Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

Багш солилцоо хөтөлбөрийн хэрэгжилтээр Монгол Улсыг жишиг орон болгон харж байна

Хэвлэлийн мэдээ | 2014-09-11

53535355

БШУЯ Солонгосын  талтай хамтран  Монгол-Солонгосын багш солилцооны хөтөлбөрийг 2012 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү солилцоо нь хоёр улсын хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, багш нарын ур чадварыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хоёр улсын ард түмний харилцан ойлголцол итгэлцлийг бэхжүүлэх  зорилготой. Тиймээс энэхүү дөрөв дэх ээлжийн Багш солилцоо хөтөлбөрийн  хүрээнд манай  ЕБС-иудад ажиллах 25 Солонгос багш  Монголд ирээд байна. Эдгээр багш нар ирэх арванхоёрдугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийслэл хотын есөн сургууль, хөдөө орон нутгийн дөрвөн сургуульд ажиллах юм байна. Ингэхдээ  багш нарыг монгол сургуулиудад ажиллахаас өмнө Солонгосын АПСЕЮ, Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт хамтран дасан зохицох сургалтыг есдүгээр  сарын 04-07-ны өдрүүдэд Багшийн Хөгжлийн Ордонд зохион байгуулжээ. Багш нар энэ сургалтад хамрагдсанаар Монголын түүх соёл, боловсролтой танилцаж манайд ажиллаж амьдрах хугацаандаа хэрхэн аж төрөх зэрэг мэдлэг мэдээллийг авсан юм. Багш солилцооны хөтөлбөрийн нэгдүгээр  үе шатанд Монголын 20 багш, хоёрдугаар үе шатанд манай 25 багш, Солонгосын 20 багш, гуравдугаар үе шатанд Монголоос 25 багш, Солонгосын 24 багш тус  тус ажиллаж байжээ. Тус хөтөлбөрийн арга хэмжээний үеэр Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Амгалан” цогцолборын хүүхдүүд морин хуур, Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр сургуулийн сурагчид хөгжмийн тоглолт, уртын дуу дуулж сонирхуулсан юм. Энэ өдрийн үйл  ажиллагаанд Солонгос зочин багш 25, зөвлөх багш 13, орчуулагч 14, монгол сургуулийн 14 захирал оролцлоо. Цаашдаа Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хамтран энэ хөтөлбөрийг гурван жил үргэлжлүүлэхээр болжээ. Манай улсын хувьд  туршлагатай, бусдад арга туршлагаасаа дэлгэрүүлсэн, хүүхдэд үр өгөөжөө өгч байгаа багш нарыг урамшуулах шугамаар явуулдаг юм байна. Одоогоор Монголоос 95 багш гурван сарын хугацаагаар Солонгос улсад очиж ажиллаж амьдарч Солонгос улсын боловсролын арга туршлагаас суралцаж тэндээс сурсан арга зүй, технологио Монгол Улсынхаа сургуульд хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар ч манай улсад Солонгос улсаас нэг ээлжиндээ 25 багш гээд нийтдээ 90 гаруй багш  ирээд байгаа юм байна. Солонгос улс Азидаа боловсролын хөгжил боловсролын тогтолцоо, хүүхэд хөгжүүлж байгаа арга зүй технологиороо дэлхийд дээгүүрт орж байгаа орны нэг учраас Монгол улс Солонгос улсыг сонгож багшаа хөгжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа нь энэ аж. Манай багш нарын хувьд  хүүхэд бүрийг хөгжүүлэх арга зүй, хүүхэд нэг бүртэй ажиллах арга зүй технологи болон хүүхэд олон нийтийн ажилд эцэг эхчүүдийг хэрхэн яаж татан оролцуулдаг юм гэдгийг мэдэж ирдэг байна. Мөн үнэлгээний шинэчлэлийн арга зүй технологийг багш болгон ээлжит хичээлээрээ хэрхэн яаж хэрэгжүүлдэг юм бэ гэдгийг багш болгон мэдэж ирж байгаагаараа ч онцлог үр дүнтэй аж. Цаашдаа энэ хөтөлбөр өргөжөөд Солонгосын тал, Индонези, Малайз, Филиппин зэрэг улсыг нэмж авч Монгол Улс дээрх хөтөлбөрийг дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжүүлж байгаа учраас Солонгосын Засгийн газар, Ази