч биш, оршин байгаа бүхнийг харилцан уялдаат бүтцээр нь дэлгэн харуулж, нийтлэг шинжээр нь нэгтгэн багцлах арга үйлийн баримжааг мэдрэх болно. Ингэж тоо-математик хүмүүсийн танин мэдэх сэтгэлгээний хэв загвар, үйл бүтээлийн хөтөч болохыг суралцагч бүхэн мэдэрч, хүртэх, хэрэглэх боломж нээгдэнэ.  

Танин мэдэхүйн сэтгэлгээний эхлэл энэ. Өрнөл нь юу вэ? Тэнцүүг нь хадгалан хувиргах, тэнцүүбишийг нь хадгалан хувиргах инвариант сэтгэлгээгээр замнан асуудлыг шийдэж, үйлийн явцаа тайлбарлан мэдлэг нэгээс хэсэгт, хэсгээс олонд хүрэх нөхцөл бүрдэнэ. Математикт тодорхой үйлдлүүд буюу хувиргалтаар үл өөрчлөгдөх шинж чанар, хэмжигдэхүүнийг инвариант гэдэг.

Томьёонд орлуулдаг алгоритмын үйл, зүй тогтолоор хөөн үйлддэг сэтгэлгээ үйлээр (тоймлон зураглах, бүтцийн дараалсан шатлалаар дамжин үйлдэх явцаар) хүний хэрэглээ, онол болж байж ухаан ухамсарт баттай суудаг жамтай.Сэтгэлгээний үйл өөрийн зөнгөөр алгоритм буюу орлуулдаг үйлд хувирна. Энэ үеэс эхлэн алгоритм буюу орлуулах үйлийг зөнгөөрөө зөв хэрэглэх боломж бүрдэнэ.  Суралцагчийн үл мэдрэхүй, үл танихуйн стрессгүй үйл ажиллагаа үргэлжилнэ. 

Мэдлэг анхан шатнаас дундад зүй тогтлоор, танин мэдэхүйн үе шатаар дараалах үйлд  шилжиж суралцагчийн сандрал гайхширал арилна. Хэсгээс бүхэлд, бүхлээс хэсэгт шилжсэн танин мэдэхүйн сэтгэлгээ, үйл төлөвшинө. Товчдоо энэ. Үүний төлөө урдах гурван бүтцийн хэсгээр болон нэгдлээр сэтгэн үйлдэцгээе. Хэсэглээд нэгтгэе. Онол үүснэ. Хэрэглэнэ. 1-7-р ангийн математикийн сэтгэлгээ, үйлийн арга энэ.

Энэ мэдлэгийн үйлдээ зохистойгоор үсэг оруулан бичиж алгебрт шилжинэ. Алгебрийн хууль дүрмүүдийн гаргалгааг урдах гурван бүтэц арифметикаас ургуулан бүтээнэ. Анхан ба дунд шатны математикийн мэдлэг, танин мэдэхүй ингэж логик холбоотой үйлд шилжин бүхний мэдлэг, хэрэглээний хүртээл болох бүтэц цогцоллоо.

Харин нийтийн хүртээмжтэй үйл ажиллагаа болгох зорилго, арга үйл, менежмент хүлээгдэж байна.                                 

С. Эрхэмбаяр. БМДИ-ийн математикийн зөвлөх багш.

Аливаа шинжлэх ухаан математикийг хэрэглэж байж төгс болно. Н.И.Лобачевский.

Бүх шинжлэх ухааны хаан математик, математикийн хаан арифметик. К.Ф.Гаусс.

        Ухаант мэргэдийн үг үнэхээр оновчтой ажээ.

Багшийн хөгжил.
Багшийн хөгжил.
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?