номхон далайн бүс нутгийн боловсролын асуудлыг эрхэлдэг байгууллагаас Монгол Улсыг жишиг орноор энэ хөтөлбөрийн загвар улс болгон харж байгаа юм байна. Яагаад гэвэл манайх дөрвөн удаа үр дүнтэй хэрэгжүүлж Номхон далайн улс орнуудад загвар болохуйцаар хэрэгжүүлсэн гэж харж байгаа гэсэн. Багш солилцоо хөтөлбөрт хамрагдсан багш нар бид хэн байсан юм бэ гэдэг дээр өөрийн үнэлгээ хийж, бид Солонгос улсын багш нартай өөрсдийгөө харьцуулахад  өөрчлөгдөхгүй бол болохгүй юм байна, удаан хөдөлдөг юм байна гэдгээ мэдэрч иржээ. Мөн Солонгос улс анги дүүргэлт цөөхөн ч гэлээ хүүхэд нэг бүрийг орхигдуулахгүй сургадаг. Дээр нь хүүхдийн онцлог, ганцаарчлан сургах арга зүй, технологид суралцаж ирээд түүнийгээ ажилдаа хэрэгжүүлж байгаа аж. Тиймээс аль болох сайн туршлагатай багш нараа явуулж байгаа нь үүний цаана сайн хүний нөлөөлөл олон хүнд нөлөөлдөг гэдгийг бодолцсон гэв. Зөвхөн нийслэлийн сургуулиас гэлтгүй нэг удаа 25 багш хамрагддагийн 50  гаруй хувийг нь хөдөөгийн багш нараас хамруулдаг байна. Өмнө нь хөдөөгийн сургуулиас 23 багш хамруулсан бол энэ удаад 14 багш хамруулж байгаа аж. Яагаад гэвэл Монгол Улс 27 мянга гаруй багштайгаас түүний 40  гаруй хувь нь нийслэл хотод ажиллаж амьдарч байна. Тиймээс 50 гаруй хувийг нь Улаанбаатараас хамруулах бодлого барьдаг  байна. Тэд биеийн тамир, ёс зүй, нийгмийн ухаан, Солонгос хэл, математикийн хичээл гээд  Монгол Улсад БШУЯ-ны тушаалаар батлагдсан бүх хичээлийг заах юм байна. Тэгээд ч Солонгосын Засгийн газар, БШУЯ-наас эдгээр багш нарыг маш өндөр шалгуураар улсынхаа хэмжээнд уралдаан зарлаад шалгуур хангасан. Мөн  Солонгос улсдаа их дээд сургууль төгссөн багш нарыг явуулдаг  юм байна. Насны бүтцээр нь аваад үзвэл 21-56 насны багш нар ирсэн байв. Тиймээс Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс туршлагатай багшийг  залуу багш нартай хуваарилах бодлого барьж байгаа юм. Тэд нийслэлийн Баянгол дүүргийн “Оюуны ундраа”, 55 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургууль, Сүхбаатар  дүүргийн сургуулиуд мөн Харааны бэрхшээлтэй 116 дугаар сургууль, Хөгжлийн бэрхшээлтэй  55 дугаар сургууль, харин хөдөө орон нутгаас Орхон, Дундговь, Говьсүмбэр аймгуудад ажиллахаар тус тус хуваарилагджээ. Мөн сонгон шалгаруулалтаар шаардлага хангасан мэргэжлийн орчуулагч нар ажиллах юм байна. Эдгээр багш нарын зардлын тухайд Монгол Улсын Засгийн газраас зохих хэмжээний зардлыг дааж, Ази Номхон далайн буюу уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа байгууллагууд бусад зардлуудыг дааж хамтарч ажиллаж байгаа юм байна. 95 багшийн зардлыг Солонгос улс даана гэдэг манай улсад  оюуны том хөрөнгө оруулалт болж байгаа нь илт. Өөрөөр хэлбэл, байр хоол, цалингийн асуудлыг Солонгосын тал дааж байгаа аж. Мөн БМДИ-ээс энэхүү хөтөлбөрөө  Япон улстай  өргөжүүлэх гэнэ. Мөн ОХУ-тай орос хэлний багш нарын солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлээд одоогоор 60 гаруй багшийг хамруулаад байгаа юм байна. Санхүүжилтийг нь  ОХУ дааж байгаа бөгөөд аль болох хөрш орнуудтайгаа хамтран багш нарынхаа мэргэжлийг дээшлүүлэх багшийн хөгжлийн асуудлаар  хамтран шийдэж байгаадаа баяртай байдаг хэмээн Багшийн мэргэжил дээшлүүлэх инстутийн дэд захирал О.Оюунтунгалаг хэлсэн юм. Солонгосоос ирсэн багш нар гурван сарынхаа хөтөлбөрийн үр дүнг хэлэлцээд  манай удирдлагуудын өмнө бид Монгол Улсад ирээд ийм зүйл сурлаа гэдгээ тайлангаар хамгаалах аж.

Солонгосын сургуулиас нэвтрүүлэх зүйл их байна

Үүний дараа гурав дахь багш солилцоо хөтөлбөрт хамрагдаад ирсэн  “Оюуны ундраа” цогцолборын сургалтын менежер Л.Цэрэндуламтай уулзлаа.  

-Би гурав дахь Багш солилцоо хөтөлбөрт оролцоод Ионсей бага сургуульд ажиллаад  ирсэндээ маш баяртай байна. Энэ нь дэлхий нийтийн чиг хандлага орон орны боловсролд маш ойртсон санагдлаа. Солонгосын сургуулийн гол зорилго нь хүүхдийн бүтээлч  сэтгэлгээг хөгжүүлэх, хүүхдийн эрхийг дээдэлж боловсролыг нэгдүгээрт тавьж сургалтын орчныг маш сайн хангаж өгдөг юм билээ. Дээр нь цахим хичээл нэлээд нэвтэрсэн. Орчныг сайжруулна гэдэг нь бүх ээлжийг нэг ээлжид оруулж байгаа учраас үдээс хойш хүүхдүүд хөгжих боломжтой. Ингэж багш болон хүүхэд хөгжих бололцоог нь бүрэн дүүрэн хангаж өгдөг юм билээ. Бас сургуулийн менежмент нь ямар онцлогтой юм, хоёрт багш нарын заах арга барил, хүүхдээ яаж хөгжүүлдэг юм гэдгийг ерөнхийд нь ажиглалаа. Энгийн юм шиг хирнээ нэвтрүүлж болох олон зүйл тэнд харагдсан. Үүнийгээ сургуульдаа нэвтрүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн тэнд ажилласнаар эргээд манай сургууль дээр хоёр Солонгос багш ирж ажиллаж байгаа нь олзуурхууштай зүйл болж байна. Ингээд би сургуульдаа хоёр Солонгос багшийнхаа зөвлөх багшаар ажиллах гэж байна.      

Монголд ирээд төрсөн нутагтаа ирсэн мэт сэтгэгдэл төрж байна

Мөн энэ үеэр Монголд ажиллахаар ирсэн БНСУ-ын Сөүл хотын Кван Жин дунд сургуулийн багш Пак Жон Хоноос  сэтгэгдлийг нь сонссон юм.

-Би Монголд тав дахь удаагаа ирж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Монголд үйлчлэх үйлчилгээний багтай хамт ирээд явсан. Энэ удаад  ирээд төрсөн нутагтаа ирсэн юм шиг тайван сайхан, амгалан байдлыг мэдэрч байна. Бидний 25 багш Солонгос дахь  боловсролын талаархи сургалтыг Монголд ирж танилцуулан туслах зорилготой юм. Бас үүгээр дамжуулан бидэнд хэрэгжүүлэх ямар өгөөжтэй зүйл байна гэдгийг хайж  судална. Нэгд, Солонгосын соёлыг танилцуулах хичээл, хоёрт, хичээл тарсны  дараа Солонгос хэл заана гэж төлөвлөж байна. Цаашдаа хоёр улсын боловсролын систем илүү ойр дотно болоод өөрсдийгөө илүү сайн болох болов уу гэсэн үүднээс энэ ажлыг хэрэгжүүлж байгаа юм.

                           Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин    сурвалжлагч  Д.Нэргүй

 

 

Багшийн хөгжил
Багшийн хөгжил
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?
Хандалтын тоо
Онлайн хэрэглэгч: 31
Өнөөдөр: 1012
Өчигдөр: 1192
Нийт: 2595467